
ХҮН-ын гишүүд бие даан нэр дэвшигчийн төлөөлөгчийг зодож танхайрсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 29-ний шөнийн 23 цагийн үед бие даан нэр дэвшигчид болон бие даагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Засгийн газрын 11 дүгээр байрны үүдэнд дугаар авахаар оочирлон зогсож байхад нь ХҮН-ийн 10 гаруй залуус дараалал дайрч тэнд байсан хүмүүстэй маргалдан улмаар зодож танхайрчээ.Тиймээс зодуулсан залуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу асуудлыг шалгаж байгаа аж.