
Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Тодруулбал өчигдөр МАХН-ын бага хурлаар УИХ-ын 76 тойрогт тус намаас нэр дэвшигчдийг эцэслэн баталсан бөгөөд жүжигчин Ц.Төмөрбаатарыг 54 дүгээр тойрогт сойхоор болжээ. Харин тус тойрогт МАН-аас П.Анужин, АН-аас Д.Арвин нар түүнтэй өрсөлдөх юм.
Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас сонгуульд оролцуулахгүй, шаардлагатай бичиг баримтыг санаатайгаар гаргаж өгөхгүй байгаа тул МАХН-аас УИХ-д нэр дэвшиж буй 76 гишүүн сайн дураараа нэгдэж өнөөдөр 12 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж эхлээд байгаа юм.