УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 16-нд нээнэ
УИХ-ын тухай хуулийн 17.1-д заасны дагуу хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээдэг. Гэвч энэ удаа 15 нь ням гарагт таарч буй тул 16-ны даваа гарагт хаврын чуулганыг нээх юм.
2026-03-04
Өргөст хэмх, лоолийн “зодоон”
Аливаа тэмдэглэлт баяраар айлууд төрөл бүрийн салат, зуушаар ширээгээ “чимдэг”. Монголчуудын хувьд өмнөх нийгмийн үед хойд хөршийнхний нөлөөгөөр нэлээд европжуу хооллож, салат юугаан амталж, винегрет, нийслэл болон шинэ хэмх, лоолийн салатыг заавал бэлтгэх жагсаалтдаа баттай оруулсан. Үүний дагуу өнгөрсөн Цагаан сараар ч эрхэмсэг “зочид” бараг айл бүрийн ширээнээ заларч, өнгө алаглан сайхан байлаа.
2026-03-03
Түрүү булчирхайн хорт хавдрын эдийн 90 хувьд бичил хуванцар илэрчээ
АНУ-ын Нью-Йорк мужийн их сургуулийнхны хийсэн нэгэн судалгаа дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Тэд түрүү булчирхайн хорт хавдрын эдэд шинжилгээ хийхэд бичил хуванцрын хэмжээ хавдаргүй эдийнхээс 2.5-3 дахин их хуримтлагдсаныг тогтоожээ. Тодруулбал, түрүү булчирхайн хавдрын эдийн 90 хувьд нь бичил буюу маш жижиг хэмжээтэй хуванцрын хэсгүүд илэрсэн байна. Хорт хавдартай нэг грамм эдийн сорьцод дунджаар 40 микрограмм хуванцар байгааг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь барууны орнуудад түрүү булчирхайн эд дэх хуванцрын хуримтлалыг хавдартай, үгүйгээр нь харьцуулснаараа анхдагч болоод буй аж.
2026-03-03
, АШУҮИС-ийн эмч нар хамтран амьтанд бөөр шилжүүлэн суулгав
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг АШУҮИС-ийн Сургалт, судалгааны лабораторийнхонтой хамтран туршилтын амьтанд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Тодруулбал, гахайнд бөөр шилжүү лэн суулгах хагалгааг олон улсын жишиг, аргачлалын дагуу хийж, мэс заслын дараах амьдрах чадвар, гемодинамик тогтвортой байдлыг баталгаажуулжээ.
2026-03-03
Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын байгалийн өв сангийнхан байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааг Засгийнгазрын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Дэ нэйче консерванси”, Монголын байгалийнөв сангийн “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
2026-03-03
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг АТГ-ын дэргэдэх зөвлөл дэмжив
Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй, УИХын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл дэмжихээ илэрхийллээ. Тус зөвлөлийн дарга Г.Ганбат “Өнөөгийн парламентад гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүмүүс нийгмийн шударга ёс, ёс зүй яриад сууж байна. УИХ-ын 20 орчим гишүүн “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банк”, “Ногоон автобус”-ны зэрэг хэрэгт холбогдсон
2026-03-03
Сонгогчдын оролцоог сайжруулахын тулд хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ
Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2024 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-аар хэлэлцсэний дараа 77 дугаар тогтоол гаргаж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй болон гадаадад амьдардаг иргэд, хаягнаасаа өөр газар байгаа сонгогчдын саналыг авч, сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарах үүргийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өгсөн аж.
2026-03-03
Улаанбаатарт маргааш цас орж, нөгөөдрөөс хүйтний эрч суларна
Хаврын тэргүүн сар гарсан ч хүйтний эрч сулрахгүй, зарим газарт цасаар шуурч, зам, даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн хэвээр байна. Ялангуяа Дорнод аймагт энэ сарын 1-3 хүртэлх хугацаанд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи секундэд 12-14 метр хүрэх төлөв гарчээ.
2026-03-03
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг давж заалдах шүүх хэлэлцэж байна
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцэж буй юм. Дугаар шилжих мөчид хэргийн оролцогчид давж заалдах гомдлоо танилцуулж дуусаагүй байсан агаад өнөөдөр үргэлжилж болзошгүй талаар мэдээлсэн юм.
2026-03-03
Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 371 иргэн бий
АНУ, Израилийн зүгээс өнгөрсөн бямба гарагт Иран руу өргөн хүрээтэй агаарын цохилт өгсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг огцом хурцатгасан үйл явдал болов. Үүний улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амь үрэгдэж, түүний охин, хүргэн болон ойр тойрных нь хүмүүс эндсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
2026-03-03
Д.Амарбаясгалан МАН-ын гишүүнээс өөрөө түрүүлж түдгэлзэх үү
МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн баасан гарагт болсон Бага хурлынхаа үеэр намдаа цэвэрлэх, цэгцлэх хөдөлгөөн эхлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ.
2026-03-03
Мазаалайн генетикийн иж бүрэн судалгааг анх удаа Монголд эхлүүллээ
Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мазаалай нь зөвхөн Монгол орны хэт гандуу, цөлийн бүсэд тархацтай, хамгийн халуун, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай орчинд дасан зохицсон хүрэн баавгайн дэд зүйл юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансанд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Энэ ангилалд орсон бол байгальд устах эрсдэлд байгааг илтгэдэг.
2026-03-02
“Музейн нээлттэй өдрүүд”-д зочлоорой
Жил бүр зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-7нд болно. Энэ өдрүүдэд Богд хааны ордон музей, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ. Харин Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон Алтан шүтээн хөшөөг үзэж сонирхоход төлбөртэй аж.
2026-03-02