Монголын урлагийн ертөнцөд болж буй мэдээ мэдээллийг хүргэдэг URLAG.mn сайтын таван жилийн ойн хүрээнд өөрийн уншигчид, сонсогчиддоо зориулсан урлагийн шоу тоглолтоор бэлэг барихаар зэхээд байгаа аж. .
"URLAG.mn" сайт нь "Монголын сайт"-ын холбоо ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлагтай хамтран ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд Чингис хааны талбайд энэ сарын 24-нд урлагийнхан ая дуугаараа бэлэг барих юм.