
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал үргэжилж байна.
Уг хурлаар оффшор данстай хэмээн нэр дэвшүүлэхгүй байхыг санал болгоод байсан С.Баярцогтыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулах боллоо. Учир нь тус намын ҮЗХ-ны гишүүд С.Баярцогтын оффшор данс 2013 онд илэрсэн даруйдаа хаагдсан тул нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэж үзээд оролцуулахаар болжээ. Тэрбээр дахин Сэлэнгэ аймгаас нэр дэвших аж.
Түүнчлэн АН энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэйг Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшүүлэхээр болжээ.