
Спортын гимнастикийн олон улсын “Сибирийн нээлттэй цом” тэмцээн ОХУ-д энэ сарын 1-3-нд боллоо.

Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон залуучуудын олимпийн аварга Г.Эрдэнэболд мөнгөн медаль хүртэв.

Харайлтын төрөлд өрсөлдсөн тэрээр дасгалжуулагч Ц.Алтантөгсийн удирдлага дор оролцсон юм.