Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр,  "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй.  Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.   
2025-09-25

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

"Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов. 
2025-09-24

“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа

УИХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэн хүлээн авлаа.
2025-09-24

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.24/ 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд,
2025-09-24

"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав

"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаар төрийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт, илтгэлээ танилцуулав
2025-09-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа
2025-09-23

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа
2025-09-23

МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдав

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
2025-09-22

“Давхар дээл”-нд нугасгүй Ц.Даваасүрэн

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-09-22

ИЗНН-ын дөрвөн гишүүн цаашид улс төрийн нэгдмэл байр суурь баримтална

Иргэний зориг ногоон намын их хурал болж, үндсэн дүрэм, дотоод хөтөлбөрийнхөө шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байна. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээгээд буй билээ.
2025-09-19

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана

Эрх баригч намын бүлэглэлүүд тохиролцоогоо хийж, нэг талдаа гарчээ. Учир нь тэд Удирдах зөвлөлийнхөө хурлыг энэ сарын 20-нд буюу маргааш 11.00 цагт хийхээр товлосон байна. Тус намын дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга нь эл хуралдааныг зарладаг.
2025-09-19

Либертари нам их хурлаа хийжээ

Комедиан Д.Амартүвшин тэргүүтэй хэсэг залуу хоёр жилийн өмнө Либертари намыг үүсгэн байгуулж буйгаа зарласан билээ. Гэвч тус нам одоо болтол Дээд шүү¬ хэд албан ёсоор бүртгүүлээгүй байгаа юм. Эл хугацаанд тэд бүртгүүлэх хүсэлтээ хэдэнтээ өгсөн ч тодорхой шалтгаанаар шүүх буцаасан, тиймээс ч 2024 оны УИХын сонгуульд бие даан оролцож чадаагүй. Улмаар АН-тай хамтарч сонгуульд оролцох шийдвэр гаргаж байв.
2025-09-17

Ерөнхийлөгч УИХ-ын даргыг “сүрдүүлээгүй” гэв

МАН-ын даргын сонгууль тойрсон “бужигнаан” үргэлжилж байна. Уг сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэний дараа Төрийн тэргүүн түүнтэй уулзаж, “Боль, үгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн тухай нэр бүхий хэвлэлд мэдээлсэн.
2025-09-17

МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцсан аж. Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулжээ. Үүнээс гадна “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн юм байна.
2025-09-16

Үе үеийн УИХ-ын дарга нар чуулганы нээлтэд оролцлоо

УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон сард нээж буйгаараа уг чуулган онцлог. Тийм ч учраас үе үеийн УИХ-ын дарга болох Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, З.Энхболд нар эл нээлтэд оролцсон юм.
2025-09-16

Татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулна гээд Г.Занданшатар юу хэлчихэв ээ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын индрээс 2026 оны төсөв бол ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл, данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам, өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл, иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм хэмээн мэдэгдлээ.
2025-09-15

Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.
2025-09-15

“Элдэвтэй” Х.Ганхуяг

Баянгол дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр 2020, 2024 онд хоёр дараалан сонгогдож, өдгөө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Хассуурийн Ганхуягийн намтар манай бусад улстөрчийнхтэй адил дээш, доош хэлбэлзсэн “зүрхний бичлэг” шиг үелзэлтэй. Гурван нам сольсон, 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихдээ чамгүй санал авч, УИХ-ын дарга асан З.Энхболдыг “унагасан”, Хөгжлийн банкны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, эцэст нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болсон хойно шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гээд “баялаг” намтартай нэгэн.
2025-09-15