Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Ерөнхий боловсролын бүх сургууль сэтгэл зүйчтэй болно

Боловсролын салбарынхан 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтдоо хүрсэн, эсэх, хэрхэн биелүүлснээ дүгнэж, өчигдөр цахимаар хуралдав. Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн баталж, эрх зүйн шинэ орчинд ажилласныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын эхэнд онцолсон юм. Багц хуулийн хүрээнд зургаан чиглэлийн шинэчлэлийг эхлүүлжээ. Таван жилд нэг удаа тохиодог багш нарын VIII их хурлыг амжилттай зохион байгуулсныг ч дурдсан юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, насан туршийн, их, дээд сургууль гэсэн ангиллаар салбар хуралдааныг зохион байгуулав. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээлийн жилийн зорилтын 85.7, мэргэжлийн, техникийн сургуулийнхыг 76 хувьтай биелүүлсэн гэж салбарын яамныхан нь тодорхойлов. 
2024-06-06

Үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгоно

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүргийг Төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагын ханд өгөв. Ингэхдээ үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгохоор болжээ. 
2024-06-04

“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдод мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн есдүгээр сарын 10-15-нд Франц улсад болно. Тус тэмцээнд 65 орны үндэсний ялагч буюу 22 хүртэлх насны 1500 хүүхэд, залуус 59 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсаас мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуур, цахилгаанчин, сантехникч, CNC токарийн төрөлд үндэсний ялагч болсон залуус дээрх тэмцээнд өрсөлдөхөөр өдгөө бэлтгэлээ базааж буй аж. Тэд бүгд МСҮТ-ийн суралцагчид аж. 
2024-06-04

Үндэсний номын сангийн салбар энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжинэ

Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 
2024-06-04

“Ид шидийн орон” шинжлэх ухааны тоглоомын талбайтай болжээ

Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаартохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ. 
2024-06-04

МУБИС-д БНБУ-ын боловсролын сайд А.И.Иванец айлчиллаа

МУБИС-ийн хувьд Беларусь Улсын Янка Купалагийн нэрэмжит Гродногийн Улсын их сургуультай
2024-06-04

Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно

Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж
2024-06-03

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархав.
2024-06-03

1.8 сая сурах бичиг хэвлэжээ

Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ашиглах сурах бичгийг хэвлэж дууссаныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сурах бичиг хэвлэх тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан бөгөөд уг ажлыг гүйцэтгүүлэхээр таван компанийг шалгаруулсан байна. Тэдгээр аж ахуйн нэгж бага, дунд, ахлах ангийн 124 нэр, төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэсэн аж.
2024-05-31

Сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн багш нарт шагнал гардуулав

Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн багш Магсаржавын Ариунтунгалаг. Боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын Зөвлөх багш юм.
2024-05-29

Багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангана

Багш бэлтгэх их сургуулийн дэргэд Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг нээлээ. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн сурлагын амжилтыг сайжруулахад тус төвийнхөн анхаарч ажиллах гэнэ. Кэмбрижийн болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд төвтэй сургалт зохион байгуулах аж
2024-05-29

Японы их сургуультай тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэхэд хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Хёго боловсролын их сургуулийн ерөнхийлөгч доктор профессор Кажиса Тэцүяа, тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн профессор багш Кенжи Ишикура нарыг хүлээн авч уулзлаа.
2024-05-27

Политехник Коллежийн оюутнууд сурсан, бүтээсэн зүйлээ танилцуулав

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилд сурсан бүтээсэн зүйлээ танилцуулах “Миний бүтээлийн үзэсгэлэн-2024” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нийт 32 мэргэжлийн ангид эсэлт авч байгаа.
2024-05-27

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа.
2024-05-27

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэгт хамруулна

2-18 настай Монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2024-05-23

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
2024-05-23

Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ

“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “И-Хүртээмж” системийг танилцуулав

Хуралд Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ШУТИС-ийн Комьютерийн ухааны салбарын “Хиймэл оюун ухаан” хөтөлбөрийн дэд профессор Д.Золзаяа, “Google” корпорацын бүс нутгийн сургалт, нөлөөлөл хариуцсан удирдагч Кимберли Холл тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”, Багшийн туслах AI системийг танилцуулав. “И-Хүртээмж” системийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломж бүрдүүлж буй аж. 
2024-05-22