ХАВАР ТАРЬСАН ГАНЦ ҮР НАМАР ХООЛНЫ ОРЦ БАЯЖУУЛНА
Хаврын өдрүүд шувтрах дөхөж байна. Энэ цагийн хамгийн том ажил хаврын тариалалт байдаг. Тавантолгойг тойрсон шуугианд дөжирсөн монголчууд газар тариалангийн бүс нутаг руу анхаарал хандуулахгүй байх шиг санагдана. Яг одоо тариан талбайд анжис чирсэн тракторууд газар хагалж, үр суулгах техникүүд нааш цааш зөрөлдөж байгаа. Тариаланчид маань ч үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал борви бохисхийлгүй ажиллаж буй нь дамжиггүй. Тэд ирэх намрын гурил, хүнсний ногоог бэлтгэх үүрэг хүлээсэн “цэргүүд” юм. Өнөөдөр суулгасан ганц үр намар өчнөөн олон болж үржээд та бидний хоолны орцыг баяжуулна. Үрээ яг энэ үед амжиж суулгах ёстой. Ялангуяа улаан буудайн үрийг энэ үед суулгах ёстой юмсанж. Үүнээс хожидвол тарианы болц оройтно. Уг нь тариаланчид тавдугаар сар гарангуут улаан буудайн үрээ тариалж эхлэхээр зэхэж байжээ. Гэтэл цаг агаар хүйтэрсэн учир түр азнасан байна. Цаг агаар хүйтэн үед үр суулгавал хөлдөөд соёолдоггүй аж.
Үр тариаг энэ сарын 25, төмсийг 10-25, нарийн ногоог ирэх сарын 5-наас наана тариалж дуусгах учиртай. Сүүлийн жилүүдэд манай тариаланчид эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах улаан буудай, төмс тариалдаг болсон. Хүнсний ногоо тариалах талбай хавраас хаварт улам бүр томорсоор байгаа. Гэхдээ хэрэгцээгээ бүрэн хангах дайнд хүрээгүй л байна. Монгол Улс энэ хавар нийт 401.2 мянган га талбайд тариалалт хийнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан мэдээлэв. Үүнээс улаан буудай 300 мянга, төмс 13.9 мянга, хүнсний ногоо 8.7 мянга, малын тэжээл 16 мянга, рапс 33 мянга, жимс жимсгэнэ нэг мянган га-д тус тус тариалах юм байна. Манай улсын бүх аймаг их, бага хэмжээгээр газар тариалан эрхэлдэг. Говьд нарийн ногоо тариалж буй тохиолдол олон бий.
Гэхдээ хангай, хээрийн бүсийн 14 аймагт газар тариалан илүүтэй хөгжсөн. Энэ жил нийт 1200 орчим аж ахуйн нэгж, иргэн үр тариа, рапс, тэжээлийн ургамал тарих аж. Түүнчлэн 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахаар бэлтгэжээ. “Атрын III аян”-ыг эхлүүлснээр манай улсын газар тариалангийн салбар эргэж хөл дээрээ боссон. Тариаланчид маань боломжийн орлоготой ч болж, техник хэрэгслээ шинэчлээд байгаа. Орчин үеийн техникээр тоноглосон аж ахуйнууд Орхон, Сэлэнгийн сав газар олон бий. Атрын аяныг гардан хэрэгжүүлэхээр байгуулагдсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан үүргээ гүйцэтгэсээр байна. Тус сангаас энэ жил тариаланчдад хөнгөлөлттэй үнээр үр, шатахуун нийлүүлсэн.
Удахгүй БНХАУ-аас оруулж ирсэн техникүүд худалдах гэж байна. Хөрсний үржил шим муудаж байгаа нь санаа чилээх тулгамдсан асуудал юм. Монголчуудын хүнсний аюулгүй байдалд “харанга дэлдэж” эхэлсэн гэсэн үг. Хөрсөө үнэтэй бордоогоор бордох бяд тариаланчдад одоо хэр суугаагүй л байна. Тиймээс тэд талбайдаа өөр өөр төрлийн ургамал сэлгэн тарьж, хөрсөө хамгаалах нь зөв арга зам гэж үзэж буй. Манайхан хөрсний үржил шимийг ховх сордог рапс хэмээх ургамлыг сүүлийн жилүүдэд ихээхэн тариалах болсон. Салбарын яамнаас өнгөрсөн жил тарьсан талбайдаа дахин рапс тарихгүй байхыг анхааруулсан.
Арвин ургац авах уу, эсвэл алдах уу гэдгийн тэнгэр хангай л мэднэ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал Монголын ихэнх нутгаар олон жилийн дундажтай дүйх хур тунадас орох юм байна. Тэгэхээр арвин ургац хураах нь мадаггүй биз.
Т.ЭНХБАТ
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА

ГАЗАР “АМИЛУУЛАГЧ”
Хавар цаг цаанаа л гоё. Хүн, малын зоо тэнийсэн урин цаг айсуй болоод ч тэрүү хүмүүний сэтгэл яагаад ч юм догдлон, нэг л гэгээхэн болчихдог. Ноднин жил ургаж амжаагүй нялх ногоо аль хэдийнэ газрын хөрсөнд үндсээ гүн шигтгэн, тэнгэр өөд тэмүүлэх нь тасралтгүй үргэлжлэх амьд байгалийн жам гэлтэй. Хавартаа бид өвөл, зун хэрэглэх үр тариа, төмс хүнсний ногоогоо тариалж, намартаа хадлан бэлчээр гэсээр жилийн дөрвөн улирал нэг мэдэхэд л өнгөрчихнө. Энэ жамаар өдгөө улсын хэмжээнд газар тариалан эрхлэгчдийн завгүй өдрүүд ид үргэлжилж буй. Манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Зуунмод сумын “Атрын шим” компанийн тариан талбайд өнгөрсөн мягмар гаригт очсон юм. ХААИС-ийн агрономийн ангийн оюутнууд эднийд ирчихсэн, будаа тоншиж буй болжморууд шиг тариан талбайд ид бужигнацгааж байв. Төмс, хүнсний ногоо тариалах чиглэлээр 1996 онд байгуулагдсан тус компани 2005 оноос хүлэмжийн аж ахуй давхар эрхлэх болжээ.
БНСУ-ын Кангвондо мужийн Таримал ургамлын технологийн хүрээлэнгийнхэн эднийд төсөл хэрэгжүүлж, 3000 ам метр талбай бүхий нийлэг 10 хальсан хүлэмж барьж өгсөн нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дөхөм болжээ. 19 дэх жилдээ газар тариалан эрхэлж буй “Атрын шим” компанийнхан өдгөө 7000 ам метр 10 гаруй хүлэмж, хоёр га ил талбайдаа өргөст хэмх, улаан лооль, хулуу, чинжүү, тарвас, гүзээлзгэнэ, гурван сортын навчит ногоо, урт, бөөрөнхий сонгино, лууван, цоо байцаа, цагаан лууван, төмс, манжин зэрэг 16-18 төрлийн ногоо, жимс жимсгэнэ тарьж байна. Ингэхдээ Монголынхоо хөрсөнд солонгос технологи нутагшуулж, өмнөхөөсөө илүү дэвшилт, чанартай ногоо хураадаг болжээ. Тус компанийнхан жилд 70-75 тонн ургац авдаг гэнэ.
“Хүлэмжийн аж ахуйн нэг онцлог нь тариад л хураагаад явна. Энэ жил “Чингис” бондын 253 сая төгрөгийн санхүүжилтээр өвлийн хоёр хүлэмж барьсан. Нэг нь 600, нийт 1200 ам метр талбайтай эдгээр хүлэмжээ өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орууллаа. Хэдийгээр ес эхэлчихсэн байсан ч өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан байсан учраас 10-аад хоног галлаж, хөрсөө гэсгээгээд ногоогоо тарьсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд өвлийн хүлэмжээсээ анх удаа ургац хурааж авлаа. Өмнө нь хальсан хүлэмжиндээ нарийн ногоогоо тарьж, зургадугаар сарын 15-20-нд ургацаа хураадаг байсан бол ийм хүлэмжтэй болсноор гурван сарын хугацаа хожиж байна. Ингэснээр жилийн аль ч улиралд иргэдээ шинэхэн ногоогоор хангах боломж бүрдсэн” хэмээн “Атрын шим” компанийн агрономич Т.Баярхүү ярив.
Түүний хүү Х.Баасандорж компанийнхаа захирлаар ажилладаг, Т.Баярхүү нөхөртэйгөө зөвлөх хийдэг гэнэ. Тэднээс гадна нэг агрономич, найман ногоочин энд ажилладаг юм билээ. Тавдугаар сарын эхний 10 хоногт луувангийн үр суулгах ёстой байдагчлан энэ ажлаа тэд хэдийнэ амжуулжээ. Төмсөө ч тарьсан байв. “Өнөөдөр бөөрөнхий сонгиноо суулгаж байна. Өмнө нь сонгиныхоо үрийг үрслүүлэхдээ цахилгаан халаагуур тавьж, хөрсөө дулаацуулан дээгүүр нь хөнжлөөр хучдаг байсан бол өвлийн хүлэмжтэй болсноор ингэж ажил удах шаардлагагүй болсон. Гуравдугаар сарын 10-наас үрсэлгээгээ 60 хоног бойжуулсан. Цаг агаар сайн шинжихгүй бол ингэж удаан үрслүүлсэн суулгацаа ил талбайд гаргаад хөлдөөчихвөл харамсалтай” гэж Т.Баярхүү хэлсэн. Тэрбээр аль болох бага талбайгаас арвин ургац авахыг хичээдэг.
Хураасан ногоогоо жижигхэн павильоноор Зуунмод сумандаа худалддаг бол ихэнхийг нь Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн. Нарийн ногоо буюу улаан лооль, өргөст хэмх зэрэг нь нэгэнтээ боловсорч гүйцсэн л бол өдөр бүр түүвэрлэн хурааж, зах зээлд нийлүүлдэг юм билээ. Т.Баярхүү ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн. Тиймээс сургуулийнх нь багш нар төгсөх ангийн оюутнуудаа үйлдвэрийн болон богино хугацааны дадлага хийлгэхээр “Артын шим” рүү илгээдэг гэнэ. Төгсөөд агрономичоор ажиллах сонирхолтой зарим хүүхдийг энд зургаан сарын буюу үйлдвэрийн дадлагад гаргадаг юм байна. 2012 онд дөрөв, 2013, 2014 онд тус бүр хоёр, энэ онд дөрвөн оюутан уртын дадлага хийсэн бол өнөө жилээс ХААИС, “Кофи Монголиа” олон улсын байгууллагатай хамтран, агрономийн ангийнхныг эднийд богино хугацааны дадлага хийлгэхээр болжээ.
Жил бүрийн дөрвөөс зургадугаар сард нийт зургаан удаагийн сургалтаар оюутнууд үр хэрхэн суулгаж, үрслүүлэх, хүлэмжийн хөрсийг яаж боловсруулдаг, үрсэлгээгээ ил талбайд шилжүүлэх арга технологитой газар дээр нь танилцах зорилготой аж. “Тулгамдаж буй асуудал гэхээр юм байхгүй. Ноднин жил хачигнаас болоод гүзээлзгэнийхээ ургацыг алдсан. Энэ жил чадах чинээгээрээ л ариутгаж, халдварг үйжүүллээ” хэмээн тус компанийн ногоочид хэлнэ лээ. Кангвондо мужийн Таримал ургамлын технологийн хүрээлэнгийнхэн тус аймгийн газар тариалан эрхлэгчдэд багагүй дэмжлэг үзүүлж, эднийх “Кангвондогийн I хотхон” гэж явдаг бол Борнуур, Баянчандмань суманд ийм хоёр ч хотхон байдаг гэнэ. Тэд анхны хүлэмжүүдийг нь барьж өгөн, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангажээ.
“Хүлэмжийн аж ахуй их эмзэг. Нэг хүн ороод гарахад яагаад ч юм ногооны навч нь урвайгаад л үхчихдэг. Хүүхдээр бол хөлсдөг гэх үү дээ. Уг нь нэг хүн ч гэсэн юм үзэж, хараасай гээд хүлэмжиндээ оруулдаг байсан нь буруу юм билээ. Одоо бол хайрлаад, харамлаад хүн оруулах дургүй болсон. Монголд Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоог хоёр жилийн өмнө байгуулсан. Залуучууд энэ аж ахуй руу олноороо хошуурах болжээ. Долоо хоногт дор хаяж 2-3 хүн ирж, надаас зөвлөгөө аваад буцдаг. Хүнс, хөдөө аж ахуйн яам саяхан гүзээлзгэнэ тарьж, ургуулах, арчлах талаар сургалт зохион байгуулахад би тэнд хичээл заасан юм. 2014 онд манайхаас гүзээлзгэний 1000 суулгац худалдаж авсан нэг залуу надтай таараад “Гүзээлзгэнэ маань маш сайхан ургасан. Нэг бутнаас бараг 300 грамм жимс авсан” гээд баярласнаа илэрхийлсэн. Тэр БНСУ-д 10- аад жил ажиллаж байгаад ирсэн юм билээ. “20 метр урттай хоёр хүлэмж оруулж ирсэн. Түүндээ гүзээлзгэнэ тарих гэсэн юм” гээд над дээр ирж байсан юм.
Тэгэхэд би “Хураасан мөнгөө газартаа хий. Сайн байна. Монгол орны хөрс тэр чигтээ ориг шүү” гэж билээ. Би түүнд маш их баярласан. Тэр хүүхэд шиг олон монгол залуу газар тариалан эрхлээд, чин сэтгэлээсээ ажиллавал монголчууд бид удахгүй хятад ногоо идэхгүй болох байх гэсэн итгэл төрсөн. Нэгэн япон хүн надтай уулзаад “Тань шиг газраа амилуулж буй хүн олон байгаасай” гэж хэлж байсан. Энэ үг надад маш их урам өгсөн” гэж Т.Баярхүү агрономич ярьсан юм. Нээрээ л тариаланчид газар “амилуулж”, хөрснөөс нь үр жимс ургуулж чаддаг шидтэй улс шүү. Ингэж хэлэхийн учир нь ногоо тариад, түүнийгээ ургуулж чаддаг нь ховор л гэх гэсэн юм.
О.БАТ-УНДРАХ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ц.БОЛОРЧУЛУУН: Тариалалт 16.6 хувьтай байна
Тариалалтын ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Улсын хэмжээнд тариалалтын ажлын явц ямар байна вэ?
-Энэ жил улсын хэмжээнд 328.600 га талбайд үр тариа тарина. Тос, тэжээлийн ургамлыг 14 аймгийн 1190 иргэн, аж ахуйн нэгж тарих бол төмс, хүнсний ногооны тариалалтад 370 аж ахуйн нэгж, 35.000 өрх оролцож байна. Уг ажил энэ сарын 5-наас эхэлсэн, явц нь 16.6 хувьтай байна. Одоогоор 57.100 га талбайд үр тариа, үүнээс 56.000 га-д нь улаан буудай, 584 га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1200 га-д малын тэжээл, 7000 га-д тосны ургамал тарьжээ. Үр тариа 17.4 хувь, төмсний тариалалт 3.3, хүнсний ногоо 4.2, тэжээл 7.6, тосны ургамлынх 21.5 хувьтай байна. ХХААЯ-наас Ургацын штаб ажиллуулж, аймгуудаас мэдээллээ тогтмол авч байгаа. Энэ жил 328.000 га-д уринш хийнэ.
-Энэ хаврын ажлын онцлог нь юу байна вэ?
-ХХААЯ-наас аймаг бүрт тариаланчдын зөвлөлгөөн зохион байгуулсан нь өмнөх жилүүдэд нэгдсэн зөвлөлгөөн хийдэг байснаас илүү үр дүн авчирсан. Тариаланчдад тулгарч буй бэрхшээлээ илэн далангүй ярих боломж бүрдүүлсэн хэрэг. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж, батлуулахад бэлэн боллоо. Үүнд тариаланчдын саналыг нэгтгэн тусгаснаараа онцлогтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ онд трактор, комбайн авахаар болсон. Эхний ээлжийн тракторуудыг энэ долоо хоногт багтаан авчирна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д буудайгаа тушаадаг, авсан дэмжлэгийнхээ төлбөрийг цаг хугацаанд нь тушаадаг аж ахуйн нэгжүүдийн түүхийг хөтөлж, сайн харилцагч тодруулж, үрийн буудайг урьдчилгаа төлбөргүй олгох, ургамал хамгааллын бодис олгохдоо нийт төлбөрийн 30 биш 10 хувийг урьдчилж авах зэрэг хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг 1190 орчим аж ахуйн нэгж байгаагаас 10 орчим хувь нь сайн түүхтэй.
-Шатахуун, үр хүрэлцээтэй байгаа юу?
-Аж ахуйн нэгжүүдэд 48.000 тонн үр шаардлагатай байснаас 45.000 тонныг нь өөрсдөө нөөцөлсөн байв. Одоогоор ТЭДС 3300 тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоод буй. Тус сангаар дамжуулж жил бүр олгодог дэмжлэгүүд энэ онд хэвээрээ үргэлжилнэ. ТЭДС-гаас 1000 тонн бордоо, зургаан нэр, төрлийн ургамал хамгааллын бодис олгосон. Энэ хавар нийт 5000 тонн шатахуун шаардлагатай. Бид шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс хоёрыг нь шалгаруулсан. Ингээд 350 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1500 тонн шатахууныг нийт төлбөрийн 50 хувийг урьдчилан авах нөхцөлөөр олгоод байна.
-Тариалалтыг хэдийд дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Энэ сарын 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Энэ сарын 10-25-нд төмс, бусад ногоог ирэх сарын 5-ны дотор тарьж дуусгахаар ажиллаж байна.
-Хугацаандаа амжих боломжтой юу. Газар тариалангийн салбарт цаг агаар нэлээд нөлөөлдөг. Цаг уурын урьдчилсан төлөв гаргасан уу?
-Цаг агаараас болж тариалалт бага зэрэг оройтож эхэлсэн ч хугацаандаа амжина гэж харж байгаа. Тариаланчид энэ сарын эхээр ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байсан ч тэр үеэр цочир хүйтэрсэн учраас цөөн хоногоор хойшилсон юм. Гэхдээ тариалах технологийн хугацаанаасаа оройтоогүй. Уг нь тэр чийгийг ашиглаад урьдчилж тарих төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй гэсэн үг. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ч заасан хугацаанд ажлаа амжуулахад хүрэлцэнэ. Энэ сар хур тунадастай, цаг агаарын тааламжтай нөхцөлтэй байна. Ирэх долдугаар сард олон жилийн дунджаас илүү халуун байх урьдчилсан мэдээ гарсан.
-Өнгөрсөн онд сүүлийн 55 жилд байгаагүй хэмжээний ургац хурааж, зөөлөн буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангасан. Энэ жил хэдий хэмжээний ургац хураах вэ. Өмнөх жилийнхээс ахиулах уу?
-ХХААЯ-наас 300.000 га талбайд улаан буудай тарих төлөвлөгөө гаргасан. Сүүлийн таван жилийн дундаж болох нэг га-гаас 15.5 центнер ургац авна гэж тооцоход энэ онд 460.000 тонн улаан буудай хураах юм. Үүнээс 320.000 тонныг нь гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ.
-Тариалалтад тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?
-Буудайгаа тушаасан тариаланчдад мөнгийг нь олгоогүй долоон аж ахуйн нэгж байна. Тэдгээр аж ахуйн нэгж нийт 19 тэрбум төгрөгийн өртэй. Хэрэглэгчдийн төлбөрийн чадвар муугаас гурилын борлуулалт багассантай энэ нь холбоотой гэж гурилын үйлдвэрийнхэн тайлбарлаж буй. Яамнаас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд гурил үйлдвэрлэгчидтэй удаа дараа уулзаж, тариалалтаас өмнө төлбөрөө барагдуулах арга хэмжээ авсаар ирлээ. Тариаланчдын мөнгийг олгоход нь дэмжлэг үзүүлэхээр гурил экспортлох зөвшөөрөл өгөх санал хүртэл гаргасан. Харамсалтай нь бичиг баримт бүрдүүлэх цаг байхгүй тул энэ хавартаа гурил экспортлох боломжгүй. Өнгөрсөн сарын 5-ны байдлаар гурилын үйлдвэрүүд нийт 28 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан бол санхүүгийн өөр эх үүсвэрээр өрөө дарах, гурилынхаа борлуулалтыг нэмэгдүүлэх замаар буудайн төлбөрийг барагдуулсны дүнд өдгөө 19 тэрбум төгрөг болж буураад байна.
-Газар тариалангийн бүс нутгийн хөрс элэгдэж, үржил шим муутай болж байна гэж ярих болсон. Энэ жил байдал ямар байна вэ?
-Атрын III аяныг хэрэгжүүлж байсан 2010 онд газар тариалангийн бүс нутагтай 14 аймгийн, нийт 700.000 га талбайн хөрсийг шинжилсэн. Хөрсөнд ялзмагийн хэмжээ гурваас дээш хувь байх нь зохистой гэж үздэг. Манайд ялзмагийн хэмжээ гурваас дээш хувьтай газар бараг байхгүй гэсэн дүн гарсан. Тариалангийн газрын 54 хувь нь 2-3 хувийн ялзмагтай байсан. Тариаланчид өөрсдийн хөрөнгөөр хөрсөө шинжлүүлж байх ёстой. Өнгөрсөн жилээс иргэн, аж ахуйн нэгжүүд энэ тал дээр нэлээд анхаардаг болж багагүй бордоо авсан. ТЭДС-гаас 100 тонн бордоо өгөхөд хүмүүс төдийлэн мэддэггүй, авч хэрэглэдэг ч үгүй байсан үе бий. Харин энэ жил 1000 тонн бордоо дуусаад буй.
-Хөрсний “дайсан” тосны ургамал хэр ихийг тарих вэ. Яамнаас энэ талаар ямар бодлого барих юм бол?
-Яамнаас зохистой хэмжээнд тосны ургамал тарьж болно гэсэн зөвлөмж өгч буй. ХХАА-н сайд энэ жил аймгийн Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тариалан эрхлэгчид нийт талбайнхаа 15 хүртэлх хувьд нь тосны ургамал тарьж болно гэж заасан. Үүний хүрээнд аймгууд аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ байгуулсан. Зөвхөн 15 хүртэлх хувь гэж заахаас гадна сэлгэх буюу өнгөрсөн жил тарьсан талбайд давтан тарихгүй байхыг мөн зөвлөж байна. Энэ жил тарьсан талбайдаа 4-5 жилийн дараа дахин тарьж болно. Рапс хөрсний үржил шимийг буудайнаас 4-5 дахин илүү сордог учир давтан тарихгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байгаа юм. Энэ жил 33.000 га-д тосны ургамал тарина гэсэн төлөвлөгөө гаргасан.
Ч.МӨНХЗУЛ
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Тариалалтын ажлын явц хэдэн хувьтай байна вэ. Тулгарч буй хүндрэл бэрхшээл хэр олон байна вэ?
Х.ДАВААХҮҮ: (Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга)
-Аймгийн хэмжээнд энэ сарын 5-наас тариалалт эхэлж, 10-наас бүх сумдад жигдрээд байна. Сэлэнгэ аймгийн бүх сум газар тариалангийн бүс нутагт хамаардаг. Нийт 152.000 га-д тариалалт хийнэ, 260 аж ахуйн нэгж, 70 иргэн үйл ажиллагаа явуулж буй. Ажил өдгөө 20 орчим хувьтай байгаа. Үр тариаг энэ сарын 25 гэхэд, хүнсний ногоог зургадугаар сарын эхээр тарьж дуусгана. Цочир хүйтрэхгүй л бол энэ хугацаандаа багтааж ажлаа амжуулна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр тариалалтын хугацаанд “тэнгэрийн байдал” тогтуун, бага зэрэг хур тунадастай байх төлөвтэй гэсэн учраас энэ тал дээр санаа зовохгүй байгаа. Үр, шатахуун бордоо, тоног төхөөрөмж хүрэлцээтэй, ямар нэгэн асуудалгүй. Харин тулгарч буй гол бэрхшээл нь тариаланчид санхүүгийн боломж муутай байгаа явдал. Манай аймгийн 80 гаруй аж ахуйн нэгж гурилын үйлдвэрүүдээс тушаасан буудайныхаа төлбөрийг авч чадахгүй байгаа. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн төлбөр бий. Гэхдээ энэ нь аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж, тариалалтаа хийж чадахгүйд хүргэх хэмжээнд хүрээгүй, бүгдээрээ л ажилдаа гарчихаад байгаа. Санхүүгийн бага зэргийн бэрхшээлтэй тулгарч буйгаас бусдаар тариалалтын ажил хэвийн гэж үзэж болно.
Б.ЭНХБАЯР: (Булган аймгийн Газар тариалангийн хэлтсийн дарга)
-Булган аймгийн 10 суманд буудай тарьж байгаа. Мөн бүх суманд төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж бий. Аймгийн хэмжээнд энэ онд нийт 32.000 га талбайд тариалалт хийнэ. Хамгийн анх өнгөрсөн сарын 26-наас аймгийн “Энх толгой” компани, энэ сарын 3-наас нийтээрээ тариалалтаа эхэлсэн. Гэсэн ч тавдугаар сарын эхний хэд хоногт хүйтэрч, ажил саатсан тохиолдол бий. Одоогоор аймгийн хэмжээнд тариалалт 10 хувьтай байна. 70 гаруй аж ахуйн нэгж, 50 иргэн үр тариа, 1000 орчим өрх төмс, хүнсний ногоо тарьж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар энэ онд нийт талбайн 10 хувьд тосны ургамал тарих болсон. Уг нь ХХААЯ-наас 15 хүртэлх хувьд нь рапс тарьж болно гэсэн шүү дээ. Манайх талбайн хэмжээгээ харгалзан үзээд ийм шийдвэр гаргасан. Гэхдээ рапс тарих нь шууд буруу зүйл гэж ойлгож болохгүй. Сайн сортын үр авч, сэлгэн тариалаад түүнийхээ үр шимийг хүртэж болно гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах нь чухал байна. Тариалалтад шаардлагатай үр, техник, тоног төхөөрөмж хүрэлцээтэй. Төрийн дэмжлэгээр гурван аж ахуйн нэгж энэ хавар сүүлийн үеийн загварын шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Зургадугаар сарын 10 гэхэд аймгийн хэмжээнд тариалалт бүрэн дуусна.
Ж.АРИУНБОЛД: (Төв аймгийн Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК-ийн захирал, гавьяат механикжуулагч)
-Манай компани 1994 онд байгуулагдсан. Тэр цагаас өдий хүртэл улаанбуудай тариалж байна. Нийт 3200 га-д тариалалт хийдэг. Энэ хаврын тариалалтын явц 35 хувьтай байна. Буудайгаа “Алтан тариа” ХХК-д нийлүүлдэг. Энэ хавар “Алтайский-540” сортын буудай тариалж, азот, фосфорын холимгоор бордож байгаа. ХХААЯ-наас үр тариа авч байгаагүй, бор зүрхээрээ явсаар өдий хүрлээ. Харин тариан талбайд маань мал орж, дөнгөж соёолж байгаа үрийг нь идээд эсвэл дээр нь хэвтээд ургалтад нь сөргөөр нөлөөлөөд байх юм. Үүнийг малчдад л сайн хэлж ойлгуулмаар байна. Бид буудайгаа газрын хөрснөөс таван см гүнд тарьдаг. Гэтэл үүн дээр мал гишгэлээд нөгөө үрийг маань 10 см доошлуулчихаж байгаа юм. Ингэхээр яаж ургах юм бэ. Жаргалант сум нийтдээ 20-иод мянган га-д төмс, хүнсний ногоо улаанбуудай тариалж байна. Бид л гэхэд 50 гаруй хүнийг ажилтай болгож, дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангах их үйлсэд 20 гаруй жил хүчин зүтгэлээ. Тариаланч, гурил үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжээд явбал үл ойлголцох зүйл гарахгүй гэж бодож байна. Саяхан гэхэд гурил үйлдвэрлэгчид манай тариалалтын явцтай танилцаж, санал бодлоо хуваалцаад явсан. Ирэх намар арвин ургац авна гэж итгэж байгаа.
ХАВАР ТАРЬСАН ГАНЦ ҮР НАМАР ХООЛНЫ
ОРЦ БАЯЖУУЛНА
Хаврын өдрүүд шувтрах
дөх
өж байна.
Энэ цагийн
хамгийн
том ажил хаврын тариалалт
байдаг.
Тавантолгойг
тойрсон
шуугианд дөжирс
өн монголчууд
газар тариалангийн
бүс
нутаг руу анхаарал
хандуулахг
үй байх шиг санагдана.
Яг одоо тариан талбайд анжис
чирсэн тракторууд газар хагалж,
үр суулгах техникүүд
нааш цааш зөрөлдөж байгаа.
Тариаланчид
маань ч үүрийн
гэгээнээс
үдшийн
бүрий
тасартал
борви бохисхийлг
үй ажиллаж
буй нь дамжигг
үй. Тэд
ирэх намрын гурил, хүнсний
ногоог
бэлтгэх үүрэг хүлээсэн
“цэрг
үүд” юм. Өнөөдөр суулгасан
ганц үр намар өчнөөн олон
болж үржээд та бидний хоолны
орцыг баяжуулна. Үрээ яг
энэ үед амжиж суулгах
ёстой.
Ялангуяа улаан буудайн
үрийг
энэ үед суулгах
ёстой юмсанж.
Үүнээс
хожидвол
тарианы
болц оройтно. Уг нь
тариаланчид
тавдугаар
сар
гарангуут
улаан буудайн үрээ
тариалж
эхлэхээр зэхэж байжээ.
Гэтэл
цаг агаар хүйтэрсэн
учир түр азнасан байна.
Цаг агаар хүйтэн
үед үр суулгавал
хөлд
өөд соёолдогг
үй аж.
Үр тариаг энэ сарын 25, төмсийг
10-25, нарийн ногоог ирэх
сарын
5-наас наана тариалж
дуусгах учиртай. Сүүлийн жилүүдэд манай тариаланчид эх
орныхоо хэрэгцээг бүрэн хангах улаан
буудай, төмс тариалдаг болсон. Хүнсний
ногоо тариалах талбай хавраас хаварт улам бүр
томорсоор байгаа. Гэхдээ хэрэгцээгээ бүрэн
хангах дайнд хүрээгүй л байна. Монгол Улс энэ
хавар нийт 401.2 мянган га талбайд тариалалт
хийнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан
мэдээлэв. Үүнээс улаан буудай 300 мянга,
төмс 13.9 мянга, хүнсний ногоо 8.7 мянга,
малын тэжээл 16 мянга, рапс 33 мянга, жимс
жимсгэнэ нэг мянган га-д тус тус тариалах
юм байна. Манай улсын бүх аймаг их, бага
хэмжээгээр газар тариалан эрхэлдэг. Говьд
нарийн ногоо тариалж буй тохиолдол олон бий.
Гэхдээ хангай, хээрийн бүсийн 14 аймагт газар
тариалан илүүтэй хөгжсөн. Энэ жил нийт 1200
орчим аж ахуйн нэгж, иргэн үр тариа, рапс,
тэжээлийн ургамал тарих аж. Түүнчлэн 370 аж
ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо,
жимс жимсгэнэ тариалахаар бэлтгэжээ.
“Атрын III аян”-ыг эхлүүлснээр манай
улсын газар тариалангийн салбар эргэж хөл
дээрээ
боссон. Тариаланчид маань боломжийн
орлоготой
ч болж, техник хэрэгслээ шинэчлээд
байгаа.
Орчин үеийн техникээр тоноглосон
аж ахуйнууд
Орхон, Сэлэнгийн сав газар олон
бий. Атрын аяныг гардан хэрэгжүүлэхээр байгуулагдсан
Тариалан эрхлэлтийг дэмжих сан
үүргээ гүйцэтгэсээр байна. Тус сангаас энэ жил
тариаланчдад хөнгөлөлттэй үнээр үр, шатахуун
нийлүүлсэн. Удахгүй БНХАУ-аас оруулж ирсэн
техникүүд худалдах гэж байна.
Хөрсний үржил шим муудаж байгаа нь санаа
чилээх тулгамдсан асуудал юм. Монголчуудын
хүнсний
аюулгүй байдалд “харанга дэлдэж”
эхэлсэн
гэсэн үг. Хөрсөө үнэтэй бордоогоор
бордох бяд тариаланчдад одоо хэр суугаагүй л
байна. Тиймээс тэд талбайдаа өөр өөр төрлийн
ургамал сэлгэн тарьж, хөрсөө хамгаалах нь
зөв арга зам гэж үзэж буй. Манайхан хөрсний
үржил шимийг ховх сордог рапс хэмээх ургамлыг
сүүлийн жилүүдэд ихээхэн тариалах болсон.
Салбарын
яамнаас өнгөрсөн жил тарьсан
талбайдаа
дахин рапс тарихгүй байхыг анхааруулсан.
Арвин ургац авах уу, эсвэл алдах уу гэдгийн
тэнгэр
хангай л мэднэ. Цаг агаарын урьдчилсан төл
өвөөс харвал Монголын ихэнх нутгаар олон жилийн
дундажтай дүйх хур тунадас орох юм байна.
Тэгэхээр арвин ургац хураах нь мадаггүй биз. Т.ЭНХБАТ
ГАЗАР
“АМИЛУУЛАГЧ”
Хавар цаг цаанаа л гоё. Хүн, малын зоо
тэнийсэн урин цаг айсуй болоод ч
тэр үү хүмүүний сэтгэл яагаад ч юм
догдлон, нэг л гэгээхэн болчихдог. Ноднин
жил ургаж амжаагүй нялх ногоо аль хэдийнэ
газрын хөрсөнд үндсээ гүн шигтгэн, тэнгэр
өөд тэмүүлэх нь тасралтгүй үргэлжлэх
амьд байгалийн жам гэлтэй. Хавартаа бид
өвөл, зун хэрэглэх үр тариа, төмс хүнсний
ногоогоо тариалж, намартаа хадлан
бэлчээр гэсээр жилийн дөрвөн улирал
нэг мэдэхэд л өнгөрчихнө. Энэ жамаар
өдгөө улсын хэмжээнд газар тариалан
эрхлэгчдийн завгүй өдрүүд ид үргэлжилж
буй. Манай сурвалжлах хэсэг Төв аймгийн
Зуунмод сумын “Атрын шим” компанийн
тариан талбайд өнгөрсөн мягмар гаригт
очсон юм. ХААИС-ийн агрономийн ангийн
оюутнууд эднийд ирчихсэн, будаа тоншиж
буй болжморууд шиг тариан талбайд ид
бужигнацгааж байв.
Төмс, хүнсний ногоо тариалах чиглэлээр
1996 онд байгуулагдсан тус компани
2005 оноос хүлэмжийн аж ахуй давхар
эрхлэх болжээ. БНСУ-ын Кангвондо
мужийн Таримал ургамлын технологийн
хүрээлэнгийнхэн эднийд төсөл хэрэгжүүлж,
3000 ам метр талбай бүхий нийлэг 10 хальсан
хүлэмж барьж өгсөн нь үйл ажиллагаагаа
өргөжүүлэхэд нь дөхөм болжээ. 19 дэх
жилдээ газар тариалан эрхэлж буй “Атрын
шим” компанийнхан өдгөө 7000 ам метр 10
гаруй хүлэмж, хоёр га ил талбайдаа өргөст
хэмх, улаан лооль, хулуу, чинжүү, тарвас,
гүзээлзгэнэ, гурван сортын навчит ногоо,
урт, бөөрөнхий сонгино, лууван, цоо байцаа,
цагаан лууван, төмс, манжин зэрэг 16-18
төрлийн ногоо, жимс жимсгэнэ тарьж байна.
Ингэхдээ Монголынхоо хөрсөнд солонгос
технологи нутагшуулж, өмнөхөөсөө илүү
дэвшилт, чанартай ногоо хураадаг болжээ.
Тус компанийнхан жилд 70-75 тонн ургац
авдаг гэнэ.
“Хүлэмжийн аж ахуйн нэг онцлог нь
тариад л хураагаад явна. Энэ жил “Чингис”
бондын 253 сая төгрөгийн санхүүжилтээр
өвлийн хоёр хүлэмж барьсан. Нэг нь
600, нийт 1200 ам метр талбайтай эдгээр
хүлэмжээ өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр
сарын сүүлчээр ашиглалтад орууллаа. Хэдийгээр
ес эхэлчихсэн байсан ч өнгөрсөн өвөл
харьцангуй
дулаахан байсан учраас 10-аад
хоног галлаж, хөрсөө гэсгээгээд ногоогоо
тарьсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд
өвлийн хүлэмжээсээ анх удаа ургац хурааж
авлаа. Өмнө нь хальсан хүлэмжиндээ нарийн
ногоогоо тарьж, зургадугаар сарын 15-20-нд
ургацаа хураадаг байсан бол ийм хүлэмжтэй
болсноор гурван сарын хугацаа хожиж
байна. Ингэснээр жилийн аль ч улиралд
иргэдээ шинэхэн ногоогоор хангах боломж
бүрдсэн” хэмээн “Атрын шим” компанийн
агрономич Т.Баярхүү ярив. Түүний хүү
Х.Баасандорж компанийнхаа захирлаар
ажилладаг, Т.Баярхүү нөхөртэйгөө зөвлөх
хийдэг гэнэ. Тэднээс гадна нэг агрономич,
найман ногоочин энд ажилладаг юм билээ.
Тавдугаар сарын эхний 10 хоногт
луувангийн үр суулгах ёстой байдагчлан энэ
ажлаа тэд хэдийнэ амжуулжээ. Төмсөө ч
тарьсан байв. “Өнөөдөр бөөрөнхий сонгиноо
суулгаж байна. Өмнө нь сонгиныхоо үрийг
үрслүүлэхдээ цахилгаан халаагуур тавьж,
хөрсөө дулаацуулан дээгүүр нь хөнжлөөр
хучдаг байсан бол өвлийн хүлэмжтэй
болсноор ингэж ажил удах шаардлагагүй
болсон. Гуравдугаар сарын 10-наас
үрсэлгээгээ 60 хоног бойжуулсан. Цаг агаар
сайн шинжихгүй бол ингэж удаан үрслүүлсэн
суулгацаа ил талбайд гаргаад хөлдөөчихвөл
харамсалтай” гэж Т.Баярхүү хэлсэн.
Тэрбээр аль болох бага талбайгаас арвин
ургац авахыг хичээдэг. Хураасан ногоогоо
жижигхэн павильоноор Зуунмод сумандаа
худалддаг бол ихэнхийг нь Улаанбаатарын
хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн. Нарийн ногоо
буюу улаан лооль, өргөст хэмх зэрэг нь
нэгэнтээ боловсорч гүйцсэн л бол өдөр бүр
түүвэрлэн хурааж, зах зээлд нийлүүлдэг юм
билээ.
Т.Баярхүү ХААИС-ийг агрономич мэргэжлээр
төгссөн. Тиймээс сургуулийнх нь
багш нар төгсөх ангийн оюутнуудаа үйлдвэрийн
болон богино хугацааны дадлага
хийлгэхээр “Артын шим” рүү илгээдэг гэнэ.
Төгсөөд агрономичоор ажиллах сонирхолтой
зарим хүүхдийг энд зургаан сарын буюу
үйлдвэрийн дадлагад гаргадаг юм байна.
2012 онд дөрөв, 2013, 2014 онд тус бүр хоёр,
энэ онд дөрвөн оюутан уртын дадлага хийсэн
бол өнөө жилээс ХААИС, “Кофи Монголиа”
олон улсын байгууллагатай хамтран,
агрономийн ангийнхныг эднийд богино
хугацааны дадлага хийлгэхээр болжээ.
Жил бүрийн дөрвөөс зургадугаар сард нийт
зургаан удаагийн сургалтаар оюутнууд үр
хэрхэн суулгаж, үрслүүлэх, хүлэмжийн
хөрсийг яаж боловсруулдаг, үрсэлгээгээ ил
талбайд шилжүүлэх арга технологитой газар
дээр нь танилцах зорилготой аж.
“Тулгамдаж буй асуудал гэхээр юм
байхгүй. Ноднин жил хачигнаас болоод гүзээлзгэнийхээ
ургацыг алдсан. Энэ жил
чадах чинээгээрээ
л ариутгаж, халдварг
үйжүүллээ” хэмээн тус компанийн ногоочид
хэлнэ лээ. Кангвондо мужийн Таримал ургамлын
технологийн хүрээлэнгийнхэн тус
аймгийн газар тариалан эрхлэгчдэд багагүй
дэмжлэг үзүүлж, эднийх “Кангвондогийн
I хотхон” гэж явдаг бол Борнуур, Баянчандмань
суманд ийм хоёр ч хотхон
байдаг гэнэ. Тэд анхны хүлэмжүүдийг нь
барьж өгөн, шаардлагатай багаж тоног
төхөөрөмжөөр хангажээ.
“Хүлэмжийн аж ахуй их эмзэг. Нэг хүн
ороод гарахад яагаад ч юм ногооны навч нь
урвайгаад л үхчихдэг. Хүүхдээр бол хөлсдөг
гэх үү дээ. Уг нь нэг хүн ч гэсэн юм үзэж,
хараасай гээд хүлэмжиндээ оруулдаг байсан
нь буруу юм билээ. Одоо бол хайрлаад,
харамлаад хүн оруулах дургүй болсон.
Монголд Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн
холбоог хоёр жилийн өмнө байгуулсан.
Залуучууд энэ аж ахуй руу олноороо
хошуурах болжээ. Долоо хоногт дор хаяж 2-3
хүн ирж, надаас зөвлөгөө аваад буцдаг. Хүнс,
хөдөө аж ахуйн яам саяхан гүзээлзгэнэ тарьж,
ургуулах, арчлах талаар сургалт зохион
байгуулахад би тэнд хичээл заасан юм. 2014
онд манайхаас гүзээлзгэний 1000 суулгац
худалдаж авсан нэг залуу надтай таараад
“Гүзээлзгэнэ маань маш сайхан ургасан. Нэг
бутнаас бараг 300 грамм жимс авсан” гээд
баярласнаа илэрхийлсэн. Тэр БНСУ-д 10-
аад жил ажиллаж байгаад ирсэн юм билээ.
“20 метр урттай хоёр хүлэмж оруулж ирсэн.
Түүндээ гүзээлзгэнэ тарих гэсэн юм” гээд над
дээр ирж байсан юм. Тэгэхэд би “Хураасан
мөнгөө газартаа хий. Сайн байна. Монгол
орны хөрс тэр чигтээ ориг шүү” гэж билээ.
Би түүнд маш их баярласан. Тэр хүүхэд шиг
олон монгол залуу газар тариалан эрхлээд,
чин сэтгэлээсээ ажиллавал
монголчууд бид
удахгүй хятад ногоо идэхгүй болох байх
гэсэн итгэл төрсөн. Нэгэн япон хүн надтай
уулзаад “Тань шиг газраа амилуулж буй хүн
олон байгаасай” гэж хэлж байсан. Энэ үг
надад маш их урам өгсөн” гэж Т.Баярхүү
агрономич ярьсан юм. Нээрээ л тариаланчид
газар “амилуулж”, хөрснөөс нь үр жимс
ургуулж чаддаг шидтэй улс шүү. Ингэж
хэлэхийн учир нь ногоо тариад, түүнийгээ
ургуулж чаддаг нь ховор л гэх гэсэн юм. О.БАТ-УНДРАХ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН:
Тариалалт 16.6 хувьтай байна
Тариалалтын ажлын явцын
талаар Хүнс, хөдөө аж ахуйн
яамны Газар тариалангийн
бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга
Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Улсын хэмжээнд тариалалтын
ажлын явц ямар
байна вэ?
-Энэ жил улсын хэмжээнд
328.600 га талбайд үр тариа
тарина. Тос, тэжээлийн ургамлыг 14 аймгийн
1190 иргэн, аж ахуйн нэгж тарих бол төмс,
хүнсний ногооны тариалалтад 370 аж ахуйн
нэгж, 35.000 өрх оролцож байна. Уг ажил энэ
сарын 5-наас эхэлсэн, явц нь 16.6 хувьтай байна.
Одоогоор 57.100 га талбайд үр тариа, үүнээс
56.000 га-д нь улаан буудай, 584 га-д төмс, 287
га-д хүнсний ногоо, 1200 га-д малын тэжээл,
7000 га-д тосны ургамал тарьжээ. Үр тариа 17.4
хувь, төмсний тариалалт 3.3, хүнсний ногоо
4.2, тэжээл 7.6, тосны ургамлынх 21.5 хувьтай
байна. ХХААЯ-наас Ургацын штаб ажиллуулж,
аймгуудаас мэдээллээ тогтмол авч байгаа. Энэ
жил 328.000 га-д уринш хийнэ.
-Энэ хаврын ажлын онцлог нь юу байна
вэ?
-ХХААЯ-наас аймаг бүрт тариаланчдын
зөвлөлгөөн зохион байгуулсан нь өмнөх
жилүүдэд
нэгдсэн зөвлөлгөөн хийдэг байснаас
илүү үр дүн авчирсан. Тариаланчдад тулгарч
буй бэрхшээлээ илэн далангүй ярих боломж
бүрдүүлсэн хэрэг. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн
талаар баримтлах бодлогын бичиг баримт
боловсруулж, батлуулахад бэлэн боллоо. Үүнд
тариаланчдын саналыг нэгтгэн тусгаснаараа
онцлогтой.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр
энэ онд трактор, комбайн авахаар болсон.
Эхний ээлжийн тракторуудыг энэ долоо
хоногт багтаан авчирна. Тариалан эрхлэлтийг
дэмжих сан (ТЭДС)-д буудайгаа тушаадаг,
авсан дэмжлэгийнхээ төлбөрийг цаг хугацаанд
нь тушаадаг аж ахуйн нэгжүүдийн түүхийг
хөтөлж, сайн харилцагч тодруулж, үрийн
буудайг урьдчилгаа төлбөргүй олгох, ургамал
хамгааллын бодис олгохдоо нийт төлбөрийн 30
биш 10 хувийг урьдчилж авах зэрэг хөнгөлөлт
үзүүлж эхэллээ. Үр тарианы үйлдвэрлэл
эрхэлдэг 1190 орчим аж ахуйн нэгж байгаагаас
10 орчим хувь нь сайн түүхтэй.
-Шатахуун, үр хүрэлцээтэй байгаа юу?
-Аж ахуйн нэгжүүдэд 48.000 тонн үр
шаардлагатай байснаас 45.000 тонныг нь
өөрсдөө нөөцөлсөн байв. Одоогоор ТЭДС
3300 тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй
нөхцөлөөр олгоод буй. Тус сангаар дамжуулж
жил бүр олгодог дэмжлэгүүд энэ онд хэвээрээ
үргэлжилнэ. ТЭДС-гаас 1000 тонн бордоо,
зургаан нэр, төрлийн ургамал хамгааллын бодис
олгосон. Энэ хавар нийт 5000 тонн шатахуун
шаардлагатай. Бид шатахуун импортлогч аж
ахуйн нэгжүүдээс хоёрыг нь шалгаруулсан.
Ингээд 350 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1500
тонн шатахууныг нийт төлбөрийн 50 хувийг
урьдчилан авах нөхцөлөөр олгоод байна.
-Тариалалтыг хэдийд дуусгахаар
төлөвлөсөн бэ?
-Энэ сарын 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй.
Энэ сарын 10-25-нд төмс, бусад ногоог ирэх
сарын 5-ны дотор тарьж дуусгахаар ажиллаж
байна.
-Хугацаандаа амжих боломжтой юу.
Газар тариалангийн салбарт цаг агаар
нэлээд нөлөөлдөг. Цаг уурын урьдчилсан
төлөв гаргасан уу?
-Цаг агаараас болж тариалалт бага зэрэг
оройтож эхэлсэн ч хугацаандаа амжина гэж
харж байгаа. Тариаланчид энэ сарын эхээр
ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байсан ч тэр
үеэр цочир хүйтэрсэн учраас цөөн хоногоор
хойшилсон юм. Гэхдээ тариалах технологийн
хугацаанаасаа оройтоогүй. Уг нь тэр чийгийг
ашиглаад урьдчилж тарих төлөвлөгөөтэй
байсан ч амжаагүй гэсэн үг.
Техник, тоног төхөөрөмжийн
хувьд ч заасан хугацаанд ажлаа
амжуулахад хүрэлцэнэ. Энэ сар
хур тунадастай, цаг агаарын
тааламжтай нөхцөлтэй байна.
Ирэх долдугаар сард олон жилийн
дунджаас илүү халуун байх
урьдчилсан мэдээ гарсан.
-Өнгөрсөн онд сүүлийн 55
жилд байгаагүй хэмжээний
ургац хурааж, зөөлөн буудайн
дотоодын хэрэгцээг бүрэн
хангасан. Энэ жил хэдий
хэмжээний ургац хураах вэ. Өмнөх
жилийнхээс ахиулах уу?
-ХХААЯ-наас 300.000 га талбайд улаан
буудай тарих төлөвлөгөө гаргасан. Сүүлийн
таван жилийн дундаж болох нэг га-гаас 15.5
центнер ургац авна гэж тооцоход энэ онд
460.000 тонн улаан буудай хураах юм. Үүнээс
320.000 тонныг нь гурилын үйлдвэрүүдэд
нийлүүлнэ.
-Тариалалтад тулгамдаж буй ямар
асуудлууд байна вэ?
-Буудайгаа тушаасан тариаланчдад мөнгийг
нь олгоогүй долоон аж ахуйн нэгж байна.
Тэдгээр аж ахуйн нэгж нийт 19 тэрбум төгр
өгийн өртэй. Хэрэглэгчдийн төлбөрийн чадвар
муугаас гурилын борлуулалт багассантай энэ
нь холбоотой гэж гурилын үйлдвэрийнхэн
тайлбарлаж буй. Яамнаас өнгөрсөн хоёрдугаар
сараас эхлээд гурил үйлдвэрлэгчидтэй удаа
дараа уулзаж, тариалалтаас өмнө төлбөрөө
барагдуулах арга хэмжээ авсаар ирлээ.
Тариаланчдын мөнгийг олгоход нь дэмжлэг
үзүүлэхээр гурил экспортлох зөвшөөрөл өгөх
санал хүртэл гаргасан. Харамсалтай нь бичиг
баримт бүрдүүлэх цаг байхгүй тул энэ хавартаа
гурил экспортлох боломжгүй. Өнгөрсөн сарын
5-ны байдлаар гурилын үйлдвэрүүд нийт 28
тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан
бол санхүүгийн өөр эх үүсвэрээр өрөө дарах,
гурилынхаа борлуулалтыг нэмэгдүүлэх замаар
буудайн төлбөрийг барагдуулсны дүнд өдгөө
19 тэрбум төгрөг болж буураад байна.
-Газар тариалангийн бүс нутгийн хөрс
элэгдэж, үржил шим муутай болж байна
гэж ярих болсон. Энэ жил байдал ямар
байна вэ?
-Атрын III аяныг хэрэгжүүлж байсан
2010 онд газар тариалангийн бүс нутагтай
14 аймгийн, нийт 700.000 га талбайн хөрсийг
шинжилсэн. Хөрсөнд ялзмагийн хэмжээ
гурваас дээш хувь байх нь зохистой гэж үздэг.
Манайд ялзмагийн хэмжээ гурваас дээш
хувьтай газар бараг байхгүй гэсэн дүн гарсан.
Тариалангийн газрын 54 хувь нь 2-3 хувийн
ялзмагтай байсан. Тариаланчид өөрсдийн
хөрөнгөөр хөрсөө шинжлүүлж байх ёстой.
Өнгөрсөн жилээс иргэн, аж ахуйн нэгжүүд энэ
тал дээр нэлээд анхаардаг болж багагүй бордоо
авсан. ТЭДС-гаас 100 тонн бордоо өгөхөд
хүмүүс төдийлэн мэддэггүй, авч хэрэглэдэг ч
үгүй байсан үе бий. Харин энэ жил 1000 тонн
бордоо дуусаад буй.
-Хөрсний “дайсан” тосны ургамал хэр
ихийг тарих вэ. Яамнаас энэ талаар ямар
бодлого барих юм бол?
-Яамнаас зохистой хэмжээнд тосны
ургамал тарьж болно гэсэн зөвлөмж өгч буй.
ХХАА-н сайд энэ жил аймгийн Засаг дарга
нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд
тариалан эрхлэгчид нийт талбайнхаа 15
хүртэлх хувьд нь тосны ургамал тарьж болно
гэж заасан. Үүний хүрээнд аймгууд аж ахуйн
нэгжүүдтэйгээ гэрээ байгуулсан. Зөвхөн 15
хүртэлх хувь гэж заахаас гадна сэлгэх буюу
өнгөрсөн жил тарьсан талбайд давтан тарихгүй
байхыг мөн зөвлөж байна. Энэ жил тарьсан
талбайдаа 4-5 жилийн дараа дахин тарьж болно.
Рапс хөрсний үржил шимийг буудайнаас 4-5
дахин илүү сордог учир давтан тарихгүй байх
нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байгаа юм. Энэ
жил 33.000 га-д тосны ургамал тарина гэсэн
төлөвлөгөө гаргасан. Ч.МӨНХЗУЛ
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Тариалалтын ажлын явц хэдэн хувьтай байна вэ.
Тулгарч буй хүндрэл бэрхшээл хэр олон байна вэ?
Х.ДАВААХҮҮ:
(Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн
газрын дарга)
-Аймгийн хэмжээнд энэ сарын 5-наас
тариалалт эхэлж, 10-наас бүх сумдад
жигдрээд байна. Сэлэнгэ аймгийн бүх сум
газар тариалангийн бүс нутагт хамаардаг.
Нийт 152.000 га-д тариалалт хийнэ, 260 аж
ахуйн нэгж, 70 иргэн үйл ажиллагаа явуулж
буй. Ажил өдгөө 20 орчим хувьтай байгаа.
Үр тариаг энэ сарын 25 гэхэд, хүнсний
ногоог зургадугаар сарын эхээр тарьж
дуусгана. Цочир хүйтрэхгүй л бол энэ
хугацаандаа багтааж ажлаа амжуулна. Цаг
агаарын урьдчилсан мэдээгээр тариалалтын
хугацаанд “тэнгэрийн байдал” тогтуун, бага
зэрэг хур тунадастай байх төлөвтэй гэсэн
учраас энэ тал дээр санаа зовохгүй байгаа.
Үр, шатахуун бордоо, тоног төхөөрөмж
хүрэлцээтэй, ямар нэгэн асуудалгүй. Харин
тулгарч буй гол бэрхшээл нь тариаланчид
санхүүгийн боломж муутай байгаа
явдал. Манай аймгийн 80 гаруй аж ахуйн
нэгж гурилын үйлдвэрүүдээс тушаасан
буудайныхаа төлбөрийг авч чадахгүй байгаа.
Нийт 10 орчим тэрбум төгрөгийн төлбөр
бий. Гэхдээ энэ нь аж ахуйн нэгжүүдийг
туйлдуулж, тариалалтаа хийж чадахгүйд
хүргэх хэмжээнд хүрээгүй, бүгдээрээ л
ажилдаа гарчихаад байгаа. Санхүүгийн
бага зэргийн бэрхшээлтэй тулгарч буйгаас
бусдаар тариалалтын ажил хэвийн гэж үзэж
болно.
Б.ЭНХБАЯР:
(Булган аймгийн Газар тариалангийн
хэлтсийн дарга)
-Булган аймгийн 10 суманд буудай тарьж
байгаа. Мөн бүх суманд төмс, хүнсний
ногооны аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуйн
нэгж бий. Аймгийн хэмжээнд энэ онд нийт
32.000 га талбайд тариалалт хийнэ. Хамгийн
анх өнгөрсөн сарын 26-наас аймгийн “Энх
толгой” компани, энэ сарын 3-наас нийтээрээ
тариалалтаа эхэлсэн. Гэсэн ч тавдугаар
сарын эхний хэд хоногт хүйтэрч, ажил
саатсан тохиолдол бий. Одоогоор аймгийн
хэмжээнд тариалалт 10 хувьтай байна. 70
гаруй аж ахуйн нэгж, 50 иргэн үр тариа, 1000
орчим өрх төмс, хүнсний ногоо тарьж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар энэ
онд нийт талбайн 10 хувьд тосны ургамал
тарих болсон. Уг нь ХХААЯ-наас 15 хүртэлх
хувьд нь рапс тарьж болно гэсэн шүү дээ.
Манайх талбайн хэмжээгээ харгалзан үзээд
ийм шийдвэр гаргасан. Гэхдээ рапс тарих нь
шууд буруу зүйл гэж ойлгож болохгүй. Сайн
сортын үр авч, сэлгэн тариалаад түүнийхээ
үр шимийг хүртэж болно гэдгийг иргэд, аж
ахуйн нэгжүүдэд ойлгуулах нь чухал байна.
Тариалалтад шаардлагатай үр, техник, тоног
төхөөрөмж хүрэлцээтэй. Төрийн дэмжлэгээр
гурван аж ахуйн нэгж энэ хавар сүүлийн
үеийн загварын шинэ тоног төхөөрөмжтэй
болсон. Зургадугаар сарын 10 гэхэд аймгийн
хэмжээнд тариалалт бүрэн дуусна.
Ж.АРИУНБОЛД:
(Төв аймгийн Жаргалант сумын “Хөх
баян булаг” ХХК-ийн захирал, гавьяат
механикжуулагч)
-Манай компани 1994 онд байгуулагдсан.
Тэр цагаас өдий хүртэл улаанбуудай тариалж
байна. Нийт 3200 га-д тариалалт хийдэг. Энэ
хаврын тариалалтын явц 35 хувьтай байна.
Буудайгаа “Алтан тариа” ХХК-д нийлүүлдэг.
Энэ хавар “Алтайский-540” сортын буудай
тариалж, азот, фосфорын холимгоор бордож
байгаа. ХХААЯ-наас үр тариа авч байгаагүй,
бор зүрхээрээ явсаар өдий хүрлээ. Харин
тариан талбайд маань мал орж, дөнгөж
соёолж байгаа үрийг нь идээд эсвэл дээр
нь хэвтээд ургалтад нь сөргөөр нөлөөлөөд
байх юм. Үүнийг малчдад л сайн хэлж
ойлгуулмаар байна. Бид буудайгаа газрын
хөрснөөс таван см гүнд тарьдаг. Гэтэл үүн
дээр мал гишгэлээд нөгөө үрийг маань 10 см
доошлуулчихаж байгаа юм. Ингэхээр яаж
ургах юм бэ. Жаргалант сум нийтдээ 20-иод
мянган га-д төмс, хүнсний ногоо улаанбуудай
тариалж байна. Бид л гэхэд 50 гаруй хүнийг
ажилтай болгож, дотоодынхоо гурилын
хэрэгцээг 100 хувь хангах их үйлсэд 20
гаруй жил хүчин зүтгэлээ. Тариаланч, гурил
үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжээд явбал үл
ойлголцох зүйл гарахгүй гэж бодож байна.
Саяхан гэхэд гурил үйлдвэрлэгчид манай
тариалалтын явцтай танилцаж, санал бодлоо
хуваалцаад явсан. Ирэх намар арвин ургац
авна гэж итгэж байгаа.