Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Авто-агро” ХХК-ийнхан хүүхэд ажиллуулснаас амиа алдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Дорнод аймагт насанд хүрээгүй хүний амь хохирсон, эрүүл мэндэд нь халдсан зэрэг хэрэг удаа дараа гараад буй. Тэдний заримыг мөрдөх байгууллага шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, 2024 оны зургаадугаар сард тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Авто-агро” ХХК-ийнхан бетон, тоосгоны үйлдвэртээ 15 настай хүүхэд ажиллуулсан юм байна. Гэвч ийм ажлын туршлагагүй тэрбээр үйлдвэрлэлийн осолд өртөн хүнд гэмтээд, удалгүй нас баржээ.
2026-01-13

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг болох нь

Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монголын адуучны холбоо” хамтран “Чингис хааны хүрээ” цогцолборт энэ сарын 24-нд “Талын жавхаа 2026” нэртэй адууны соёлын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь өвлийн аялал жуучлалыг дэмжих, морьтон монголчуудын малчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчлан таниулах, үнэ цэнийг нь өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой.
2026-01-12

Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.
2026-01-12

“Хүннү эйр”-ийнхэнд талархал илэрхийлэв

“Хүннү эйр” компанийн Хайкоу-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ сарын 7-нд зорчсон эмэгтэйн бие гэнэт муудаж, ухаан алджээ. Улмаар тус компанийн нисэх багийнхан болон хөлөгт зорчиж явсан эмч нар хамтран яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварсан аж. Нисгэгчид хамгийн ойр орших БНХАУ-ын Ухань хотын нисэх буудалд буух зөвшөөрөл авч, тус улс дахь эл компанийн төлөөлөгчийн газраас эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх ажлыг урьдчилан зохион байгуулжээ. Зорчигчийг газардмагц эрчимт эмчилгээнд оруулсны ачаар биеийн байдал нь тогтворжиж, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ сарын 9-нд эх орондоо ирсэн аж.
2026-01-12

Хөдөөгийн англи хэлний багш нарын заах аргыг сайжруулж байна

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн II шатны танхимын сургалтыг энэ сарын 5-16-нд Дундговь, Хэнтий, Архангай, Булган, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг зохион байгуулж эхэллээ. Төслийг Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийнхөн хамтран хэрэгжүүлж буй аж.
2026-01-12

Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэжээ

Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэн хүргэж байна.
2026-01-12

Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо

Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа Н.Лхагвасайханыг томиллоо
2026-01-12

Эрх чөлөөгөөрөө дэнчин тавьсан олз

Хоёр жилийн өмнө баривчлагдсан хэвлэлийн магнат, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээгдэж шүүхийн шийдвэр хүлээж байгаа Жимми Лайтай уулзахаар Рафаэль Вонг, Фичо Чан нар 2022 оны өвлийн нэг өглөө Хонконгийн Стэнли шоронд очив. 2019 онд олон мянган хүн гудамжинд гарч Хятадын энэ хотод ард­ чилал, эрх чөлөөг өргөжүүлэхийг шаардаж Хонконгийг доргиосон эсэргүүцэл тэмцэлд энэ гурван хүн оролцсон байна. Тэд байсхийгээд уулзаж зоог барина, дараачийн уулзалт нь хатуу дэглэмтэй шоронд тохионо, эсэргүүцэл тэмцэл нь дарагдана, анд нөхөд, хамтран зүтгэгчид нь торны цаана сууна. Хонконгийг ингэтлээ өөрчлөгдөнө гэж хэн ч бодож байсангүй.
2026-01-12

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ" гэв.
2026-01-12

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний шувтаргын тоглолт эхлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр Төрийн ордонд эхлэв. 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй эл тэмцээнд оролцож байгаа хамгийн ахмад шатарчин нь Үндсэн хуулийг баталсан АИХ-ын төлөөлөгчдийн нэг, 87 настай Д.Найдан юм. 
2026-01-12

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна. 
2026-01-12

Өвсөөр төлбөр хийхээр тохирсон барилгын ажил зогсоод 10 жил болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Сүхбаатар аймагт ажиллажээ. Энэ үеэр тус аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ч.Алдарбат өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, бэлэн байдлыг хангаснаа тэмдэглээд нэгдсэн мал эмнэлэг барих, экспортын зориулалттай хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай байна гэв. Улмаар хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэрийн барилгын ажлыг ӨМӨЗО-ы Шилийн гол аймагтай өвс нийлүүлэх гэрээгээр 2016 онд эхлүүлсэн ч, өвс экспортлохыг хориглосноос өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүйг онцгойлон анхаарахыг хүслээ. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн болдлогод Эрдэнэцагааныг сум дундын хөгжлийн төв байхаар тусгасан.
2026-01-12

АМГТГ төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд болон зарим албан тушаалтан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны тайлантай танилцсаныг тус яамнаас мэдээллээ. Тухайлбал, АМГТГ нь өнгөрсөн онд орд ашиглах шинэчилсэн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын төлбөрийн орлогыг 62 хувиар давуулан биелүүлсэн аж.
2026-01-12

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.05-2026.01.11/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 
2026-01-12

“Мал вакцинжуулалтын төлбөр 2.1 тэрбум төгрөгийг даруй олго”

ХХААХҮЯ-ныхан Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн 18 сумын 89 багт энэ жил 9100 малчин өрх өвөлжин, 3.4 сая толгой мал маллаж байгаа бол Хэрлэнбаян-Улаан сумын отрын бүсэд 167 өрхийн168 600 гаруй мал бий гэнэ. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийнх нь бэлтгэл 93.3, сумуудынх нь 89.1 хувьтай байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл хэвийн аж.
2026-01-10

“Awezome” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдлээ

Монгол, БНСУ-ын залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын хүртээл боллоо. Энэхүү сэтгүүл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэдэд зориулсан монгол хэлээрх анхны тогтмол хэвлэл юм.
2026-01-09

Өвөрхангай аймгийн зарим суманд өвс, тэжээлийн нөөц дуусжээ

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт (2026.01.08-09) ажиллалаа.
2026-01-09

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг

Цагаан сараар “тогоо бариулахад” цагийн 40 000 төгрөг
2026-01-09