Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдаас чөлөөлөх ёстой гэв
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн талаар мэдээлэл авахаар хуульч Б.Гүнбилэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандлаа. Тэрбээр өчигдөр 15.30 цагт АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдын албанаасаа татгалзаж, өргөдлөө өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
2026-05-01
Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ
Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй" хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.
2026-05-01
“Визээ” дуусахаас өмнө таван нам материалаа ирүүлжээ
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөр Дээд шүүхэд 29 нам хуулийн хугацаандаа багтан хандсан билээ. Тэдний материалыг хянаад, заримыг нь бүртгэсэн ч шаардлага хангаагүй намуудад 60 хоногийн нэмэлт хугацаа олгосон юм. Материалыг нь буцаасан өдрөөс хамааран нам бүрд энэ хугацаа харилцан адилгүй байгаа.
2026-05-01
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан юм.
2026-05-01
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллэ
Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.
2026-05-01
Д.ТРАМП: Би амь насандаа халтай алба хашдаг хүн
Өнгөрсөн бямба гаргийн орой Цагаан ордонд Сэтгүүлчдийн холбоо оройн зоог барьж байх үед буун дуу гарав. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт оролцож байж. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл уг хэргийг үйлдсэн этгээдийн гол зорилго нь Америкийн төрийн өндөр албан ажилтнууд байсан гэж мэдэгдсэн байна
2026-04-30
Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад торгох ял дахин оноолоо
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Г.Алтанзаяа, Г.Энэбиш нар нь 2020 онд “Тансаг өндөр констракшн” ХХКийн захирал З.Тамирын гуйлтаар “Ач тан” эмнэлгийн эмч Д.Энхтүвшинг тухайн компанид ажиллаж байсан мэтээр баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийнх нь хэмжээг өндөр дүнтэй тогтоож өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан.
2026-04-30
1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдох юм. Харин750 ширхэг хувьцаа эзэмшдэг бол 44242 төгрөг, 964 ширхэг хувьцаа нь 56,866 төгрөг тус тус шилжүүлж байна.
2026-04-30
“Оюутолгой” компани I улиралд 2.5 сая ам.долларын орлого олов
“Оюутолгой” компани энэ оны I улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийнхан тун сайн ажилласан гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлж, дэлхийн зах зээлд зэс болон алтны үнэ өссөн учраас орлогын төлөвлөгөөгөө ч 20 хувиар өсгөжээ. Түүнлчэн 91 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцсоноос 101 000, 113 унц алт гаргахаар төлөвлөснөөс 123 унцад хүргэжээ.
2026-04-30
“Хангай констракшн”-ы захирал С.Гал-Эрдэнэ болон хахууль авсан цагдааг хоёр жил хорих нь
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч О.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-04-30
"Үнэний төлөө" шагналыг Eagle news телевизийн тоймч Г.Улсболд хүртжээ
2026 оны "Үнэний төлөө" шагналыг Eagle news телевизийн тоймч Г.Улсболд хүртжээ. Глоб Интернэншл төв нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүрийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцад "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай.
2026-04-30
Өрхийн амьжиргааг дэмжсэнээр хөдөлмөр эрхлэлтийг 59.7 хувиар нэмэгдүүлжээ
ГБХНХЯ болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг тайлагналаа. 2022-2025 онд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт гурван дүүргийн 1259 өрхийг хамруулан 36 сарын турш амьжиргааг нь дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн байна.
2026-04-30