Х.ХАНГАЙСАЙХАН: Аянга зайлуулагч нь хүн төрөлхтний нээсэн хамгийн үр дүнтэй сэргийлэх хэрэгсэл
Усархаг аадар бороо орж, аянга буух үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй билээ. Үүнд хүн, мал өртөх тохиолдол ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан газар зүйн ухааны доктор Х.Хангайсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Х.Хангайсайхан нь Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимд нислэгийн цаг уур, радиолокацийн цаг уур, цаг агаарын үзэгдэл, процесст нөлөөлөх физик үндэс, цаг уурын багажийн хэмжилт зэрэг сэдвээр хичээл зааж байсан, арвин туршлагатай нэгэн юм.
2024-09-02
Владимир Владимирович Путин: Монгол, Оросын бүтээлч хамтын ажиллагаа улам арвижна
Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Халхын голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг байгуулсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч В.В.Путин оролцохоор болжээ. Монгол Улсад айлчлахынх нь өмнө түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
2024-09-02
Г.ЧАГНААДОРЖ: Орхон багийн иргэдийн амыг хаах гэж өрх бүрд 25 сая төгрөг амлаж, өгч байна
Монгол орны хамгийн урт голд тооцогддог Орхоны эхэнд олон аж ахуйн нэгж алт олборлож, байгаль орчинд хор хохирол учруулж байсан билээ. Ус нь ихэд бохирдож, шавартайгаа холилдон урсаж байсан учраас олон нийтийн хүч, төр засгийн шийдвэрээр тэнд үйл ажиллагаа явуулж байсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсны үр дүнд бохирдол нь багассан. Сүүлийн 2-3 жил ус нь тунгалаг урссан гэдгийг нутгийн иргэд баталдаг. Гэтэл өнгөрсөн долоодугаар сард дахин улаанаараа эргэлдэж, шавар, шавхайтай холилдон урсах болсон талаар Өвөрхангай аймгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн юм.
2024-08-30
Ч.ЦОГОО: Хэт холын зайн гүйлт хүнийг хэн бэ гэдгийг нь сорьдог
Гавьяаныхаа амралтад гарсан ч залуу насны мөрөөдлөө орхилгүй гүйлтийн спортоор тууштай хичээллэж, үеийнхэндээ үлгэрлэж яваа нэгэн бол марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, Соёлын тэргүүний ажилтан Чулууны Цогоо. Тэрбээр тамирчин төдийгүй шаггүй хөгжимчин, яруу найрагч, бэлтгэл офицер хүн юм.
2024-08-29
Б.БАЯСГАЛАН: ДАШТ-д оролцсон тамирчдаас хамгийн залуу нь би байсан
Нисэх загварын спортын УАШТ-ий жолоодлогот уран нислэгийн өсвөр үеийнхний ангилалд өнгөрсөн жил оролцож, тэргүүн байрт шалгарсан Б.Баясгалан энэ удаа Улаанбаатарт болсон нийслэлийнаваргашалгаруулахтехник, технологийн олимпиадад түрүүлж, нисэх загварын спортын хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. АНУ-ын Индиана мужийн Манси хотод энэ сарын 11-17-нд зохион байгуулсан ДАШТ-д ур чадвараа сорьсон Ази, Европын тамирчдаас хамгийн залуу оролцогч нь тэр байсан. 12 насандаа эх орноо төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн түүнийг “Шинэ танил” буланд онцолъё.
2024-08-29
Б.НАРАНТУЛГА: Монголчууд мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүмүүс биш
“Миний анхны мэргэжил хүүхдийн номын зураач. Хүүхдийн номын “Жангар” студийг 2005 онд үүсгэн байгуулалцаж байлаа. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласны дараа сэтгэл судлалын чиглэлээр сурахаар шийдсэн. Ингээд эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгөөд, дахин сурч эхэлсэн юм” хэмээн ярих бүсгүйг Б.Нарантулга гэдэг. Тэрбээр Урлагийн сэтгэл заслын үндэсний төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалчаар ажилладаг юм. Монголд урлагийн сэтгэл заслыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар түүнтэй ярилцлаа.
2024-08-08
Б.СҮХБААТАР: Байгалийн ухааныг судалсан хүүхэд эх дэлхийдээ ээлтэй, уян зөөлөн болж хүмүүждэг
Саудын Арабын Эр-Риад хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас манай улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбогдуулан химийн хичээлийн ач тус, үүнийг яагаад сонгон суралцах хэрэгтэй талаар МУИС-ийн Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр 2022 оноос хойш олон улсын олимпиадуудад сурагчдаа бэлтгэн оролцуулж буй юм. Түүнчлэн “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
2024-08-07
Г.БАТЗОРИГ: Богино хугацаанд бага өртгөөр зам барихын тулд ус зайлуулах системийн төсвийг нь хасдаг
Манай улсын авто замуудад ус зайлуулагч хангалтгүй. Үүнээс үүдэн зун бүр л хотын зам, талбай усанд автаж байна. Уг нь жил бүр л авто замуудыг өргөтгөн шинэчилдэг. Гэтэл замууддаа ус зайлуулагч суурилуулах нь ховор. Улмаар байгальдаа шингэх ёстой борооны ус цардмал талбай буюу асфальтан дээр бууж, шинэчилж, сайжруулсан замыг нь эвдэх шалтгаан болж байна. Улаанбаатар хотод байнга тулгардаг эл асуудлыг шийдэх гарц хайж, усны барилга байгууламжийн инженер, судлаач Г.Батзоригтой ярилцлаа. Тэрбээр усны бүх төрлийн барилга байгууламжийн чиглэлээр зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Гидродизайн инноваци” ХХК-ийн захирал юм.
2024-08-06
С.С.ШИШИГИН: Бид хэл хуурынхаа тусламжтайгаар ярилцдаг
“Нүүдэлчдийн хэмнэл-хэл хуур мину” сэдэвт хэл хуур тоглогчдын анхдугаар наадам энэ сарын 1-3-нд манай улсад боллоо. Тус наадамд Япон, Саха улсаас хүндэт зочид уригдан ирсэн юм. Мөн Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Завхан, Төв аймгаас нийт 30 гаруй тоглогч гоцлол ба хамтлаг төрөлд өрсөлдсөн.
2024-08-05