Улаанбаатар олон улсын кино наадмын "Туркийн кино өдөрлөг"-ийн нээлт Өнөөдөр 13:30 цагт "Тэнгис кино" театрт болно. Өдөрлөгөөр "Туркийн кино өдөрлөг"-ийн нээлтийн кино болох Туркийн кино шүүмжлэгчдийн тэргүүн шагнал- 2014 /шилдэг жүжигчин, шилдэг туслах дүр, шилдэг хөгжим, шилдэг зураач / шагналыг хүртсэн "Эрвээхэйн зүүд" кино дэлгэцнээ тавигдах аж. Нээлтэд Туркийн элчин сайд, дэлхийн кино урлагийн төлөөлөгчид оролцоно.