“Олон улсын хүүхдийн спортын IV наадам” энэ сарын 18-22-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО-ны нийт 350 гаруй тамирчин жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, ширээний теннис гэсэн найман төрөлд өрсөлдөнө. Наадмын төрөл тус бүрт нэг улсаас эрэгтэй, эмэгтэй дөрвөн тамирчин, зохион байгуулагч орны найман тамирчин хүчээ сорих юм байна. Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөгжүүлэх, 2014 онд Нанжин хотод болох хүүхэд залуучуудын хоёрдугаар олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой тус наадмыг өөрийн улсад уламжлал болгон зохион байгуулж, Халимаг, Тува, Якут зэрэг монгол туургатан орны спортын байгууллага, холбоодтой хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.
Ц.АРИУНТУЯА