Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Winsway Enterprises Holdings” компанийн урт хугацааны зээлийн зэрэглэлийг CCC-гээс SD хүртэл бууруулснаа хэдхэн хоногийн өмнө албан ёсоор мэдэгдлээ. Тус компани хүүгийн төлбөр болох 13.8 сая ам.доллараа 30 хоногт барагдуулах боломжгүйг “Standard & Poor’s”-ийн зээлийн шинжээч Жиан Чени зарлав. Ингэснээр БНХАУ-д төдийгүй олон улсын нүүрсний зах зээлд тэргүүлэх түвшинд зиндаархаад байсан тус компани бүс нутагтаа зээлжих зэрэглэлээрээ D ангилалд багтлаа. Өөрөөр хэлбэл, бараг дампуурсантай адил гэсэн үг. Монголын өмнийн говийн долоон хувьтай тэнцэх хэмжээний газар нутагт нүүрсний 10 гаруй орд эзэмшиж, тэндхийн нүүрсний тээвэрлэлт бүхэлдээ шахам энэ компанийн мэдэлд байсан цаг саяхан. АНУ-ын уул уурхайн гигант “Пийбоди”, “Поло ресурс”-тэй зиндаархан хамтарч, БНХАУ-ын төрийн мэдлийн “Чалко” компани хүртэл хувьцааг нь худалдан авах гэж үнэ хаяж асан энэ компанийг хэдхэн жилийн дараа ийм байдалд хүрнэ гэдгийг ямар ч шинжээч таамаглаж байсангүй.
Ганцхан жилийн дотор хөрөнгийн биржээс 3.66 тэрбум хонконг доллар буюу 472 сая ам.доллар босгосон энэ компанид гигантууд хөрөнгө оруулах гэж уралдацгааж, “Deutsche Bank”-ны шинжээч Фред Лам, Нора Мин нар “Winsway” компанийг Монголын өмнийн говиос 8.1 тэрбум юанийн нүүрс зөөн борлуулж, 773 сая юань буюу 115.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана хэмээн тооцоолсныг нь “Блүүмберг” мэдээлж, олон улсад шуугиулж байсансан. Харамсалтай нь, “Winsway” одоо дампуурах нь. Яагаад ийм байдалд хүрэв ээ. Өмнийн говиос нүүрс анх экспортолсон нь 10-хан жилийн түүхтэй. Орон нутгийн “Тавантолгой” компани экспортын анхны энэ шанг татсан. Тухайн үед уурхайн аман дээрээсээ шууд хүрздэж ачаад л хил гаргадаг байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч энэ хэвээрээ л “нинжадаж” байгаа. Хүрздээд, зөөгөөд л бөөн бөөн мөнгө. 2012 он хүртэл Өмнөговийн нүүрсийг шороотой, хогтой, юутай хээтэй нь гадагш зөөдөг байв. Тэр сайхан үеэс өнөөг хүртэл “Winsway” компани Өмнөговийн нүүрсний гол тээвэрлэгч, борлуулагчийн үүрэг гүйцэтгэж, Монголын нүүрсийг уурхайн аман дээрээс худалдан авч, хил гарган угааж үнэ хүргэдэг Хятадын “ченж” компаниудаас хамгийн том нь байсан юм.
“Монгол нинжа хятад ченж” хэмээн тодорхойлж болох бизнесийн загварыг анх бий болгосон энэ компанийг БНХАУ төр бодлогоор дэмждэг гэсэн яриа ч бий. Гэвч дэмжээд дэмжээд “Winsway” ийнхүү дампуурснаараа түүхий нүүрс Хятадад ч, олон улсын зах зээлд ч ирээдүйгүй болсныг харуулав. Хамгийн гол нь “Winsway”-н энэ “туршлага” өнөөдрийг хүртэл нүүрсний салбартаа “нинжа” бодлого баримталж буй Монголын төрд нэгийг хэлж, хоёрыг санахаас аргагүйд хүргэж байна. Монголын төр энэ SOS-ыг хэрхэн хүлээн авч, ямар бодлого баримтлах вэ? Өдгөө Өмнөговийн нүүрсийг экспортолж буй хувь, хувьсгалын компаниудаас “Энержи ресурс”-ээс бусад нь түүхийгээр нь зөөж байгаа. Хувийн хэвшлийн ганц нэгхэн компани угааж, баяжуулж, эх орондоо нэмүү өртөг шингээх гэж зүтгэж буй. Харин бусад нь дэлхийн нүүрсний зах зээлийн ирээдүйг бизнесийн төлөвлөгөөтэйгөөр “томоор” харж чадаагүй “Winsway”-н алдааг давтахад ойрхон байна. Энэ хэвээр “нинжадсаар”, өнөө маргаашийнхаа олж буй мөнгөөр баялгаа үнэлсээр байвал Монголын нүүрс үнэгүйдсээр байх нь урд хөршийн төрийн бодлогоос ч хэдийнэ мэдрэгдэж эхэллээ.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг зургаан яам, байгууллага хамтран 2014 оны есдүгээр сарын 16-ны өдөр арилжааны зориулалттай нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журмыг баталсан. Үүнийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүгээр БНХАУ шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглолоо. Он гарснаас хойш манай нүүрс тээвэрлэгч 60 машиныг хил дээрээс буцаасан талаар Уул уурхайн сайд Н.Жигжид хэд хоногийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлж байсан. Энэ нь дээрх журмынхаа дагуу Монголын нүүрсийг ялгаж, ангилж, шаардлага хангасныг нь авдаг болж байна гэсэн үг. Зөвхөн үнийн хувьд төдийгүй чанар, стандартын хувьд ангилах бодлогыг баримталж буй нь монголчууд бидэнд нүүрсээ сорчлуулаад түүхийгээр нь өгөх үү, эсвэл угааж баяжуулаад гаргах уу гэсэн хоёр сонголтыг хүссэн ч, эс хүссэн ч тулгаж байна.
Үүнд төрийн нэгдсэн бодлогоор анхаарал хандуулахгүй бол Монголын нүүрсчид өрмөө урагшаа зөөгөөд, өөрсдөө хусамтай үлдэх нь. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нүүрсээ уурхайн аман дээрээсээ зөөж тээвэрлэдэг гаж жишиг тогтоод өнөөг хүртэл амь бөхтэй оршиж байна. Төрийн мэдлийн компани нь хүртэл ийм аргаар нүүрсээ экспортолж байгаа. Улсын маань хилээр гаднын орны, хятад жолоочтой, хүнд даацын 800 гаруй машин өдөр бүр 270 км хүртэл чөлөөтэй нэвтэрч, байгаль орчныг сүйтгэж, нутгийн маань гүнд нэвтэрч байгаад хэн ч юу ч хэлсэнгүй өдий хүрсэн. Нэг машиныг хоёр хятад жолооч ээлжлэн жолооддог гэхээр өдөр бүр 1600 орчим хятад хүн хилээр орж, гарч буй юм. Хилийн тухай хуулиасаа эхлээд Монгол Улсын бусад хууль, журмыг зөрчсөн ийм хууль бус тээвэр хийгдсээр байгааг анхаарч буй хүн байна уу? Уг нь компаниудыг нүүрсээ угааж, баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортлохыг төрөөс бодлогоор дэмжиж, хугацаагаар шахаж, шаардсан бол энэ байдлыг таслан зогсоох боломжтой байсан. Өнөөдөр 10 жил нүүрс экспортолж, энэ хэрээр өчнөөн хөрөнгө мөнгө цуглуулсан ч хэд нь баяжуулах үйлдвэр барьсан билээ.
Хятадууд түүхий нүүрсний импортыг татвар хураамж, хяналт шалгалтаар алхам алхмаар хязгаарласаар байгаа. Ийм байхад монголчууд бид хямд, алдагдалтай гэсэн атлаа нүүрсээ түүхийгээр зөөсөөр байх нь улсын хөгжил, эдийн засагт ашигтай гэж үү. Хар алтаа баялаг болгож жинхэнэ утгаар нь хөгжлийн түүчээ, эдийн засгийнхаа “саалийн үнээ” болгоё гэвэл хөрөнгө оруулалтаа хөгжилд зарцуулах цаг болжээ. Компани бүр баяжуулж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулдаггүй юм аа гэхэд хамтарч түншлээд нэмүү өртөгтэй нүүрс экспортлохын төлөө зорьж ажиллаж яагаад болохгүй гэж. Хэрэв ингэж угааж, баяжуулсан нүүрс экспортлохын төлөө зүтгэж чадвал Монголын нүүрсний экспортод нэг үнийн жишгийг ч тогтоож чадна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өмнөговийн нүүрс коксжих чанар, агууламж сайтай. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Гэвч манай түүхий нүүрсний экспортын үнэ жилээс жилд буурч, бусад улсынхаас 1-3 дахин хямдаар БНХАУ-ын зах зээлд хүрч байна. Монгол өнөөдрийг хүртэл нүүрсний нэг үнийн бодлогогүй байсантай энэ нь холбоотой.
АМГ-аас гаргасан БНХАУ-ын нүүрсний импортын энэ оны эхний улирлын тайлангаас харахад Канад, Австрали, ОХУ, Шинэ Зеландын коксжих нүүрс 89.74-115.07 ам.доллар бол Монголынх 40.57 ам.доллар байна. Гэхдээ Монголын бүх компани ийм үнээр нүүрсээ экспортолдог гэсэн үг биш. Энэ бол дундаж үнэ. Учир нь олон улсад түүхий нүүрсний үнийн стандарт гэж байдаггүй. Тухайн сар, жилийн эрэлтээс шалтгаалан үнэ нь компаниудын гэрээгээр тодорхойлогддог онцлогтой. Тиймээс ядаж нүүрснийхээ үнийг барьж үлдье гэвэл хамгийн түрүүнд түүхий нүүрсний экспортыг хязгаарлаж, нэмүү өртөг шингэсэн экспортод нэг үнийн жишгийг тогтоох хэрэгтэй байна. Нүүрсээ түүхийгээр нь их хэмжээгээр, сая сая тонноор, хямд үнээр экспортлох биш, харин нэмүү өртөг шингээн өндөр үнээр экспортлохыг төр бодлогоор зохицуулах шаардлагатай болов. Түүхий нүүрс 10 жил зөөлөө. Улс оронд, тухайн орон нутагт бодит хөрөнгө оруулалт болж үлдсэн бүтээн байгуулалт юу байгаа билээ.
Нүүрсний экспортын хэмжээг жил бүр л хэдэн сая тонноор нь нэмэх төлөвлөгөөтэй байдаг. Гэвч экспортын хэмжээ нэмэгдсэн ч улсын эдийн засагт бодитоор мэдрэгдэж, хөгжилд нэмэр болж чадахгүй. Орост найтаахад Монголд ханиад хүрдэг гэдэг. Үүн шиг Хятадын захын нэг муж нь импортын татвар, хураамжаас эхлээд шаардлага, стандартаа чангаруулахад л манай нүүрсний компаниуд хямардаг тогтолцоо бий болсон. Энэ нь хөрштэйгөө харилцан уялдсан бизнесийн шинэ бодлого, шинэ загвар, шинэ хандлага Монголын нүүрсний салбарт хэрэгтэйг сануулсаар байгаа юм. Олон улсын зах зээлийн эрэлт, үнэ ханшид нааштай хандлага ойрын хэдэн жилдээ гарахгүй төлөв бий. Ийм үед Хятад гэх нүүрсний аварга зах зээлийн нэг том салаа мөчир болох “Winsway” компани хөл алдсан нь Монголын нүүрсний салбарт өгсөн SOS гэхээс аргагүй. Монголын төр энэ SOS-ыг хэрхэн зөв тайлж, уншиж чадахаас нүүрсний салбарын ирээдүй, нүүрсний экспортын “хувь заяа” шалтгаалах нь.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
“Winsway”-н дампуурал Монголын нүүрсний экспортод SOS зарлах уу
Олон улсын үнэлгээний “Standard
& Poor’s” агентлаг Хонконгийн
хөр
өнгийн
биржид бүртгэлтэй
БНХАУ-ын “Winsway Enterprises
Holdings”
компанийн урт хугацааны
зээлийн
зэрэглэлийг CCC-гээс SD хүртэл
бууруулснаа
хэдхэн хоногийн өмнө албан
ёсоор мэдэгдлээ.
Тус компани хүүгийн
төлб
өр
болох 13.8 сая ам.доллараа 30 хоногт барагдуулах
боломжг
үйг “Standard & Poor’s”-ийн зээлийн
шинжээч Жиан Чени зарлав. Ингэснээр
БНХАУ-д төдийгүй олон улсын нүүрсний
зах
зээлд тэргүүлэх түвшинд зиндаархаад
байсан
тус компани бүс нутагтаа
зээлжих
зэрэглэлээрээ
D ангилалд багтлаа.
Өөрөөр хэлбэл, бараг
дампуурсантай адил гэсэн үг.
Монголын
өмнийн говийн долоон хувьтай
тэнцэх
хэмжээний газар нутагт нүүрсний 10
гаруй орд эзэмшиж, тэндхийн нүүрсний тээвэрлэлт
бүхэлдээ шахам энэ компанийн
мэдэлд
байсан цаг саяхан. АНУ-ын уул уурхайн
гигант
“Пийбоди”, “Поло ресурс”-тэй зиндаархан
хамтарч, БНХАУ-ын төрийн мэдлийн
“Чалко”
компани хүртэл хувьцааг нь худалдан
авах
гэж үнэ хаяж асан энэ компанийг хэдхэн
жилийн
дараа ийм байдалд хүрнэ гэдгийг
ямар ч
шинжээч таамаглаж байсангүй.
Ганцхан жилийн дотор хөрөнгийн биржээс
3.66 тэрбум хонконг доллар буюу 472 сая
ам.доллар босгосон энэ компанид гигантууд
хөрөнгө оруулах гэж уралдацгааж,
“Deutsche
Bank”-ны шинжээч Фред Лам, Нора Мин нар
“Winsway” компанийг Монголын өмнийн
говиос
8.1 тэрбум юанийн нүүрс зөөн борлуулж, 773 сая
юань буюу 115.6 сая ам.долларын
цэвэр ашигтай
ажиллана
хэмээн тооцоолсныг нь “Блүүмберг”
мэдээлж, олон улсад шуугиулж байсансан.
Харамсалтай нь, “Winsway” одоо дампуурах
нь. Яагаад
ийм байдалд хүрэв ээ. Өмнийн говиос
нүүрс анх экспортолсон нь 10-хан жилийн түүхтэй.
Орон нутгийн “Тавантолгой” компани
экспортын анхны энэ шанг татсан. Тухайн үед
уурхайн аман дээрээсээ шууд хүрздэж ачаад л
хил гаргадаг байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч
энэ хэвээрээ л “нинжадаж” байгаа. Хүрздээд,
зөөгөөд л бөөн бөөн мөнгө. 2012 он хүртэл
Өмнөговийн нүүрсийг шороотой, хогтой,
юутай
хээтэй нь гадагш зөөдөг байв. Тэр сайхан үеэс
өнөөг хүртэл “Winsway” компани
Өмнөговийн
нүүрсний гол тээвэрлэгч, борлуулагчийн
үүрэг
гүйцэтгэж, Монголын нүүрсийг уурхайн
аман дээрээс худалдан авч, хил гарган угааж
үнэ хүргэдэг Хятадын “ченж” компаниудаас
хамгийн том нь байсан юм. “Монгол нинжахятад
ченж” хэмээн тодорхойлж болох бизнесийн
загварыг
анх бий болгосон энэ компанийг
БНХАУ төр бодлогоор дэмждэг гэсэн яриа ч
бий. Гэвч дэмжээд дэмжээд “Winsway” ийнхүү дампуурснаараа
түүхий нүүрс Хятадад ч, олон
улсын
зах зээлд ч ирээдүйгүй болсныг харуулав.
Хамгийн
гол нь “Winsway”-н энэ “туршлага”
өнөөдрийг
хүртэл нүүрсний салбартаа
“нинжа” бодлого
баримталж буй Монголын
төрд нэгийг хэлж, хоёрыг санахаас аргагүйд
хүргэж
байна. Монголын төр энэ SOS-ыг хэрхэн
хүлээн авч, ямар бодлого баримтлах вэ?
Өдгөө Өмнөговийн
нүүрсийг экспортолж буй
хувь, хувьсгалын компаниудаас “Энержи ресурс”-
ээс бусад нь түүхийгээр нь зөөж байгаа.
Хувийн хэвшлийн ганц нэгхэн компани
угааж, баяжуулж, эх орондоо нэмүү өртөг
шингээх
гэж зүтгэж буй. Харин бусад нь дэлхийн
нүүрсний зах зээлийн ирээдүйг бизнесийн
төлөвл
өгөөтэйгөөр “томоор” харж чадааг
үй
“Winsway”-н алдааг давтахад ойрхон байна. Энэ
хэвээр “нинжадсаар”, өнөө маргаашийнхаа олж
буй мөнгөөр баялгаа үнэлсээр байвал
Монголын
нүүрс үнэгүйдсээр байх нь урд хөршийн т
өрийн
бодлогоос ч хэдийнэ мэдрэгдэж эхэллээ.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг зургаан яам, байгууллага хамтран
2014 оны есдүгээр сарын 16-ны өдөр арилжааны
зориулалттай нүүрсний чанарыг сайжруулах,
нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих, агаарын
бохирдлыг бууруулах зорилгоор Арилжаанд
зориулагдсан
нүүрсний чанарын хяналтын талаар
мөрдөх түр журмыг баталсан. Үүнийг энэ
оны нэгдүгээр сарын 1-нээс мөрд
өж эхэлсэн.
Үүгээр
БНХАУ шаардлагад нийцээг
үй нүүрсний
импорт, борлуулалт, холын зайн тээврийг
хориглолоо.
Он гарснаас хойш манай нүүрс тээвэрлэгч
60 машиныг
хил дээрээс буцаасан талаар Уул
уурхайн
сайд Н.Жигжид хэд хоногийн өмнө сэтг
үүлчидтэй
уулзах үеэрээ мэдээлж байсан. Энэ
нь дээрх журмынхаа дагуу Монголын нүүрсийг
ялгаж, ангилж, шаардлага хангасныг нь авдаг
болж байна гэсэн үг.
Зөвхөн үнийн хувьд төдийгүй чанар, стандартын
хувьд ангилах бодлогыг баримталж
буй нь монголчууд бидэнд нүүрсээ сорчлуулаад
түүхийгээр нь өгөх үү, эсвэл угааж баяжуулаад
гаргах уу гэсэн хоёр сонголтыг хүссэн ч,
эс хүссэн ч тулгаж байна. Үүнд төрийн нэгдсэн
бодлогоор
анхаарал хандуулахгүй бол Монголын
нүүрсчид өрмөө урагшаа зөөгөөд, өөрсдөө
хусамтай үлдэх нь.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нүүрсээ
уурхайн
аман дээрээсээ зөөж тээвэрлэдэг гаж
жишиг тогтоод өнөөг хүртэл амь бөхтэй оршиж
байна. Төрийн мэдлийн компани нь хүртэл
ийм аргаар нүүрсээ экспортолж байгаа. Улсын
маань хилээр гаднын орны, хятад жолоочтой,
хүнд даацын 800 гаруй машин өдөр бүр 270
км хүртэл чөлөөтэй нэвтэрч, байгаль орчныг
сүйтгэж, нутгийн маань гүнд нэвтэрч байгаад
хэн ч юу ч хэлсэнгүй өдий хүрсэн. Нэг машиныг
хоёр хятад жолооч ээлжлэн жолооддог
гэхээр
өдөр бүр 1600 орчим хятад хүн хилээр орж,
гарч буй юм. Хилийн тухай
хуулиасаа эхлээд
Монгол Улсын бусад хууль, журмыг зөрчсөн
ийм хууль бус тээвэр хийгдсээр байгааг анхаарч
буй хүн байна уу?
Уг нь компаниудыг нүүрсээ угааж, баяжуулж,
нэмүү өртөг шингээн экспортлохыг төр
өөс бодлогоор дэмжиж, хугацаагаар шахаж,
шаардсан
бол энэ байдлыг таслан зогсоох боломжтой
байсан. Өнөөдөр 10 жил нүүрс экспортолж,
энэ хэрээр өчнөөн хөрөнгө мөнгө
цуглуулсан ч хэд нь баяжуулах үйлдвэр барьсан
билээ.
Хятадууд түүхий нүүрсний импортыг татвар
хураамж, хяналт шалгалтаар алхам алхмаар
хязгаарласаар байгаа. Ийм байхад монголчууд
бид хямд, алдагдалтай гэсэн атлаа нүүрсээ
түүхийгээр
зөөсөөр байх нь улсын хөгжил,
эдийн засагт ашигтай гэж үү. Хар алтаа баялаг
болгож жинхэнэ утгаар нь хөгжлийн түүчээ,
эдийн засгийнхаа “саалийн үнээ” болгоё гэвэл
хөр
өнгө оруулалтаа хөгжилд зарцуулах цаг болжээ. Компани бүр баяжуулж, боловсруулах
үйлдвэрүүдийг барьж байгуулдаггүй юм аа
гэхэд хамтарч түншлээд нэмүү өртөгтэй нүүрс
экспортлохын төлөө зорьж ажиллаж яагаад
болохгүй гэж. Хэрэв ингэж угааж, баяжуулсан
нүүрс экспортлохын төлөө зүтгэж чадвал
Монголын нүүрсний экспортод нэг үнийн жишгийг
ч тогтоож чадна хэмээн мэргэжилтнүүд
үзэж байна.
Өмнөговийн нүүрс коксжих чанар, агууламж
сайтай. Үүнийг олон улсад хүлээн зөвш
өөрс
өн. Гэвч манай түүхий нүүрсний экспортын
үнэ жилээс жилд буурч, бусад улсынхаас
1-3
дахин хямдаар БНХАУ-ын зах зээлд хүрч байна.
Монгол өнөөдрийг
хүртэл нүүрсний нэг үнийн
бодлогогүй байсантай энэ нь холбоотой. АМГаас
гаргасан БНХАУ-ын нүүрсний импортын
энэ оны эхний
улирлын тайлангаас харахад Канад,
Австрали, ОХУ, Шинэ Зеландын коксжих
нүүрс 89.74-115.07 ам.доллар бол Монголынх
40.57 ам.доллар
байна. Гэхдээ Монголын бүх
компани
ийм үнээр нүүрсээ экспортолдог гэсэн үг биш. Энэ бол дундаж үнэ. Учир нь олон улсад
түүхий нүүрсний
үнийн стандарт гэж байдаггүй.
Тухайн сар, жилийн эрэлтээс шалтгаалан үнэ
нь компаниудын
гэрээгээр тодорхойлогддог
онцлогтой.
Тиймээс ядаж нүүрснийхээ үнийг
барьж үлдье гэвэл хамгийн түрүүнд түүхий
нүүрсний
экспортыг
хязгаарлаж, нэмүү өртөг
шингэсэн экспортод нэг үнийн жишгийг тогтоох
хэрэгтэй байна. Нүүрсээ түүхийгээр нь их
хэмжээгээр, сая сая тонноор, хямд үнээр экспортлох
биш, харин нэмүү өртөг шингээн өндөр
үнээр экспортлохыг төр бодлогоор зохицуулах
шаардлагатай болов.
Түүхий нүүрс 10 жил зөөлөө. Улс оронд,
тухайн орон нутагт бодит хөрөнгө оруулалт
болж үлдсэн бүтээн байгуулалт юу байгаа
билээ. Нүүрсний экспортын хэмжээг жил бүр
л хэдэн сая тонноор нь нэмэх төлөвлөгөөтэй
байдаг. Гэвч экспортын хэмжээ нэмэгдсэн ч улсын
эдийн засагт бодитоор мэдрэгдэж, хөгжилд
нэмэр болж чадахгүй. Орост найтаахад Монголд
ханиад хүрдэг гэдэг. Үүн шиг Хятадын захын нэг муж нь импортын татвар, хураамжаас
эхлээд шаардлага,
стандартаа чангаруулахад л
манай нүүрсний
компаниуд хямардаг тогтолцоо
бий болсон. Энэ нь хөрштэйгөө харилцан
уялдсан
бизнесийн шинэ бодлого, шинэ загвар,
шинэ хандлага Монголын нүүрсний салбарт
хэрэгтэйг
сануулсаар байгаа юм. Олон улсын
зах зээлийн
эрэлт, үнэ ханшид нааштай хандлага
ойрын хэдэн жилдээ гарахгүй төлөв бий.
Ийм үед Хятад гэх нүүрсний аварга зах зээлийн
нэг том салаа мөчир болох “Winsway” компани
хөл алдсан нь Монголын нүүрсний салбарт өгс
өн SOS гэхээс аргагүй. Монголын төр энэ SOSыг
хэрхэн зөв тайлж, уншиж чадахаас нүүрсний
салбарын ирээдүй, нүүрсний экспортын “хувь
заяа” шалтгаалах нь. Д.ОЮУН-ЭРДЭНЭ