Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх 10 хоногийнхоос өслөө

Монгол орны нийт нутгийн 77 хувь нь цасан бүрхүүлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээллээ. Цасан бүрхүүлийн хэмжээ өнгөрсөн арав хоногийнхоос гурван хувиар өссөн юм байна. Цасны зузаан Увс аймгийн Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат сумд хамгийн их буюу 31-40 см-т хүрчээ.
2026-01-14

“Алдар”-ын бөхчүүд УАШТ-ийг өнгөлж, багаараа тэргүүн байрт шалгарчээ

Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгч­ дийн УАШТ-д 25 багийн 403 тамирчин хүч сорив. Энэ удаагийн тэмцээнд залуучууд хүч түрэн орж ирж, улсын болон тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, бэлтгэл сургуулилалт сайн байгаагаа харууллаа.
2026-01-14

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг  Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр (15,937,600.00 төгрөг) үлдээлээ. 
2026-01-14

Мал эмнэлгийн төв лабораторийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, АНЭУ-ын Абу-Даби хотын Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын газар, Лабораторийн чанарын менежментийн тогтолцооны хамтын ажиллагааны төвтэй хамтран “Twinning” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарын лабораторийн чадавхыг сайжруулж, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг улам өрөгжүүлэх гэнэ.
2026-01-14

Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарын холбогдох шүүх хурал ХОЙШИЛЛОО

Олон нийтийн газарт бусдыг зодож танхайрсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын шүүх хурал хойшиллоо. Тус хэрэгт холбогдсон “Говь” компанийн захирал Б.Амарсайханыг эх оронд нь албадан авчираад байгаа бөгөөд тэдний гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт товлогджээ.
2026-01-14

АШУҮИС дэлхийн 60 мянга орчим сургуулиас 1237-д эрэмбэлэгджээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) дэлхийн 60 мянга орчим сургуулиас чансаагаараа 1237-д эрэмбэлэгдээд буйгаа өчигдөр мэдээллээ. Энэхүү “RUR World university rankings” жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлдэг бөгөөд манайх 1237-д эрэмбэлэгдэх болсон нь чамлахааргүй, чанартай сургууль гэдгийг илтгэх үзүүлэлт гэв. Эрэмбийг сургалт, судалгаа, олон улсын харилцаа, санхүү­ гийн тогтвортой байдал зэрэг 20 үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг байна.
2026-01-14

Жером Пауэллийг шүүхэд дуудсан гэх мэдээллийн дараа ам.долларын ханш сулрав

АНУ-ын Хууль зүйн яам Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг Конгресст өгсөн мэ­дүүлэгтэй нь холбогдуулан яллах боломжтой хэмээсний дараа ам.долларын ханш идэвхтэй сулрав. Энэ нь тус улсын Төвбанкны бие даасан байдал, валютын урт хугацааны төлөвт сөргөөр нөлөөлөх вий гэх бол­гоомжлолыг зах зээлд үүсгээд байна. Тэрбээр “Хол­­­бооны нөөцийн төв байрны 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын засварын төслийн талаар өгсөн тайлбартай минь холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамнаас шүүхэд дуудах хуудас ирүүлсэн.
2026-01-14

АН-ын ҮБХ гуравдугаар сард хуралдах нь

АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн. Тиймээс намынхаа бүтэц, зохион байгуулалтыг хууль, үндсэн дү­рэмдээ нийцүүлэхийн тулд бүх шатны дотоод сон­­­гууль явуулахаар тус намынхан бэлтгэж эхэлжээ. Энэ сонгуулийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүр­­­гийн намын хорооны удирдлага, төлөөлөл, Үндэс­­ний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон бусад албан тушаалтныг тодруулах юм.
2026-01-14

Жаргалант голыг үзэхээр 7700 гаруй аялагч өнгөрсөн сард Ренчинлхүмбэ сумыг зорьжээ

Дархадын хотгорт агаарын температур хасах 25-41 хэм хүрч хүйтэрдэг ч Жаргалант гол огт хөлдөлгүй, харзлан урсдаг байгалийн хосгүй тогтоцтой. Байгаль эхийн энэхүү гай­хамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой үе нь арванхоёрдугаар сарын 10-наас нэгдүгээр сарын сүүл хүртэлх богино хугацаа юм. Тиймээс идэр есийн хүйтнийг үл ажран Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цу­ваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 10-25-нд 150 орчим автомашинаар 750 гаруй хүн зорин очсон байна.
2026-01-13

Хорт хавдар дахихаас сэргийлэх арга замын талаар судалж байна

1930-аад оны үед Австралийн эмгэг судлаач Руперт Уиллис хоёрдогч хавдрын эсийн өсөлтийн талаар онол дэвшүүлсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулсан аж. Учир нь тухайн үед хорт хавдар дахих боломжгүй гэж үздэг байв. Үүнээс хойш хорт хавдрын эмчилгээ­­­­ний эмүүд ямар нэгэн зүйл дутуу хийж байж болзошгүйг мэр сэр хэлэлцсэн ч үүнд хэн ч итгэ­­­­хийг хү­сээ­­гүй юм. Дахисан хорт хавдар өмнөхтэй нь огт холбоогүй, шинэ төрлийнх байх ёстой гэх хатуу итгэл үнэмшил шинжлэх ухаанд байсан талаар тус судалгаанд дурджээ. Өнөөгийн байдлаар эл судалгааны эрдэмтэд лаборато­­рийн дэвшилтэт техникүүдийн тусламжтай­­­гаар идэвхгүй хавдрын эсийг нарийн тодорхойлох ажилдаа шамдаж буй хэмээлээ.
2026-01-13

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг киногоор “One battle after another” шалгарав

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо өчигдөр боллоо. Энэ удаагийн наадамд уран сайхны эрэл хайгуул, зохиомжийн өргөн хүрээ, нийгмийн сэдвийг хөндсөн бүтээлүүдийг олноор нэр дэвш­­үүлснээрээ онцлог байв. Леонардо Ди Кап­рио, Тимоти Шаламе, Ариана Гранде, Синтия Эриво, Эмма Стоун зэрэг уран бүтээлч шилдэг жүжигчний төрөлд өрсөлдсөн бөгөөд шагнал гардуулах ёслолыг комедиан жүжигчин Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлсөн юм.
2026-01-13

Нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах, үнийн тогтвортой байдлыг хангах, хяналт тавих талаар чиглэл өглөө

Хуралдаанаар холбогдох яам, агентлагийн удирдлагууд мэдээлэл хийж танилцуулав. Танилцуулгад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нь 2025 оны жилийн эцсийн инфляцын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа ба үүний дотор мах, гурил, төмс, хүнсний ногооны нийлүүлэлтээс шалтгаалсан өсөлт ажиглагдаж байгааг дурдав. Үүнтэй холбогдуулан нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах, үнийн тогтвортой байдлыг хангах, хяналт тавих чиглэлээр Шадар сайд Т.Доржханд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг, даалгавар өгөв.
2026-01-13

Орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байна

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын орон сууцын үнийн индексийг танилцууллаа. 2025 оны арванхоёрдугаар сард эл үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байгаа бөгөөд төвийн зургаан дүүргээс Сүхбаатарт хамгийн өндөр буюу зургаа, Сонгинохайрханд хамгийн бага буюу 3.2 сая төгрөг байна хэмээжээ. Шинэ байрны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уулд 343 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр дүн болж буй юм. Ташрамд, өнгөрсөн сарын байдлаар нэг өрөө байрны сарын түрээсийн дундаж үнэ 1.3, хоёр өрөөнийх хоёр, гурван өрөөнийх гурван сая төгрөг байжээ.
2026-01-13

Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ

“Миний хаан банкны данснаас мөнгө татаж авсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн хуурамч холбоос дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 
2026-01-13

Хөвсгөл аймагт нуурын мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн нутагт Дээд цагаан нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан хоёр хүн амиа алдав. Дуудлагын дагуу аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бү­ рэлдэхүүн ажиллаж, 20см зузаантай нуурын мөсийг зүсэж, замыг нь чөлөөлөн, цөмөрсөн автомашиныг татан гаргаж, холбогдох байгууллагынханд хүлээлгэн өгчээ.
2026-01-13

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” үзэсгэлэнг дэлгэлээ.
2026-01-13

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв ажиллана

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” байгуулснаа өчигдөр нээлээ. Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын эдийн засгийг хурдасгах, тэлэх, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг олон асуудал хөрөнгө оруулагчтай шууд холбоотой. Өнөөдөр хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайнгүй байна. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд гаднын хөрөнгө оруулагчидтай харилцаа, хууль, эрх зүйн орчин ямар байсанд Засгийн газар дүгнэлт хийсэн.
2026-01-13

Малын эмч нар төрөөс бодлогын дэмжлэг, хариуцлага нэхэж жагслаа

Орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжийн эмч нар өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний өнгөрсөн онд улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажлын үйлчилгээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг одоо болтол олгоогүй, санхүүжилт он дамжин хойшилсоор байгааг эсэргүүцэж, ийнхүү дуу хоолойгоо хүргэсэн юм. Хэдийгээр оны өмнөхөн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний тодорхой хувийг буюу 11 тэрбум төгрөгийг шийдсэн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн ч үүнийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх, үгүй бол улсын хэмжээнд ажиллаж буй мал эмнэлгийн 1000 орчим нэгжийн үйл ажиллагаа алдагдаж, цаашлаад эмч нар ажил хаяхад хүрнэ гэдгээ ч ил тод хэлсэн юм.
2026-01-13