
.jpg)
“Sweetymotion”-ынхон саяхан зохион байгуулсан “Cover night” тоглолтынхоо үеэр Монгол, Англи, Америкийн далбаа бүхий корсетоор гоёжээ. Г.Сүндэръяагийн өмссөн Монголын төрийн далбаатай корсетийг шохоорхсон бүсгүй ч олон байсан. Бэлхүүсийг гурван см-ээр нарийсгаж, унжсан гэдсийг дарж, нурууны шохойжилтоос сэргийлэх олон шидтэй корсет угийн гуалиг Г.Сүндэръяаг улам халуухан харагдуулж байна. Контри стилиэр дуулдаг “Глориана” хамтлагийн гоцлол дуучин Рэйчел Рэйнерт нэгэн тоглолтын үеэрээ ийн гоёжээ. Америкийн өнгөлөг төрийн далбааг өнгө муутай даавуугаар урласан нь түүний сүрийг дарах аж. Мөн корсет бэлхүүс нарийсгах давуу талтай ч махлаг бүсгүйчүүдийн гуя, гарын мярааг далдалж чадахгүй.


Муур хатагтайг санагдуулам бариу хар гоёл галбираа гайхуулах өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн гангараа. Хувцас дээрх төмөр гоёл нь эрч хүч нэмж хоёр дуучныг өөлөх юмгүй сайхан харагдуулжээ. Гэхдээ дуучин Рианагийн эршүүд гэмээр богино үс засалт дүрийг нь илүү тодотгосон гэлтэй. Харин “Гурван охин”-ы Г.Анхмаагийн үс нэг л биш ээ. Яг л тоглолттойгоо гэнэт санаад яаран сандран гоёлоо өмсөж, үсээ янзлуулж амжаагүй юм шиг энгийн аж.


1920-иод оны хатагтай нарын гол үс засалтын нэг нь винтаж ороолт. Дээхнэ үеийн Холливудын алдарт кино-ноос гараад ирсэн мэт харагдуулах дур булаам үс засалт одоо ч хуучраагүй. Бие барьсан ямар ч даашинз дээр зохицох эл үс засалтаар жүжигчин О.Дөлгөөн “Single ladies” киноны зураг авалтын үеэр гоёжээ. Эгдүүтэй хөөрхөн охиныг дэгжин, ихэмсэг бүсгүй болгон хувиргасан винтаж ороолт ээмэг, зүүлт, алчууртай нь хослоод зохисон гэж ванлий. Уолт Диснейн гүнж Ванесса Хаженс “Icons and Idols” ёслолын үеэр донжтой хатагтай болжээ. Энгэр дээр нь эрвээхэй суусан мэт зүүлт нь шигтгээ болсон ч ганган хүүхэнд гархи нэмэр гэгчээр нарийхан шаргал гинж нь илүүдчихэж. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй дур булаам хүзүүндээ хэтэрхий анхаараад ээмэг зүүхээ мартаа юу даа.