УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд ихэд санаа тавих болсон. Үнэндээ төрийн байгууллагуудын цахим хуудсыг тэр байнга сахиж, хэний тайлан, мэдээ “но”-той байгааг л илрүүлэх зорилготой. Хэн нэг нь алдаа гаргавал шүүрч аваад улс төр хийх л хүсэлтэй мэт байдаг. Ямар сайндаа л “шилэн” хэмээх хочтой болж байх вэ.
Түүнийг удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Шилэн дансны тухай хууль хэмээх сэдвийг шүүрч, имижээ бүрдүүлж, PR-аа хийж байна гэх болсон. Бүр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших тухай дуулдаж байлаа. Тэгвэл түүний зорилго өөрчлөгдсөн бололтой. Зам тээврийн сайд М.Зоригттой мань эр учиргүй найзархаж, нөгөөх нь “дүүгээ” нэлээд гайгүй орны Элчин сайдад зүтгүүлж буй гэх мэдээ чих дэлсэв.
Олон нийтийн дунд тааруухан нэр хүндтэй ийм хүн гадаад оронд Монгол Улсыг төлөөлж барах уу гэх эргэлзээ үүнийг сонссон олон хүнд төрөх байх даа.