Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
2026-01-23

102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдэд 143 сая төгрөгийн урамшуулал олгох нь

Нийслэл дэх 176 уулзвар, гарц болон авто замын 2600 гаруй камерыг хиймэл оюунд суурилсан нэгдсэн системд холбож, нэгдүгээр сарын 1-нээс дүрэм зөрчигчдөд торгууль ногдуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн гар утсанд мэдэгдэл нэг өдөрт хэдэн арваар нь ирүүлж, “дасгасаар” оны эхнээс торгууль ногдуулсан билээ.
2026-01-23

Эрчим хүчний салбарт тогтолцооны өөрчлөлт хийх төсөл боловсруулна

АН-ын “4-11” цагаар УИХ-ын гишүүн Ө.Шижир, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв, хуульч Х.Номингэрэл нар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарт үүссэн доголдол бол эрх баригчдын олон жилийн худал амлалтын гор гэдгийг тэд сануулж, зах зээлийн зарчмаас “гээгдэж үлдсэн” эл салбарт тогтолцооны өөрчлөлт хийхийн тулд төсөл боловсруулж буйгаа дуулгасан юм.
2026-01-23

Орон нутгийн соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байна

Орон нутгийн соёл урлагийн салбарын­хан цалингаа нэмүүлэх, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийн төлөө нэгдэж, “Соёлын салбарт хүн ажилладаг” акц өрнүүлж эхэллээ. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх сум, тосгоны Соёлын төвийн ажилтнууд ажлын байрандаа эсэргүүцэл илэрхийлэн, уриа лоозон барьж нэгджээ. Засгийн газраас өнгөрсөн онд Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан.
2026-01-23

Өнөөдрийн тогны “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь гарчээ

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарь гарчээ.
2026-01-23

Эрчим хүчний салбарынхантай холбоотой авлигын хэрэгт холбогдогчдын тоо нэмэгджээ

Эрчим хүчний салбарт үүрлэсэн авлигачдын сүлжээг АТГ-ын­­хан илрүүлэн өнгөрсөн долоо хоногоос хойш олон ч байгууллага, аж ахуйн нэгж, гэр, орон сууцад прокурорын зөвшөөрснөөр нэгжлэг хийж буй. Хууль сахиулагчид өчигдөр ажлаа үргэлжлүүлж, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХКийн захирал Д.Бямбасүрэн, “Баруун бүсийн эрчим хүч­­­­­­ний систем” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг шалгаж эхэлсэн аж.
2026-01-23

Монголын ноолууран хувцсыг Лондон хотын үзэсгэлэн, худалдаанд толилуулав

Ташрамд дурдахад, манай улс жилд 10 000 гаруй тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийд урд хөршийн дараа орох үзүү­­лэлт билээ. Түүнчлэн 30 000 гаруй тонн ноос бэлтгэ­­дэг. Ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт 94 000 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.
2026-01-22

Монголын баг “Дэлхийн цом”-д түрүүллээ

Австрали улсын Брисбен хотод болсон хейбол биллиардын эрэг­­тэй, эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тамирчид 26 орны 64 багтай ур чадвараа сорив. Эрэгтэйчүү­дийн ан­гилалд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар аваргын тө­­­лөө БНСУ-ын багийг хожиж, 75000 ам.долларын эзэн болжээ. Энэ удаа медалийн төлөө тоглосон багуудаас БНХАУ-ын баг III байр эзэлсэн юм. Тус тэмцээнийг олон улсын хэмжээнд анх удаа зохион бай­гуулахад манай улсын баг тэргүүлэн алтан цом гар­­даж, биллиардын спортын эл төрөлд хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа.
2026-01-22

Гадаадад аялагчдын тоо сүүлийн таван жилд 413 мянгаар нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд монголчууд ялан­­­гуяа өвлийн улиралд гадаадад аялж зугаалах нь огцом нэмэгд­­­сэн. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу хамгийн их зорч­дог болжээ. Эл бүс нутгийн цаг агаарын хамгийн тааламжтай үе нь манай өвлийн улиралтай давхац­­­­­даг, аяллын зардал ч боломжийн тул тийш зориход голлон нөлөөлдөг байна. Утаатай, түгжрэлтэй, хүйтэн өвлийг далайн эргийн халуун орнуудад ийн амрангаа давдаг моод жил ирэх тусам хүрээ­гээ тэлсээр буйг Үндэсний статискикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно.
2026-01-22

Аврагч, гал сөнөөгчөөр ажиллахыг хүсвэл бүртгүүлээрэй

Аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийн мэргэжлийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг эхлүүлсэн байна. Хугацаат цэргийн алба хаасан (биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр), 165 см-ээс дээш өндөртэй, 19-25 насны (гал унтраах автома­­шины жолооч 30 хүртэл настай), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх гэ­­сэн шаардлагыг хангаж буй иргэн сонгон шалгаруулалтад оролцож болох нь
2026-01-22

“Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь

“Ковид-19”-ийн үеэс хойш нэг хэсэг завсарлаад байсан, Монгол дахь Энх тайвны корпусынхны хэрэгжүүлдэг “Монгол айлд-америк сайн дурын ажилтан” хөтөлбөрийг энэ оноос үргэлжлүүлэхээр болжээ. Энх тайвны корпус нь 1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар байгуулагдсан, олон улсын сайн дурынхны нэгдэл юм. Монголд 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон сайн дурын америк ажилтан манай улсад хоёр жилийн хугацаанд ажиллаж, амьдрахаар тун удахгүй ирэх гэнэ.
2026-01-22

Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хархорум хотыг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх зорилгын хүрээнд Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны зөвлөлийн дарга С.Бямбацогт удирдан явууллаа.
2026-01-22

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас танилцуулав.
2026-01-22

Япон Улс 2025 онд 42.7 сая жуулчин хүлээн авч, амжилтаа шинэчлэв

Япон орныг зорин очсон жуулчдын тоо өнгөрсөн онд 42.7 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон тухай тус улсын Аялал жуулчлалын сайд Канэко Ясүши мэдээллээ. Жуулчдын урсгал ийнхүү огцом нэмэгдэхэд иений ханш суларсан нь голчлон нөлөөлсөн гэж үзэж буй юм.
2026-01-22

Малдаа явсан 56 настай иргэн осгож нас баржээ

Тэгвэл уржигдар 17.00 цагт “Хүн осгож нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход 56 настай иргэн А энэ сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явж байгаад осгож нас барсан байна. Ташрамд, өнгөрсөн онд осголт, хөлдөлтийн улмаас амиа алдсан 141 хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хүйтний эрч чанга хэвээр байгаа тул архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сахихыг сэрэмжлүүлэв.
2026-01-22

Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв

​Ерөнхийлөгч Г.Пармелан Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад 2004-2024 онд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай уул уурхай, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж, Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
2026-01-22

“ТӨХК-д ажил гүйцэтгэсэн ч санхүүжилтээ авч чадахгүй байна”

Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-д ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар өчигдөр мэдээлэл өглөө. Уг төсөлд техник хэрэгсэл түрээслүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Бид мега төсөлд хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажилласан. Гэвч өнгөрсөн зунаас хойш ажлын хөлсөө авч чадсангүй. Өдгөө Хятадын уурхайд тоног тө­ хөөрөмжөө нийлүүлснээс ч дор нөхцөлд ор­ чихлоо. Түрээсэлж буй техник бүр 500-600 сая төгрөгийн өртөгтэй тул сарын төлбөр өндөр гардаг. Үүний цаана ажилтнуудын цалин, банк болон ББСБ-ын зээлийн их хэмжээний дарамт үүслээ” хэмээв.
2026-01-22

Автомашин шатаж, жолооч нь амиа алджээ

Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн замд өчигдөр 23.20 цагийн үед суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг автомашин нь бүхэлдээ шатаж, жолооч, 36 настай иргэн нас барсан байна. Замд явж байсан автомашинууд зогсож, туслахыг оролдсон ч хэнд нь ч галын хор байгаагүй тул ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадаагүйг зарим хэвлэлд дурджээ. Гал дүрэлзэн асаж, автомашины жолооч гарч чадалг­ үй амиа алдсан харамсалтай хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагынхан шалгаж буй аж.
2026-01-22