Их зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Уг ажлыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачилсан бөгөөд дүүрэгтээ өнгө үзэмж нэмэх, баянголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, залуусын зугаалах, настнуудын салхилах газрын тоог нэгээр нэмэхээр ажилдаа оржээ.
Уг цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн 23 дугаар сургуулийн өмнөх дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит хүрээлэнтэй адил хэмжээтэй байх бөгөөд энэ зундаа багтаан ашиглалтад оруулах юм байна.
А.Амина