А.ДЭЛГЭРХҮҮ: Хэйбол биллиард тоглох нь яг шатраар өрсөлдөхтэй адил
Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг болох биллиард нь Хойд Европт XV зуунаас үүсжээ. Энэ нь “Алхтай бөмбөг” гэсэн утгатай “Palle maille” хэмээх эртний франц тоглоомоос гаралтай аж. Спортын төрлүүдээс биллиардын ДАШТ-ийг 1873 онд анх зохион байгуулсан гэдэг. Тухайн үед ихэс дээдсүүд язгууртны спорт гэдэг утгаар түлхүү тоглодог байжээ.
2026-03-20
Э.БАТЖАРГАЛ: Эх орноо хамгаалах мэдлэг, чадвартай болсон өөрөөрөө бахархдаг
Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж, одоогоор 10 мянга гаруй залуусыг цэргийн алба хааснаар тооцон, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр дүйцүүлээд байна. Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг саяхан зохион байгуулсан бөгөөд залуусыг 13 мэргэжлээс сонгон суралцах боломж олгосноороо онцлогтой. Тэгвэл өнгөрсөн жил уг хөтөлбөрт хамрагдаж алба хаасан, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны инженерчлэлийн тэнхимийн III дамжааны оюутан Э.Батжаргалтай цэргийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
2026-03-18
Я.ЦЭЛМЭН: Хүний эрх хэмээх “цонх”-ыг хэн ч хагалж болохгүй
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэл болон төрийн албан хаагчдын хариуцлагын талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн, доктор, дэд профессор Я.Цэлмэнтэй ярилцсанаа хүргэе.
2026-03-11
Б.Очирсүх: “Цайны шатарчид”-аас сурсан эрдэм хожим шилдэг дасгалжуулагч болоход нөлөөлсөн
Түүнчлэн шавь Ц.Ананд шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий рапид төрөлд их мастеруудаас Г.Мөнхгалтай тэнцэж, бусад өрсөлдөгчөө хожсоноор Катар улсын Доха хотыг өнгөрсөн жил зорьж, ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон. “Босоо ноён” клубийнхэн 2024-2025 оны дотоодын тэмцээнд дараалан амжилт үзүүлж байв. Тэднийг УАШТ-д багаараа түрүүлж, хошой аваргаар шалгарахад тус клубийн багш Б.Очирсүхийн хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалтын үр дүн нөлөөлсөн тул 2024 онд шилдэг дасгалжуулагчаар шалгарсан билээ
2026-03-09
Хэн бүхний зүрхэнд үгүйлэгдсэн нэгэн хайр бий
Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын тайзнаа “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд толилуулж байна. Хүн бүрийн зүрх сэтгэлд орших хайрын олон өнгийг хөндөж, амьдралын үнэ цэнийг сануулах эл бүтээлийн Цэцгээгийн дүрийг амилуулж буй залуу жүжигчин Т.Анхзул, О.Хонгорзул нартай ярилцлаа
2026-03-09
Д.СҮНЖИД: Зайлшгүйгээс бусад үед хийж буй “ил тод” үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзнэ
Манай сонин эмнэлгийн орчинд хүний эрх зөрчигдөж буй асуудлаар “Эмнэлгээс олддоггүй хүний эрх” нийтлэл бэлтгэн хүргэсэн нь олон хүнд хүрч, уншигчдаас ч санал, гомдол цөөнгүй ирүүлсэн юм. Тэд нийтлэлийн мөрөөр холбогдох төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар болон албаны хүнээс тодруулга авч, эргэн мэдээлэхийг биднээс хүссэн. Үүний дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар ярилцсанаа хүргэе.
2026-02-16
“Опозит”: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх
“Түүний гарт хүрэх гэж үүр цайна Харц тулгарахад би дуртай Хэлэх үг хэрэггүй Уруулыг чинь уушгилъя, уртаар” зэрэг хит дуу олонтой, гудамжны яруу найргийн эгшиг бас хөг гэгдэх “Опозит” хамтлагийнхантай ярилцлаа.“Микрофон тооллын гуравдугаар он” цомгоо тэд хамгийн анхны, гоё нь гэж тодорхойлсон юм. “Опозит”-ынхон буюу Г.Энэрэл, А.Гантулга нар ирэх бямба гарагт “Songs n’roses” тоглолтоо хийх гэж буй. Дуугаараа бусдыг “тэвэрч”, нөмөр түшиг болдог тэдэнтэй яриа дэлгэхээр бид болзов.
2026-02-12
С.ДАШДЭМЭД: Дотоод мэдрэмжээ ямар нэгэн шүүлтүүргүй, “нүцгэн”-ээр нь буулгахыг эрмэлздэг
Европын соёл иргэншлийн голомт гэгддэг ХБНГУ-д 20 гаруй жил амьдарч, уран бүтээлийн эрэл хайгуулаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн зураач С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь түүний 30 гаруй жилийн хөдөлмөр, туурвилыг нэгэн дороос тольдох боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой. Тэрбээр Баварын залуу уран бүтээлчдийн тэргүүн дээд болон Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагнал хүртсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч билээ. Ингээд түүнтэй амьдралын замнал, уран бүтээлийн талаар ярилцлаа.
2026-02-05
Л.ХАЛТАР: Жирийн иргэд, хоршоодод хөнгөлөлттэй зээл, тариалангийн газар олдохгүй байна
Сүхбаатар аймгийн Баруун-Уртад үйл ажиллагаа явуулдаг “Алтан цацрал” хоршооны дарга Л.Халтартай орон нутаг дахь газар тариалангийн салбар, хоршоодын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр эмч мэргэжилтэй ч газар тариалангийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Ялангуяа хоршоог хөгжүүлэхэд анхаарч, аймагтаа төдийгүй улсдаа анхны хоршоодын нэгийг байгуулж байв.
2026-02-04
Г.ТЭЛМЭН: Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэлэлцэх гэж буй энэ үед “Монгол шуудан” компаниас суралцах зүйл их
Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумд 1000 ажилтантай, улсад шимтгэл, хураамжид жилд дунджаар таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг “Монгол шуудан” хувьцаат компани хувьд бүрэн шилжих үү гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн эмзэг мэдээлэл, төрийн тусгай байгууллагуудын нууц мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг стратегийн чухал объектын хувьд төрийн мэдэлд байх шаардлагатай юу. Энэ мэт цаг үеийн асуудлаар “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.
2026-02-02
Б.НАРАНЦЭЦЭГ: Төрийн байгууллагынхан шийдвэр гаргах зориггүй байна
Манай сонины 2026 оны нэгдүгээр сарын 22-ны дугаарт “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу” гэсэн нийтлэл гарсныг уншигч та бүхэн санаж буй болов уу. Энэхүү нийтлэлээрээ бид тус төвийн үйл ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудлыг ч хөндсөн юм.
2026-01-29