Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгаагүй гэв
Монгол Улсын Их Хурлаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2021 онд баталж, тус хууль 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулахаар тусгагдсан. Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, албан татвар (төлбөр, хураамж)-ын асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгах шаардлагатай байна.
2023-01-10
Хянан шалгах түр хороо тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах үүрэг бүхий түр хорооны өчигдрийн (2023.01.09) хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
2023-01-10
Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол энэ сарын 16-20-ны хооронд болно
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр (2023.01.09) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ.
2023-01-09
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг МАН-ын бүлгийн дэд даргаар сонголоо
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.01.09/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг чөлөөлөх томилох тухай, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх, Оффтейк гэрээгээр баригдсан Төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.
2023-01-09
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хоёр ШАДАР сайдтайгаар ажиллана
Шинээр томилогдсон сайд нарыг УИХ-д танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн болохыг мэдээллээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм. Тодруулбал, С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар гэсэн хоёр Шадар сайд Засгийн газарт ажиллахаар болж байна.
2023-01-05
Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөж байна
Тодруулбал, УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатар, Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилсон байна.
2023-01-05