“Facebook” өнгөрсөн долоо хоногоос идэвхжүүлсэн “мөрдөгч” буюу “Find Friends Nearby” хайлтын үйлчилгээгээ зогсоох шийдвэр гаргажээ. Ухаалаг гар утасны GPS төхөөрөмжийн тусламжтайгаар хэн нэгнийг олоход тусал даг уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд тустай хэдий ч нөгөө талаар хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр мөрдөж мөшгихөд хүргэж, улмаар гэмт хэргийн сэдэл болохыг үгүйсгэхгүй учраас ийнхүү шийдсэн байна.
Тус компани “Эл үйлчилгээг бид туршсан бөгөөд эцсийн үр дүнг нь тооцож, зогсооход хүрсэн” хэмээн мэдээлжээ. Иймэрхүү хайлтын үйлчилгээг дэмждэг хэсэг байхад хувийн нууцад бүдүүлгээр халдаж, хүсээгүй хүмүүсийн анхааралд өртөхөд хүргэдэг гэж шүүмжлэх нь бий.
Э.Хана