
Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг”-т Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.
Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 4 баримт бичгийг хуралдааны үеэр байгууллаа.
Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын урилгаар Л.Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Мөн тэрээр "УИХ-ын сонгуульд гадаадад байгаа Монгол иргэд хэрхэн оролцох вэ?" гэх сэтгүүлчийн асуултад "Өнгөрсөн сонгууль намын жагсаалтаар сонголтоо хийсэн учраас гадаадад байгаа иргэд анх удаа сонгуульд оролцсон. Өнөөдрийн байдлаар 150 мянган иргэн гадаадад сууж байна. Сая Үндсэн Хуулийн Цэцээс гаргасан шийдвэрээс болоод гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжгүй болсон" хэмээн хариуллаа.