Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн олголоо

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газ­раас нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд сур­гал­тын зориулалттай техник хэрэгсэл ол­голоо. Энэхүү ажлыг нийслэлийн сургууль, цэцэр­лэгүүдийн цахим сургалтын орчин, тех­­никийг сайжруулах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2010 оноос хойш хэ­рэгжүүлсэн юм байна.
2024-12-16

Сурагчдын үдийн хоолны мөнгийг 900-гаар нэмж, 2400 төгрөг болгох нь

Монгол Улсын 2025 оны төсвийн ту­хай хуу­лиар боловс­ро­лын салбарын 190 төсөл, арга хэм­жээг 472.7 тэрбум төг­рөгөөр санхүүжүүлэхээр бат­лав. Тухайлбал, сур­гууль, цэцэрлэг, дотуур байрны хүүх­дийн хоол­ны зардалд 31.4 тэрбум төгрөг тө­сөв­лөжээ.
2024-12-16

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 017 дугаар анги Техник технологийн польтекник коллежтэй хамтран мэргэжлийн боловсрол олгох сургалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 250 гаруй хугацаат цэргийн алба хаагчид нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлжээ.
2024-12-15

Гацуур модоо засахдаа галын аюулгүй байдлыг нь хангаарай

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүрэг дэх “Сутай” хотхонд гал гарсны улмаас 2-10 насны дөрвөн хүүхэд, 27-40 насны таван хүн амиа алдсан юм. Тэдний нэг нь гал түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагч залуу байв. Гал гарсан шалтгаан нь гацуур модны цахилгааны эх үүсвэрээс болсныг цагдаагийн байгууллагынхан хэлдэг.
2024-12-12

Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг 49 сурагчийг шалгаруулав

Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг суралцагч шалгаруулах үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсад анх удаа болж буйгаараа онцлог аж. Кэмбрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр 34 сургуульд хэрэгжүүлж буй юм. Эдгээрээс 11 сургуулийн 49 сурагчийг шалгаруулан, дөрвөн төрлийн шагналын эзнээр тодруулсан байна.
2024-12-10

Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг харгалзан үзэж, амраах, эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирэх оны нэгдүгээр сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтныг 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох санал гаргаж, Боловсролын сайдад хүргүүлсэн юм. Үүний хариуд Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэцэрлэгийг амрааж болохгүй. Эцэг, эхчүүд ажлаа яаж хийх вэ. 12-1 дүгээр сард цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо буурдаг.
2024-12-09

Бага ангийн 33 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлжээ

Энэ нь сургалтын хөтөлбөр, суралцахуйн явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг цахим технологи ашиглан богино хугацаанд цуглуулах, багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйгээ төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх цогц системтэй гэнэ.
2024-12-06

Нэг, хоёрдугаар ангийн сурагчид ирэх сарын 23-наас амрах нь

Нийслэлийн сургуулийн 3-5 болон дунд ангийн сурагчид ирэх сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн хүүхдүүд долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 17-нд хичээллэх юм байна.
2024-11-27

“Стейниц” академийн шатарчид “Цодгор хүү-2025”-д тэргүүлэв

Улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит сурагчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээнд 6-7, 10-11 насны ангилалд 335 оролцогч өрсөлдсөн. 6-7 насны охидын ангилалд Ү.Баянлхам (“Chess mind”), хөвгүүдийнхэд М.Үлэмж (“Стейниц” академи) түрүүллээ.
2024-11-27

Олон улсын 2000 гаруй шилдэг багшаас С.Агиймаа гуравдугаар байр эзлэв

Уг тэмцээн нь багш нарын боловсролын чанар, хичээл заах ур чадвар, сургалтад оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой аж. Суралцагчдад үзүүлэх нөлөө, инновац ба бүтээлч байдал, хамт олон, нийгэмтэй харилцах харилцаа, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж дүгнэдэг юм байна.
2024-11-25

Зулын 25-ны өдөр тохиож байна

Богд Зонховын их дүйчэн буюу зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийнхэн Богд Зонховын сургаал айлдах гэж буй талаараа мэдээллээ. Тухайлбал, “Тэтгэн ариусгах санваар” хэмээх номыг эл өдөр тус хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж айлдах юм байна.
2024-11-25

Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барьжээ

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг барьжээ. Цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна болон тоглоомын талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэнэ.
2024-11-22

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлж байна

Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны, хавсарсан, хүнд хэлбэрийн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж буй гэв. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуульд сурах боломжгүй, хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж, туршиж үзжээ. Үүнд “Энэрлийн түүчээ”, “Ээлтэй ертөнц” ТББ-ынхан дэмжлэг үзүүлсэн аж.
2024-11-20

Шилдгүүдэд гарааны тэтгэлэг олгож, төсөл хэрэгжүүлэх эрх олгов

МУИС залуу эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны шалгаруулалтыг Багш оюутны хөгжлийн төвд  амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. 
2024-11-20

Монголын дотуур байрнууд оромж шиг, гадаадын сургуулиудынх “ордон” мэт байна

Их, дээд сургуулийн үйл ажиллагаанд тавих шаардлагад оюутны дотуур байрны тухай тэр бүр дурдаад байдаггүй. Орон нутгаас ирсэн оюутнууд сургуулийнхаа дотуур байрыг сонгож, суух нь элбэг. Гэтэл тэдгээр байрны хүртээмж тааруу, эрүүл ахуйн чанарын шаардлага хангадаггүй зэргээр олон нийт шүүмжилдэг.
2024-11-19

Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг таван их сургуульд эхлүүлнэ

Улсын хэмжээнд 4200 гаруй багш дутагдалтай хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн есдүгээр сард мэдээлсэн. Тиймээс 45 хоногийн сургалтаар багш бэлтгэж, хомсдолыг нөхөхөөр болсон билээ.
2024-11-18

Хөвсгөлийн цэвдгийн судалгаагаар грант хүртлээ

Эдийн засаг, хөгжлийн яам, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын газар зүй, геологийн салбар хуралдаанд судлаач Ё.Пүрэвдулам “Хөвсгөл аймгийн цэвдгийн эрсдэлийн зураглал ба экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох нь” сэдэвт судалгаагаараа тэргүүн байр эзэлж, 10 сая төгрөгийн грантын эзэн болжээ.
2024-11-13

Гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Үсчин, гоо засалч, хумс урлаачдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-нд Бөхийн өргөөнд болно. Уг тэмцээн нь 75 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Оролцогчид нүүр будалтын, хумсны, сормуус, шивээс, эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс засалт зэрэг 35 төрөлд ур чадвараа сорих нь. Тэмцээн нь мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн үндсэн хоёр ангилалтай юм билээ.
2024-11-11