Япон улсад жижиглэнгийн худалдааны хэмжээ буурч, Хятадын аж үйлдвэрлэлийн компаниудын ашиг багассанаар иений ханш гурван өдөр дараалан өслөө. Тодруулбал, тус улсын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард өмнөх сараас 0.2 хувиар дээшилсэн аж. Японы Төвбанкны ерөнхийл өгч Харүхико Күрода “Инфляцыг хоёр хувьд хүргэх зорилтоо биелүүлэхэд бага зэрэг хугацаа шаардагдана” хэмээн мэдэгдсэний дараа иений ханш илүүтэй чангарч, голлох 15 валютын эсрэг нэлээд өсөв. “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн удаашрал бусад орон руу халдварлаж буй нь иений ханш чангарахад нөл өөлж байна. Түүнчлэн ам.долларын сулрал ч иений худалдан авалтыг эрчимж үүлж байна” хэмээн Лондон дахь “Tokyo-Mitsubishi” банкны валютын ахлах шинжээч Ли Хардман өгүүлжээ. Уг ваютын “ногоон”- той харьцах ханш нь 0.2 хувиар дээшилсэн бол еврогийн эсрэг мөн 0.2 хувиар өслөө.