Аварга биетэй эл амьтан нэг км/ц хурдалдаг гэнэ. Гренландын акул ан хийхдээ олзныхоо араас хөөдөггүй, харин унтаж байхад нь дайрдаг нь түүний хөдөлгөөнтэй холбоотой аж. “Акулууд авхаалж самбаа, хурдтай хөдөлгөөнөөрөө ан хийдэг. Гэхдээ энэ нь бүх төрлийн акулд хамаатай асуудал биш.
Гренландын акул аварга биедээ баймааргүй удаан, болхи хөдөлгөөнтэй. Тэдгээр амьтан ихэвчлэн далайн хавыг ангуучилдаг. Тэдний хоол гурван км/ц хурдалдаг бол акулууд ердөө нэг км/ц “давхидаг”. Энэ бол маш бага хурд юм” гэж өмнөд далайд судалгаа хийсэн Япон, Канад, Норвегийн амьтан судлаачид мэдээлсэн байна.
Ж.Цэцэг