
Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшлуулж тавдугаар сарын 26-нд хийхээр товлосон. Харин Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулах юм.
Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.