ЗААЗ
“Энэ муу үнээнээс сааль горьдолтгүй болж. Дэлэн нь хатчихаж чааваас, тогоо тослох болжээ...”. Ирэх өвлийн идэш ингээд шийдэгдэв ээ. Малын буян барагдах биш дээ. Сүү саалиараа бялхуулж, өрөм, тараг, бяслаг, ааруул гээд биднийг бишгүй л тэтгэж, тэжээнэ. Эцэст нь ингээд заазлуулах юм даа. Гэхдээ л хөөрхий, зүгээр “явчихгүй” бидэнд өртэй юм шиг бас л хоол болно. Саалийн үнээний түүх ийм бөлгөө. Хүү минь эрийн цээнд хүрчихэж. Ажил гэж гүйсээр тэрийг нь ч “мартчихсан” явж ээж нь. Төрсөн өдрөөрөө саяхан найз охиноо гэртээ урьж, танилцууллаа. Удахгүй дээ, энэ хоёр минь гэр бүл болох нь. Ингэж бодоод ганц хүүдээ зээлээр ч болов байр авч өгөхөөр шийдлээ. Банкны эдийн засагч залуу тооны машинаа баахан цохисны эцэст “Уучлаарай, та таван жилийн дараа тэтгэвэрт гарах юм байна” гээд л янз бүрийн юм тайлбарлаж гарлаа.
Тэгвэл цалин хүрнэ, ингэхээр сарын орлого дутна гэхчлэн баахан л тоо бодсон. Ядаж 10 жилийн дараа тэтгэвэрт гарах байсан бол яаж ийж байгаад ипотект хамрагдах боломжтой юм уу даа янз нь, түүний хэлснээр. Орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн, насны намартайгаа учирч яваа хүн бүхний өмнө тулгарч байгаа асуудал ийм бөлгөө. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар бол эмэгтэй хүн 55, эрэгтэй нь 60 насандаа тэтгэврийн хөгшин болно. Сааль нь татраагүй үедээ “заазлуулж” байгаа хэрэг. Ингэж бодохоор энэ насаа үзэн ядна. Яагаа ч үгүй “нялхаараа” гэрийн мухар сахих болсон ийм үнэнтэйгээ эвлэрч чадахгүй яваа над шиг хүн олон бий. Тэтгэврийн насаа тэсэн ядан хүлээж, хуруу даран тоолдог нь ч бий.
Тэд хийж, бүтээснийхээ төлөө, улсад төлсөн татварынхаа буяныг эдэлж, төрөөс олгох хэдэн “цаас”-аа сар бүр аваад, нуруу тэнэгэр, сэтгэл амар амьдрахыг хүсэж л байгаа. Гэхдээ үр хүүхдэдээ үлдээх ганц өрөө байрны зээл хүсээд, “заазлуулах” болсноо дуулбал хэн ч ялгаагүй, бүгд л тэтгэвэрт гарах нас дэндүү богино байгааг мэдрэх нь лав. Зөвхөн зээл гэлтгүй, ер нь аль ч талаас бодоод үзэхэд 55 бол залуу нас. Идэр гэхгүй ч, хөгшин гэвэл бүр ч болохгүй тийм л үе. Бид л энэ насыг өндөрт тооцоод байгаа болохоос бусад улсад бол ид гялалзсан амжилтын эзэд ихэвчлэн энэ л үедээ явж байгааг анзаараарай. Улс төр судлаач, шинжээчдийн дүгнэснээр 45-60 нас бол аливаад суурьтай хандаж, улс орноо залж, хууль баталж, гаргасан шийдвэртээ үнэнч байдаг торгон иртэй үе юм гэсэн шүү.
Ажлын ая даахгүй, цай нь холдвол унаад өгч мэдэх, яаж тэтгэвэртээ хүрнэ дээ гэсэн улс ч бас зөндөө. Ийм хүмүүсийг эртхэн тэтгэвэрт нь гаргахгүй бол ажил дээрээ амьсгал хурааж мэднэ. Энэ бүх учрыг анзаарч, мэдээд “заазны” насыг уян хатан болгож өгөөсэй, хууль тогтоогчид минь.
Ж. ЦЭЦЭГ

С.ДОРЖДЭРЭМ: Хүмүүс тэтгэврийг нэмэлт орлого шиг ойлгодог болж
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын албаны дарга С.Дорждэрэмээс тэтгэвэртэй холбоотой асуудлаар хариулт авлаа.
-Манай улсад тэтгэврийн тогтолцоо хэзээнээс бий болсон юм бэ?
-Манай улсад 1950-иад оноос эхлээд тэтгэврийн тогтолцоо үүссэн. Гэхдээ тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийн харилцаа гэдэг зүйл огт байгаагүй. Тэтгэвэр гэхээс илүү халамжийн тогтолцоотой байжээ. Харин 1995 онд шинэ хууль баталж, даатгалын шимтгэл буюу цалин хөлсөнд суурилж тэтгэвэр олгодог болсон.
-Энэ хугацаанд тэтгэврийн насыг хэдэн удаа өөрчилсөн бэ?
-1995 оноос хойш огт өөрчлөөгүй.
-Тэгвэл энэ 20-иод жилийн хугацаанд тэтгэвэрт суух нас эрэгтэй 60, эмэгтэй 55 хэвээрээ байсан гэсэн үг үү?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй адилхан 60 гэж заасан байдаг. Гэхдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55, олон хүүхэдтэй эх өөрөө хүсвэл 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж заасан байгаа.
-Өндөр настнуудын авч буй тэтгэврийн зөрүү их. Тэтгэврийн хэмжээ хамгийн бага болон хамгийн их нь хэд байна вэ?
-Цалин болон ажилласан жилээс шалтгаалж тэтгэвэр тогтоодог. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянга болгосон. Цөөхөн жил ажилласан хүмүүс бүрэн тэтгэвэр авч чадахгүй. Ажилласан нийт хугацаанд хамгийн өндөр цалинтай байсан таван жилийнхээ орлогыг архив юм уу Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, тэтгэвэр тогтоолгодог. Гэтэл байгууллага нь татан буугдсан эвсэл архив нь шатсан зэргээс болж цалин нь тодорхойлогдох боломжгүй үед доод хэмжээгээр тэтгэвэр тогтоодог. Уул уурхай, барилгын салбарт ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр өндөр байгаа. Мөн цэргийнхэн сард 1.200.000 орчим төгрөг авдаг.
-Энэ зөрүүг ойртуулах арга байхгүй юу?
-Хүчээр барьж ойртуулах бодлого байхгүй. Цэргийн тэтгэвэр авагчдыг оруулахгүйгээр бодоход тэтгэврийн дундаж 280 мянган төгрөг орчим байна.
-Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогод 2017-2030 оны хооронд эрэгтэй 62, эмэгтэй 58 насанд тэтгэвэрт суух боломжтой гэж тусгажээ. Үүнийг ямар судалгаанд үндсэлж гаргасан юм бэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасны дагуу тэтгэврийн шинэчлэлийн бодлогын төслийг УИХ-д өргөн барьсан. Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа. Тэтгэврийн насыг ойртуулах нь чухал. Ялангуяа хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоодог насыг аажмаар нэмэх хэрэгтэй.
-Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж буй хүн цөөнгүй. Учир нь “60 хүрч тэтгэвэрт гараад 61-тэйдээ” үхдэг гэсэн хандлага ажиглагддаг.
-Дэлхийн улс орон хүн ам зүйн насжилттай уялдан тэтгэврийн насыг нэмэх чиг хандлагатай байна. Манай хүн амын дундаж наслалт эрэгтэй 65.7, эмэгтэй 75.9 болж нэмэгдсэн. 50 настайдаа тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд дахиад 25 жил амьдарч байхад, 60 настайдаа тэтгэвэрт гарсан эрэгтэйчүүд эмэгтэйгээ бодвол бараг тав дахин бага насалж байна. Энэ харьцааг зөв зохистой хадгалах үүднээс тэтгэврийн насыг ойртуулах хэрэгцээ бий гэж үзэж байгаа юм. Бодлогын шинэчлэлийг хийхэд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ бодлогод ингэж тусгаснаар тэтгэврийн насыг шууд нэмж байгаа юм биш. Манай улс шимтгэл хурааж аваад тэтгэвэр олгодог тогтолцоотой. Шимтгэл төлөх хүн олон байх тусмаа тэтгэвэр авагчдыг хангалттай тэжээх ёстой. Гэтэл 1950-60 оныхон одоо ахмад настны эгнээнд орж ирж, 1980-90 оныхон хөдөлмөрийн зах зээлд гарлаа. Хүн амын төрөлттэй холбоотойгоор одоогийн ажиллах хүч цөөрөх төлөвтэй. Тэгэхээр тэтгэврийн сангийн мөнгө одоогийнхоос багасахаар байгаа юм.
-Тэгэхээр яваандаа тэтгэврийн насыг нэмэх нь тодорхой юм байна. Тийм үү?
-Бодлоготой уялдаж хууль гарах ёстой. Ард түмний асуулгад тулгуурлан хуулиар зохицуулагдана. Түүнээс өнөөдөр шийдээд маргааш шууд нэмэх асуудал биш. Эрэгтэй 60 нас гэснийг төдийлэн нэмэх шаардлагагүй. Ингэхдээ аажмаар нэмнэ. Нэг жилийн дараа 55 нас гурван сар, тэгээд хоёр жилийн дараа 55 нас зургаан сар гэж нэмэх жишээтэй.
-Тэтгэвэр авч буй хүн нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь мөнгийг нь өвлүүлэх асуудал юу болсон бэ?
-Өвлүүлэх зарчмыг хэрэгжүүлэхэд түвэгтэй. Тэтгэврийн санд хувь хүний төлсөн шимтгэл нэрийн дансанд нь бодитойгоор хуримтлагдсан тохиолдолд энэ тухай ярьж болох юм. Түүнээс одоогийн орж ирсэн шимтгэлийн мөнгөөрөө тэтгэвэр олгож байгаа цагт боломжгүй. Гэхдээ өвлүүлэх хэлбэр далд утгаар хэрэгжиж байгаа. Энэ нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
-Тэтгэвэр авдаг хоёр хөгшний нэг нь түрүүлээд өөд болчихлоо гэхэд үлдсэнд нь тэтгэврийн мөнгийг нь олгодог байх тухай яригдсан. Энэ юу болж байгаа вэ?
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Гэхдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр, өөрийнхөө тэтгэврийн аль өндрийг нь сонгож болно. Хамтын тэтгэврийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх шатандаа явж байна. Энэ төсөлд нэг нь нөг өөгийнхөө тэтгэврийг давхар авч болохоор тусгасан. Ер нь тэтгэвэр гэдэг өндөр наслаад ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадваргүй болсон хойно нь олгодог мөнгөн тэтгэмж. Гэтэл манайд тэтгэврийг нэмэлт орлого маягаар харж, тэтгэврээ аваад ажил хөдөлмөр эрхэлдэг хүн олон байна. Тухайлбал, 2014 оны байдлаар 34.6 мянган хүн тэтгэвэр авдаг хэрнээ ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд гаргасан тоо шүү. Үүнээс харахад одоогийн 55 настай хүн хөдөлмөрлөх чадвартай байгаагийн илрэл.
Ч.БОЛОРТУЯА

ТУРК ХҮН 45 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРАХ ЭРХТЭЙ
Тэтгэврийн насыг олон улсад хүн амын тоо, улсын төсөвт эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, иргэдийн дундаж наслалт, тухайн хүний ажил мэргэжил, эмэгтэй хүн бол хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн зэрэг янз бүрийн хүчин зүйлд үндэслэн тогтоодог. Тэтгэвэрт гарах нас нь одоогоор 45 (Турк улсын иргэн улсдаа 25 жил ажилласан бол тэтгэвэрт гарах эрхтэй)-аас 70 (Австрали) хүртэл хэлбэлзэж байна. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насыг нэмэх хандлага давамгайлж, эрчүүдийн хувьд дунджаар 65, эмэгтэйчүүд дунджаар 63 настайдаа тэтгэвэрт суух болжээ. Европын орнууд иргэдээ хүйсээр ялгалгүй, ажил хөдөлмөр эрхлэх насны хязгаарыг бүх хүнд ижил тогтоохоор зорьж буй. Австри, Герман, Ирланд, Их Британи улс тэтгэврийн насны хязгаарыг 2028-2033 оны хооронд 65-69 болгон нэмэхээ мэдэгдээд байгаа.
Харин Азийн орнуудын дунд тэтгэврийн насыг 60-аас илүү гарган тогтоосон улс цөөн байна. Үүнд эдийн засгийн өсөлт, эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд эзлэх өндөр настнуудын тоо зэрэг олон зүйл нөлөөлсөн аж. Азийн орнуудын гуравны нэг нь тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг байдаг гэсэн судалгааг хэдэн жилийн өмнө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргажээ. Тэтгэврийн насыг нэмэх нь ядуурлыг бууруулж, иргэдийн дундаж наслалтыг уртасгадаг гэдэг ч залуусын дунд ажилгүйдэл өсөхөд нөлөөлж, ахмад настнуудын хүртэх ёстой тэтгэмжийн мөнгийг албаныхны мэдэлд үлдээдэг гэх маргаан их гардаг байна.
Г.ЛХАГВА
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Тэтгэврийн насыг нэмэх нь зөв үү?
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т.Батсайхан:
-Одоогийн тэтгэвэрт гарч буй нас хойш суух биш, юм хийж бүтээх нас гэж боддог. Би 57 настай. Барилгын засал чимэглэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Саяхан хүүхдийнхээ байшинг зассан. Гурван жилийн дараа тэтгэвэрт гарчхаар сар болгон төрөөс хэдэн төгрөг хүлээдэг хүн болно. Бидний насныхан тэтгэвэрт гараад ямар нэг албан байгууллагад хамгаалалтын ажилтан, манаачаар ажилд оръё гэхээр насны хязгаар заасан байдаг юм билээ. Уг нь жар гарсан хүмүүс ажлын байрандаа залуу хүүхдүүд шиг архи дарс хэрэглээд, хэрэг төвөг тарихгүй. Харуул, манаачийн ажлыг тэднээс сайн хийж чадна.
Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн З.Батцэнгэл:
-Би энэ жил тэтгэвэрт гарсан. Тэтгэврийн насыг нэмэх нь буруу юм. Хэзээ л монголчууд урт насалдаг байлаа даа. Миний танилууд дундаас тэтгэвэр тогтоолгоод хоёр, гурван сарын дараа нас барсан хүмүүс ч байна. Тиймээс төр засгийн удирдлагууд иргэдийнхээ дундаж нас, эрүүл мэндийн байдлыг судалсны дараа тэтгэврийн насыг нэмэх эсэхээ шийдэх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ч.Түвшинтөр:
-Ах нь тэтгэврээ тогтоолгоод нэг жил болж байна. Европын зарим улсад эрчүүд 65 настайдаа тэтгэвэрт гардаг юм билээ. Монгол бол Европын улсууд шиг өндөр хөгжилтэй биш. Иргэдийн амьдрал дорой байгаа учир чанартай хүнс хэрэглэдэггүй. Хувцас хунар, орон сууцны үнийг больё гэхэд нэг кг мах ямар үнэтэй байгаа билээ. Иргэд олон жил хөдөлмөрлөөд 50, 60 нас хүрэхдээ эрүүл мэнд нь муудсан байдаг.
Хан-Уул дүүргийн 15 хорооны иргэн Н.Чүлтэм:
-Өвөө нь 1990 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэврийн насыг Монголын өнөөгийн нөхцөлд нэмэх хэрэггүй гэж бодож байна. Монголд ажлын байр хэчнээн байдаг билээ. Тэтгэврийн насыг нэмснээр их, дээд сургууль төгсөж буй залуучууд ажилгүй болно.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн С.Нансал:
-Тэтгэврийн насыг нэмэх нь миний хувьд буруу. Би 1996 онд тэтгэвэрт гарсан. Гудмаар дүүрэн ажил хайсан залуус явж байхад хөгшчүүл нь тэтгэвэрт гарахгүй ширээ сандлыг нь бөглөөд суух хэрэг байна уу. Тухайн ажилдаа олон жил ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, шинээр ажилд орж буй хүүхдүүдийнхээс хамаагүй илүү. Иймээс дарга нар нь хуучин ажилтнаа л ажиллуулаад шинээр хүн авахгүй. Тиймээс бид хойш сууж залуучуудаа ажиллуулах ёстой.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
“Хөгширнө гэдэг хөшөө болохын нэр биш”
Тэтгэвэрт гарсан эмээ минь хамт олноо их үгүйлнэ. Заримдаа дүүргийн соёлын төвд бүжиглэхээр явахад нь бид гайхаж, шоолно. Тэдний үеийнхэн яаж бүжиглэдэг бол гэж заримдаа бодогддог юм. Залуу насаа дурсаж, үеийн хөгшчүүлтэйгээ хүүрнэж суух сайхан байж таарна. Гэхдээ эмээдээ тийм боломж олгодоггүйгээ дараах сурвалжлагыг бэлтгэхдээ ойлгов. Чингэлтэй дүүргийн II хорооны ахмадын зөвлөл өнгөрсөн жил дүүргийнхээ тэргүүний байгууллагаар шалгарчээ. Ахмадууд нь төвийнхөө байранд бүжиглэж, шатар даам тоглож, элдвийг ярилцаж суух дуртай. 70 настай Б.Сандагдорж “Миний үеийн зарим хөгшчүүл тэтгэвэртээ гарсан бол гэртээ сууж, өвчин тоочих ёстой гэдэг бодлыг толгойдоо хүчээр суулгачихсан. Таяг тулаад, гэртээ суугаад байхаар нь өрөвдөх юм. Хорооноос бидэнд зориулж чөлөөт цагаа өнгөрөөх төв нээж өгсөн.
Гэртээ дэмий суухаар төвдөө ирж дасгал хийн, сургалтад сууж, бүжиг заалгасан нь дээр байдаг. Гэхдээ ач, зээ нараа битгий хар гэж хэлээгүй юм шүү. Цаг, заваа зохицуулаад өөртөө анхаарах хэрэгтэй. Хөгширнө гэдэг хөшөө болохын нэр биш” гэв. Тус хороонд ахмад настан 400 гаруй бий. Тэд 2002 онд ахмадын зөвлөл байгуулжээ. Анх тус зөвлөлийнхөн хорооныхоо 22 дугаар байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Харин одоо тэд хорооны иргэний танхимын нэг өрөөг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болгон тохижуулсан байна. Гүйлтийн зам, фитнесийн дугуй зэрэг чийрэгжүүлэх тоног төхөөрөмжтэй, тохилог төвд ахмадууд төрөл бүрийн сургалт зохион байгуулж, хийн дасгал заалгаж, шатар даам тоглоно. Түүнчлэн долоо хоног бүрийн лхагва гаригт бүжиг заалгадаг гэсэн. Энэ төв 08.00 цагт нээгдэнэ. Зарим өглөө 20 гаруй ахмад очдог бол заримдаа гурван хүн л ирдэг гэсэн.
Гэхдээ төвийн үүд хаалга өглөөнөөс орой болтол нээлттэй байдаг учраас хэдэн цагт ч хамаагүй очих боломжтой. Өндөр настан С.Бямбаа тус зөвлөлийн даргаар арав гаруй жил ажиллаж байгаа аж. Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар олон жил ажилласан туршлагатай учраас ахмадын зөвлөлийг идэвхтэй ажиллуулдаг гэж бусад нь магтав. Хороондоо “Өндөр ээж” хэмээн алдаршсан С.Бямбаа дарга гишүүдээ идэвхжүүлэхийн тулд ахмадуудаа эрүүл хооллолт, оёдол, хүнсний ногоо, цаасан хуйлаас, эмнэлгийн тусламж гэсэн таван бүлэгт хуваан, үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бүлэг бүр багштай бөгөөд бүтээлээрээ үзэсгэлэн гаргана. Түүнчлэн шатар даам, бүжиг, спортын тэмцээн байнга зохион байгуулдаг аж. Чингэлтэй дүүргийн ахмадын холбоо Герентологийн үндэсний төвтэй хамтарч хороо бүрт хийн дасгал заах сургагч багш бэлджээ.
Хоёрдугаар хорооны хийн багш Мияжав ахмадуудад өглөө бүр хичээл заана. Гэхдээ 400 гаруй ахмадыг өдөр бүр төвдөө авчирч чадахгүй учраас С.Бямбаа дарга зарим ахмадын гэрт нь очиж дасгал заадаг гэсэн. 90 гаруй настай, хэвтэрт байдаг ахмадад зориулж тус төвийнхөн тусгай дасгал бэлтгэжээ. Тэд өглөө эрт дасгалаа хийсний дараа, хэрхэн зөв хооллох талаар сургалт зохиож, гэртээ бэлтгэсэн хоолоо авчирч үзүүлнэ. Биднийг тус төвд очиход ахмадууд хичээлдээ ид шамдаж байв. Хорооны ахмад настан Ш.Цэрэндулам тус төвийн эрүүл, зөв хооллолтын сургалтад сууснаасаа хойш амьдралдаа хэрэгж үүлж эхэлсэн аж.
Тэрбээр “Монголчууд нэг үеэ бодвол эрүүл зөв хооллолтын талаар их мэдлэгтэй болсон. Би өглөө бүр зөв хооллохыг хичээдэг. Сургалтад сууснаасаа хойш 30 гаруй төрлийн зөв хоол хийж сурсан. Мөнгөнд ч хэмнэлттэй санагддаг. Өнөөдрийн сургалтад гүзээний салат хийж авчирлаа. Энэ бол маш эрүүл хүнс” гэв. Ш.Цэрэндулам гуай нөхөртэйгөө хамт нийтийн бүжигт явдаг. Тэд ахмадын зөвлөлөөс зохион байгуулсан бүх сургалтад хамтдаа оролцдог учраас бусад нь үлгэр дууриалал авдаг аж. Түүнчлэн тус хорооны ахмадууд хэсэг хэсгээрээ амралтад явцгаана. Саяхан хорооноос нь тэднийг “Ар жанчивлан” сувилалд гурван хоног үнэгүй амраасан байна. Тэд амралтын газарт очоод бусад өндөр настнуудад дасгал, бүжгээ зааж, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг тухайгаа дурсацгаалаа.
Э.НЯМДУЛАМ
“ЗААЗ”
“Энэ муу үнээнээс сааль
горьдолтг
үй болж.
Дэлэн нь хатчихаж
чааваас, тогоо тослох болжээ...”.
Ирэх өвлийн идэш ингээд
шийдэгдэв ээ. Малын буян барагдах
биш дээ. Сүү саалиараа бялхуулж,
өрөм, тараг, бяслаг, ааруул
гээд биднийг бишгүй л тэтгэж,
тэжээнэ. Эцэст нь ингээд заазлуулах
юм даа. Гэхдээ л хөөрхий,
зүгээр “явчихгүй” бидэнд өртэй
юм шиг бас л хоол болно. Саалийн
үнээний түүх ийм бөлгөө.
Хүү минь эрийн цээнд хүрчихэж.
Ажил гэж гүйсээр тэрийг
нь
ч “мартчихсан” явж ээж нь. Төрсөн
өдрөөрөө саяхан найз охиноо
гэртээ урьж, танилцууллаа. Удахгүй
дээ, энэ хоёр минь гэр бүл болох нь.
Ингэж бодоод ганц хүүдээ зээлээр
ч болов байр авч өгөхөөр шийдлээ.
Банкны эдийн засагч залуу
тооны машинаа баахан цохисны
эцэст “Уучлаарай, та таван
жилийн дараа тэтгэвэрт гарах
юм байна” гээд л янз бүрийн юм
тайлбарлаж гарлаа. Тэгвэл цалин
хүрнэ, ингэхээр сарын орлого
дутна гэхчлэн баахан л тоо бодсон.
Ядаж 10 жилийн дараа тэтгэвэрт
гарах байсан бол яаж ийж байгаад
ипотект хамрагдах боломжтой
юм уу даа янз нь, түүний хэлснээр.
Орон сууцны зээлд хамрагдахыг
хүссэн, насны намартайгаа учирч
яваа хүн бүхний өмнө тулгарч байгаа
асуудал ийм бөлгөө.
Монгол Улсын Хөдөлмөрийн
хуулиар бол эмэгтэй хүн 55,
эрэгтэй нь 60 насандаа тэтгэврийн
хөгшин болно. Сааль нь татраагүй
үедээ “заазлуулж” байгаа хэрэг.
Ингэж бодохоор энэ насаа үзэн
ядна. Яагаа ч үгүй “нялхаараа”
гэрийн мухар сахих болсон ийм
үнэнтэйгээ эвлэрч чадахгүй яваа
над шиг хүн олон бий.
Тэтгэврийн насаа тэсэн
ядан хүлээж, хуруу даран тоолдог
нь ч бий. Тэд хийж, бүтээснийхээ
төлөө, улсад төлсөн татварынхаа
буяныг эдэлж, төрөөс олгох
хэдэн
“цаас”-аа сар бүр аваад,
нуруу
тэнэгэр, сэтгэл амар амьдрахыг
хүсэж л байгаа. Гэхдээ үр
хүүхдэдээ үлдээх ганц өрөө байрны
зээл хүсээд, “заазлуулах” болсноо
дуулбал хэн ч ялгаагүй, бүгд л
тэтгэвэрт гарах нас дэндүү богино
байгааг мэдрэх нь лав.
Зөвхөн зээл гэлтгүй, ер нь
аль ч талаас бодоод үзэхэд 55 бол
залуу нас. Идэр гэхгүй ч, хөгшин
гэвэл бүр ч болохгүй тийм л үе.
Бид л энэ насыг өндөрт тооцоод
байгаа болохоос бусад улсад бол
ид гялалзсан амжилтын эзэд
ихэвчлэн
энэ л үедээ явж байгааг
анзаараарай.
Улс төр судлаач,
шинжээчдийн дүгнэснээр
45-60 нас
бол аливаад суурьтай хандаж, улс
орноо залж, хууль баталж, гаргасан
шийдвэртээ үнэнч байдаг торгон
иртэй үе юм гэсэн шүү. Ажлын
ая даахгүй, цай нь холдвол унаад
өгч мэдэх, яаж тэтгэвэртээ хүрнэ
дээ гэсэн улс ч бас зөндөө. Ийм
хүмүүсийг эртхэн тэтгэвэрт нь
гаргахгүй бол ажил дээрээ амьсгал
хурааж мэднэ. Энэ бүх учрыг
анзаарч, мэдээд “заазны”
насыг
уян хатан болгож өгөөсэй, хууль
тогтоогчид минь. ЭнхЖ.
ЦЭЦЭГ
С.ДОРЖДЭРЭМ: Хүмүүс тэтгэврийг нэмэлт орлого шиг ойлгодог болж
Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яамны Нийгмийн
даатгалын албаны дарга С.Дорждэрэмээс
тэтгэвэртэй холбоотой асуудлаар
хариулт авлаа.
-Манай улсад тэтгэврийн тогтолцоо
хэзээнээс бий болсон юм бэ?
-Манай улсад 1950-иад оноос эхлээд
тэтгэврийн тогтолцоо үүссэн.
Гэхдээ
тухайн үед нийгмийн даатгалын
шимтгэлийн
харилцаа гэдэг зүйл огт байгаагүй.
Тэтгэвэр гэхээс илүү халамжийн
тогтолцоотой байжээ.
Харин 1995 онд
шинэ хууль баталж, даатгалын шимтгэл
буюу цалин хөлсөнд суурилж тэтгэвэр
олгодог болсон.
-Энэ хугацаанд тэтгэврийн насыг
хэдэн удаа өөрчилсөн бэ?
-1995 оноос хойш огт өөрчлөөгүй.
-Тэгвэл энэ 20-иод жилийн хугацаанд
тэтгэвэрт суух нас эрэгтэй 60,
эмэгтэй 55 хэвээрээ байсан гэсэн үг
үү?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж
буй Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр тэтгэмжийн хуульд тэтгэврийн
насыг эрэгтэй, эмэгтэй адилхан 60 гэж
заасан байдаг. Гэхдээ 20-иос доошгүй жил
шимтгэл төлсөн эмэгтэй хүн өөрөө хүсвэл
55, олон хүүхэдтэй эх өөрөө хүсвэл 50
насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой
гэж заасан байгаа.
-Өндөр настнуудын авч буй тэтгэврийн
зөрүү их. Тэтгэврийн хэмжээ
хамгийн бага болон хамгийн их нь хэд
байна вэ?
-Цалин болон ажилласан жилээс
шалтгаалж
тэтгэвэр тогтоодог. 2015 оны
хоёрдугаар
сард гарсан Засгийн газрын
тогтоолоор бүрэн тэтгэврийн доод
хэмжээг 230, хувь тэнцүүлсэн тэтгэврийн
доод хэмжээг 195 мянга болгосон. Цөөхөн
жил ажилласан хүмүүс бүрэн тэтгэвэр
авч чадахгүй. Ажилласан нийт хугацаанд
хамгийн өндөр цалинтай байсан таван
жилийнхээ орлогыг архив юм уу Нийгмийн
даатгалын хэлтсээс гаргуулж, тэтгэвэр
тогтоолгодог. Гэтэл байгууллага нь татан
буугдсан эвсэл архив нь шатсан зэргээс
болж цалин нь тодорхойлогдох боломжгүй
үед доод хэмжээгээр тэтгэвэр тогтоодог.
Уул уурхай, барилгын салбарт ажиллаж
байсан хүмүүсийн тэтгэвэр өндөр байгаа.
Мөн цэргийнхэн сард 1.200.000 орчим
төгрөг авдаг.
-Энэ зөрүүг ойртуулах арга байхгүй
юу?
-Хүчээр барьж ойртуулах бодлого
байхгүй. Цэргийн тэтгэвэр авагчдыг
оруулахгүйгээр бодоход тэтгэврийн
дундаж 280 мянган төгрөг орчим байна.
-Тэтгэврийн шинэчлэлийн талаар
төрөөс баримтлах бодлогод 2017-
2030 оны хооронд эрэгтэй 62, эмэгтэй
58 насанд тэтгэвэрт суух боломжтой
гэж тусгажээ. Үүнийг ямар судалгаанд
үндсэлж гаргасан юм бэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны
мөрийн хөтөлбөрт заасны дагуу тэтгэврийн
шинэчлэлийн бодлогын төслийг
УИХ-д өргөн барьсан. Тэтгэврийн
даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчлэх
шаардлагатай байгаа. Тэтгэврийн насыг
ойртуулах нь чухал. Ялангуяа хөнгөлөлттэй
нөхцөлөөр тэтгэвэр тогтоодог насыг
аажмаар нэмэх хэрэгтэй. -Тэтгэврийн насыг нэмэхийг
эсэргүүцэж буй хүн цөөнгүй. Учир нь “60
хүрч тэтгэвэрт гараад 61-тэйдээ” үхдэг
гэсэн хандлага ажиглагддаг.
-Дэлхийн улс орон хүн ам зүйн насжилттай
уялдан тэтгэврийн насыг нэмэх чиг хандлагатай
байна. Манай хүн амын дундаж наслалт
эрэгтэй 65.7, эмэгтэй 75.9 болж нэмэгдсэн. 50
настайдаа тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд
дахиад 25 жил амьдарч байхад, 60 настайдаа
тэтгэвэрт гарсан эрэгтэйчүүд эмэгтэйгээ
бодвол бараг тав дахин бага насалж байна.
Энэ харьцааг зөв зохистой хадгалах үүднээс
тэтгэврийн насыг ойртуулах хэрэгцээ бий
гэж үзэж байгаа юм. Бодлогын шинэчлэлийг
хийхэд нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа
нь үнэн. Гэхдээ бодлогод ингэж тусгаснаар
тэтгэврийн насыг шууд нэмж байгаа юм биш.
Манай улс шимтгэл хурааж аваад тэтгэвэр
олгодог тогтолцоотой.
Шимтгэл төлөх хүн олон байх тусмаа
тэтгэвэр авагчдыг хангалттай тэжээх
ёстой. Гэтэл 1950-60 оныхон одоо ахмад
настны эгнээнд орж ирж, 1980-90 оныхон
хөдөлмөрийн зах зээлд гарлаа. Хүн амын
төрөлттэй холбоотойгоор одоогийн ажиллах
хүч цөөрөх төлөвтэй. Тэгэхээр тэтгэврийн
сангийн мөнгө одоогийнхоос багасахаар
байгаа юм.
-Тэгэхээр яваандаа тэтгэврийн насыг
нэмэх нь тодорхой юм байна. Тийм үү?
-Бодлоготой уялдаж хууль гарах ёстой.
Ард түмний асуулгад тулгуурлан хуулиар
зохицуулагдана. Түүнээс өнөөдөр шийдээд
маргааш шууд нэмэх асуудал биш. Эрэгтэй
60 нас гэснийг төдийлэн нэмэх шаардлагагүй.
Ингэхдээ аажмаар нэмнэ. Нэг жилийн дараа
55 нас гурван сар, тэгээд хоёр жилийн дараа
55 нас зургаан сар гэж нэмэх жишээтэй.
-Тэтгэвэр авч буй хүн нас барсан тохиолдолд
үр хүүхдэд нь мөнгийг нь
өвлүүлэх асуудал юу болсон бэ?
-Өвлүүлэх зарчмыг хэрэгжүүлэхэд түвэгтэй.
Тэтгэврийн санд хувь хүний төлсөн
шимтгэл нэрийн дансанд нь бодитойгоор
хуримтлагдсан тохиолдолд
энэ тухай ярьж
болох юм. Түүнээс одоогийн орж ирсэн
шимтгэлийн мөнгөөрөө тэтгэвэр олгож
байгаа цагт боломжгүй. Гэхдээ өвлүүлэх
хэлбэр далд утгаар хэрэгжиж байгаа. Энэ нь
тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
-Тэтгэвэр авдаг хоёр хөгшний нэг нь
түрүүлээд өөд болчихлоо гэхэд үлдсэнд нь
тэтгэврийн мөнгийг нь олгодог байх тухай
яригдсан. Энэ юу болж байгаа вэ?
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох
боломжтой. Гэхдээ тэжээгчээ алдсаны
тэтгэвэр, өөрийнхөө тэтгэврийн аль өндрийг
нь сонгож болно. Хамтын тэтгэврийн хуулийн
төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх
шатандаа явж байна. Энэ төсөлд нэг нь нөг
өөгийнхөө тэтгэврийг давхар авч болохоор
тусгасан. Ер нь тэтгэвэр гэдэг өндөр наслаад
ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадваргүй
болсон хойно нь олгодог мөнгөн тэтгэмж.
Гэтэл манайд тэтгэврийг нэмэлт орлого
маягаар харж, тэтгэврээ аваад ажил хөдөлмөр
эрхэлдэг хүн олон байна.
Тухайлбал, 2014 оны байдлаар 34.6
мянган хүн тэтгэвэр авдаг хэрнээ ажил хийж,
нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх
юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд
гаргасан тоо шүү. Үүнээс харахад одоогийн
55 настай хүн хөдө Ч.БОЛОРТУЯА
ТУРК ХҮН 45НАСАНДАА
ТЭТГЭВЭРТ ГАРАХ ЭРХТЭЙ
Тэтгэврийн насыг олон улсад хүн
амын тоо, улсын төсөвт эзлэх
тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ,
иргэдийн дундаж наслалт, тухайн хүний
ажил мэргэжил, эмэгтэй хүн бол хэдэн
хүүхэд төрүүлж өсгөсөн зэрэг янз
бүрийн хүчин зүйлд үндэслэн тогтоодог.
Тэтгэвэрт гарах нас нь одоогоор 45 (Турк
улсын иргэн улсдаа 25 жил ажилласан
бол тэтгэвэрт гарах эрхтэй)-аас 70
(Австрали) хүртэл хэлбэлзэж байна.
Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насыг
нэмэх хандлага давамгайлж, эрчүүдийн хувьд дунджаар 65, эмэгтэйчүүд
дунджаар 63 настайдаа тэтгэвэрт
суух болжээ. Европын орнууд
иргэдээ хүйсээр ялгалгүй, ажил
хөдөлмөр эрхлэх насны хязгаарыг
бүх хүнд ижил тогтоохоор зорьж
буй. Австри, Герман, Ирланд, Их
Британи улс тэтгэврийн насны
хязгаарыг 2028-2033 оны хооронд
65-69 болгон нэмэхээ мэдэгдээд
байгаа. Харин Азийн орнуудын
дунд тэтгэврийн насыг 60-аас илүү
гарган тогтоосон улс цөөн байна.
Үүнд эдийн засгийн өсөлт, эрүүл
мэндийн салбарын хөгжил, хүн амд
эзлэх өндөр настнуудын тоо зэрэг
олон зүйл нөлөөлсөн аж. Азийн
орнуудын гуравны нэг нь тэтгэврийн
насыг нэмэхийн эсрэг байдаг гэсэн
судалгааг хэдэн жилийн өмнө
Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллагаас гаргажээ.
Тэтгэврийн насыг нэмэх нь
ядуурлыг бууруулж, иргэдийн
дундаж наслалтыг уртасгадаг
гэдэг ч залуусын дунд ажилгүйдэл
өсөхөд нөлөөлж, ахмад настнуудын
хүртэх ёстой тэтгэмжийн мөнгийг
албаныхны мэдэлд үлдээдэг гэх
маргаан их гардаг байна. Г.ЛХАГВА “ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Тэтгэврийн насыг
нэмэх нь зөв үү?
Чингэлтэй
дүүргийн
16 дугаар
хорооны
иргэн
Т.Батсайхан:
-Одоогийн
тэтгэвэрт гарч
буй нас хойш
суух биш, юм хийж бүтээх
нас гэж боддог. Би 57 настай.
Барилгын засал чимэглэлийн
чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
Саяхан хүүхдийнхээ байшинг
зассан. Гурван жилийн дараа
тэтгэвэрт гарчхаар сар болгон
төрөөс хэдэн төгрөг хүлээдэг
хүн болно. Бидний насныхан
тэтгэвэрт гараад ямар нэг албан
байгууллагад хамгаалалтын
ажилтан, манаачаар ажилд оръё
гэхээр насны хязгаар заасан
байдаг юм билээ. Уг нь жар
гарсан хүмүүс ажлын байрандаа
залуу хүүхдүүд шиг архи
дарс хэрэглээд, хэрэг төвөг
тарихгүй. Харуул, манаачийн
ажлыг тэднээс сайн хийж
чадна.
Чингэлтэй
дүүргийн
есдүгээр
хорооны
иргэн
З.Батцэнгэл:
-Би энэ
жил тэтгэвэрт
гарсан.
Тэтгэврийн насыг нэмэх нь
буруу юм. Хэзээ л монголчууд
урт насалдаг байлаа даа. Миний
танилууд дундаас тэтгэвэр
тогтоолгоод хоёр, гурван
сарын дараа нас барсан хүмүүс
ч байна. Тиймээс төр засгийн
удирдлагууд иргэдийнхээ
дундаж нас, эрүүл мэндийн
байдлыг судалсны дараа
тэтгэврийн насыг нэмэх эсэхээ
шийдэх хэрэгтэй.
Баянзүрх
дүүргийн
14 дүгээр
хорооны
иргэн
Ч.Түвшинтөр:
-Ах нь
тэтгэврээ
тогтоолгоод
нэг жил болж байна. Европын
зарим улсад эрчүүд 65
настайдаа тэтгэвэрт гардаг юм
билээ. Монгол бол Европын
улсууд шиг өндөр хөгжилтэй
биш. Иргэдийн амьдрал дорой
байгаа учир чанартай хүнс
хэрэглэдэггүй. Хувцас хунар,
орон сууцны үнийг больё
гэхэд нэг кг мах ямар үнэтэй
байгаа билээ. Иргэд олон
жил хөдөлмөрлөөд 50, 60 нас
хүрэхдээ эрүүл мэнд нь муудсан
байдаг.
Хан-Уул
дүүргийн
15 хорооны
иргэн
Н.Чүлтэм:
-Өвөө
нь 1990 онд
тэтгэвэрт
гарсан.
Тэтгэврийн насыг Монголын
өнөөгийн нөхцөлд нэмэх
хэрэггүй гэж бодож байна.
Монголд ажлын байр хэчнээн
байдаг билээ. Тэтгэврийн насыг
нэмснээр их, дээд сургууль
төгсөж буй залуучууд ажилгүй
болно.
Баянзүрх
дүүргийн
20 дугаар
хорооны
иргэн
С.Нансал:
-Тэтгэврийн
насыг нэмэх
нь миний хувьд
буруу. Би 1996 онд тэтгэвэрт
гарсан. Гудмаар дүүрэн ажил
хайсан залуус явж байхад
хөгшчүүл нь тэтгэвэрт гарахгүй
ширээ сандлыг нь бөглөөд
суух хэрэг байна уу. Тухайн
ажилдаа олон жил ажилласан
хүмүүсийн хөдөлмөрийн
бүтээмж, шинээр ажилд
орж буй хүүхдүүдийнхээс
хамаагүй илүү. Иймээс дарга
нар нь хуучин ажилтнаа л
ажиллуулаад шинээр хүн
авахгүй. Тиймээс бид хойш
сууж залуучуудаа ажиллуулах
ёстой.
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
“Хөгширнө гэдэг хөшөө болохын нэр биш”
Э.НЯМДУЛАМ
Тэтгэвэрт гарсан эмээ минь хамт олноо
их үгүйлнэ. Заримдаа дүүргийн соёлын төвд
бүжиглэхээр явахад нь бид гайхаж, шоолно.
Тэдний үеийнхэн яаж бүжиглэдэг бол гэж
заримдаа бодогддог юм. Залуу насаа дурсаж,
үеийн хөгшчүүлтэйгээ хүүрнэж суух сайхан
байж таарна. Гэхдээ эмээдээ тийм боломж олгодогг
үйгээ дараах сурвалжлагыг бэлтгэхдээ ойлгов.
Чингэлтэй дүүргийн II хорооны ахмадын
зөвлөл өнгөрсөн жил дүүргийнхээ тэргүүний
байгууллагаар шалгарчээ. Ахмадууд нь
төвийнхөө байранд
бүжиглэж, шатар даам тоглож,
элдвийг ярилцаж суух дуртай. 70 настай
Б.Сандагдорж “Миний үеийн зарим хөгшчүүл
тэтгэвэртээ гарсан бол гэртээ сууж, өвчин
тоочих ёстой гэдэг бодлыг толгойдоо хүчээр
суулгачихсан. Таяг тулаад, гэртээ суугаад
байхаар нь өрөвдөх юм. Хорооноос бидэнд
зориулж чөлөөт цагаа өнгөрөөх төв нээж өгсөн.
Гэртээ дэмий суухаар төвдөө ирж дасгал хийн,
сургалтад сууж, бүжиг заалгасан нь дээр байдаг.
Гэхдээ ач, зээ нараа битгий хар гэж хэлээгүй юм
шүү. Цаг, заваа зохицуулаад өөртөө анхаарах
хэрэгтэй. Хөгширнө гэдэг хөшөө болохын нэр
биш” гэв.
Тус хороонд ахмад настан 400 гаруй бий.
Тэд 2002 онд ахмадын зөвлөл байгуулжээ. Анх
тус зөвлөлийнхөн хорооныхоо 22 дугаар байрны
хонгилд үйл ажиллагаа явуулдаг байсан аж.
Харин одоо тэд хорооны иргэний танхимын
нэг өрөөг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх
төв болгон тохижуулсан байна. Гүйлтийн зам,
фитнесийн дугуй зэрэг чийрэгжүүлэх тоног
төхөөрөмжтэй, тохилог төвд ахмадууд төрөл
бүрийн сургалт зохион байгуулж, хийн дасгал
заалгаж, шатар даам тоглоно. Түүнчлэн долоо
хоног бүрийн лхагва гаригт бүжиг заалгадаг
гэсэн.
Энэ төв 08.00 цагт нээгдэнэ. Зарим өглөө
20 гаруй ахмад очдог бол заримдаа гурван
хүн л ирдэг гэсэн. Гэхдээ төвийн үүд хаалга
өглөөнөөс орой болтол нээлттэй байдаг учраас
хэдэн цагт ч хамаагүй очих боломжтой. Өндөр
настан С.Бямбаа тус зөвлөлийн даргаар арав
гаруй жил ажиллаж байгаа аж. Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар олон жил ажилласан
туршлагатай учраас ахмадын зөвлөлийг идэвхтэй
ажиллуулдаг гэж бусад нь магтав.
Хороондоо “Өндөр ээж” хэмээн алдаршсан
С.Бямбаа дарга гишүүдээ идэвхжүүлэхийн
тулд ахмадуудаа эрүүл хооллолт, оёдол,
хүнсний ногоо, цаасан хуйлаас, эмнэлгийн
тусламж гэсэн таван бүлэгт хуваан, үйл
ажиллагаа явуулдаг юм байна. Бүлэг бүр
багштай бөгөөд бүтээлээрээ үзэсгэлэн гаргана.
Түүнчлэн шатар даам, бүжиг, спортын тэмцээн
байнга зохион байгуулдаг аж.
Чингэлтэй дүүргийн ахмадын холбоо
Герентологийн үндэсний төвтэй хамтарч
хороо бүрт хийн дасгал заах сургагч багш
бэлджээ. Хоёрдугаар хорооны хийн багш
Мияжав ахмадуудад өглөө бүр хичээл заана.
Гэхдээ 400 гаруй ахмадыг өдөр бүр төвдөө
авчирч чадахгүй учраас С.Бямбаа дарга зарим
ахмадын гэрт нь очиж дасгал заадаг гэсэн. 90
гаруй настай, хэвтэрт байдаг ахмадад зориулж
тус төвийнхөн тусгай дасгал бэлтгэжээ.
Тэд өглөө эрт дасгалаа хийсний дараа,
хэрхэн зөв хооллох талаар сургалт зохиож,
гэртээ бэлтгэсэн хоолоо авчирч үзүүлнэ.
Биднийг тус төвд очиход ахмадууд хичээлдээ
ид шамдаж байв. Хорооны ахмад настан
Ш.Цэрэндулам тус төвийн эрүүл, зөв
хооллолтын сургалтад сууснаасаа хойш
амьдралдаа хэрэгж
үүлж эхэлсэн аж. Тэрбээр
“Монголчууд нэг үеэ бодвол эрүүл зөв
хооллолтын талаар их мэдлэгтэй болсон. Би
өглөө бүр зөв хооллохыг хичээдэг. Сургалтад
сууснаасаа хойш 30 гаруй төрлийн зөв хоол
хийж сурсан. Мөнгөнд ч хэмнэлттэй санагддаг.
Өнөөдрийн сургалтад гүзээний салат хийж
авчирлаа. Энэ бол маш эрүүл хүнс” гэв.
Ш.Цэрэндулам гуай нөхөртэйгөө хамт нийтийн
бүжигт явдаг. Тэд ахмадын зөвлөлөөс
зохион байгуулсан бүх сургалтад хамтдаа
оролцдог учраас бусад нь үлгэр дууриалал
авдаг аж. Түүнчлэн тус хорооны ахмадууд хэсэг
хэсгээрээ амралтад явцгаана. Саяхан хорооноос
нь тэднийг “Ар жанчивлан” сувилалд гурван
хоног үнэгүй амраасан байна. Тэд амралтын
газарт очоод бусад өндөр настнуудад дасгал,
бүжгээ зааж, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг
тухайгаа дурсацгаалаа.