"Сорилт, бэрхшээл, шийдэл" уриатай Төрийн ордонд хоёр өдөр зохион байгуулсан Монголын эдийн засгийн чуулган өчигдөр өндөрлөсөн билээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдыг үг хэлж байх үеэр Дарханы АН-ын асан, "Glogex" компанийн захирал Л.Наранбаатар оймсоо шидэхийг завдсан. Түүнийг "Монголын эдийн засгийн алуурчин огцор. Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нарт индэр дээрээс үг хэлэх эрх байхгүй" хэмээн хашгирч, гутлаа тайлан шидэхийг завдахад нь хамгаалагчид зогсоосон байна.
Харин тэрбээр өнөөдөр эл зохисгүй үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйлаа. Твиттерийн идэвхтэн тэрбээр жиргээгээр дамжуулан "Төрийн ордонд зохисгүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал хүсье" гэжээ.