Европын холбоо, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Улаан гэр” арт галерейд өнөөдөр “Европын түүх” үзэсгэлэнг нээх юм байна.
Европын холбооноос хавсран суугаа Төлөөлөгчийн газар санаачлан уг үзэсгэлэнг гаргах бөгөөд Чех улсын уран бүтээлч Ренета Фучиковагийн уран зургуудыг дэлгэх аж.
Үзэсгэлэнд буурал Европын өнгөрсөн үеийн түүх хийгээд өнөө үеийг тольдон харах боломжтой гэнэ.