Олон уран бүтээлээрээ уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай өдгөө 74 настай. Түүний уран цэцэн үг, сургаалийг сонсохыг хүсэгчид олон учир урилга тасардаггүй аж. Бидний хүсэлтийг сонсоод “Залууст хэрэг болбол би юунд цааргалах вэ” гэв. Түүнд урлагийн төдийгүй Монголын түүхийг өгүүлэх олон зургуудаас байдаг юм билээ. Тэрхүү үнэ цэнэтэй зургаас нэгээхэн хэсгийг нь дэлгэе.
.jpg)
-Төв аймгийн Авдарбаян сумын уугуул хүүд цэргийн зарлан ирсэн өдөр онцгой үйл явдал тохиож байгаа мэт санагдсан гэсэн. Зургаа гарахыг нь хүлээсээр гурав хонож байсан гэдэг. 1958 он

-Нэрт яруу найрагч Р.Чойном агсантай тэрбээр үй зайгүй найзууд байжээ. Ш.Сүрэнжавын эхнэр Л.Цэндээ тухайн үедээ залуусын гангардаг байсан том захтай эрээн цамцыг тэр хоёрт хийж өгсөн өдөр тэд зургаа татуулжээ. 1962 он

-МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг улаан дипломтой төгсөж, амьдралын их зам руу хүсэл зориг, итгэл дүүрэн алхсан үе. 1963 он
.jpg)
-Төрсөн ах дүү хоёр төрийн соёрхол хүртсэн тохиолдол олон биш. Яруу найрагч Ш.Сүрэнжав 1988 онд “Ерэн баатрын дууль” найраглалаараа Төрийн шагнал хүртсэн бол түүний дүү Б.Пүрэвсүх агсан “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураачаар ажиллаж, энэ эрхэм цолны эзэн болсон юм. 1965 он

-1967.09.27 Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавт Монголын соёл урлагийн түүхийг харуулах олон гэрэл зураг байдаг. Тэрбээр Монгол Улсад телевиз байгуулагдсан эхний өдөр “Анхны зочин” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ. Энэхүү нэвтрүүлгийн зочноор баруун гар талаас алдарт барилгачин н.Намсрай, партизан н.Ядамжав, телевийн барилгын инженерээр ажилласан, ЗХУ-ын мэргэжилтэн В.И. Алешков, ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, хоёрдугаар сургуулийн онц сурлагатан н.Эрдэнэчимэг нар оролцож байжээ.
.jpg)
-А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курс төгсөхөд нь гэргий Л.Цэнд нь урилгаар очиж баярт мөчийг нь хуваалцсан агшин. 1981 он

Дөчин насандаа Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Ш.Сүрэнжав гуайг шагнал аваад гарч ирсэн даруйд С.Удвал гуай уулзаж буй агшин. “За чи төрийн дээд шагнал хүртлээ. Архи уугаад байв аа гэж хатуухан, чамбайхан үгээ хэлж байгаа нь энэ” гэж Ш.Сүрэнжав гуай тайлбар хийв.1979 он
.jpg)
-Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Д.Нацагдоржийн хөшөөний өмнө Төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн хамт 1982 он

-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зохиолч, яруу найрагчдыг сар шинээр урьдаг байжээ. Ш.Сүрэнжав, гэргий Л.Цэндээ, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Л.Түдэв, түүний гэргий Н.Цагаач агсан нар Их тэнгэрт байрлах Ерөнхийлөгчийн гэрт жил бүр очдог байжээ. 2004 он