Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувьтай явж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов.
2023-12-22

Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов. Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.
2023-12-21

“Дэлхийн ур чадвар-2024”-т өрсөлдөх оролцогчдыг шалгарууллаа 

Манай улс дотооддоо 2013 оноос хойш “Монгол ур чадвар” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж буй аж. Энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрсөн тавдугаар  сард болсон бөгөөд 138 суралцагч ур чадвараа сорьжээ. Хоёр дахь шат нь өнгөрсөн аравдугаар сард болж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын17 байгууллагын 41 суралцагч өрсөлдсөн гэнэ. Сүүлийн буюу гуравдугаар шат нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн юм. 
2023-12-19

Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөлөө

Боловсролын Ерөнхий Газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ. Ингэхдээ Шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр гэдгийг онцолж, уриалсан байгаа юм.
2023-12-15

"Pearson англи хэлний хөтөлбөрийг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна"

Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.
2023-12-15

2024-2025 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид EDUTEN платформоор математикийн хичээлийг судална

Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг.
2023-12-14

Өмнөдэлгэрийн хүүхдүүд шинэ сургуульдаа хичээллэхээр боллоо

Шинэ барилгын шавыг 2020 оны долоодугаар сард тавьсан. Гэсэн ч гүйцэтгэгчдийн зөрчил, цар тахлын жилүүдэд барилгын ажил зогссон зэргээс шалтгаалж товлосон хугацаанаас хоёр жил гаруйн дараа ашиглалтад оруулж буй нь энэ. Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын зургийг орон нутгийн онцлог нөхцөлд тохируулж “Барилга байгууламж” ХХК-ийнхан боловсруулсны дагуу “Өндөр баганат” ХХК-ийнхан 9.3 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад орууллаа. 
2023-12-13

О.Наранзул 14 насандаа их мастер боллоо

Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингээд Монгол Улсын тамирчид 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.
2023-12-11

Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана

Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ.
2023-12-08

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа

Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.
2023-12-08

Энэ жилийн хоёр дахь удаагийн элсэлтийн шалгалт эхэллээ 

Шалгалтын дүн гарсны дараа оролцогчид жилд хоёр удаа элсэлт авдаг их, дээд сургуульд суралцах боломжтой. Одоогоор улсын томоохон их, дээд сургуулиудаас МУИС бакалаврын түвшний хаврын улирлын элсэлтээ эхлүүлжээ. Үүнд тэнцсэн тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас тус сургуулийн оюутан болох нь. Түүнчлэн хувийн хэвшлийн хэд хэдэн сургууль ч бакалаврын түвшиндээ элсэлт авч эхэлсэн байна. Энэ удаад шалгалт өгсөн төгсөгчдийн дүн хоёр жил хүчинтэй. Тийм учраас 2024-2025 оны хичээлийн жилд, түүний дараа онд нь ч их, дээд сургуульд элсэх боломж нь нээлттэй байх аж. 
2023-12-08

Хоёр дахь ЭЕШ монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдах юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.
2023-12-07

Байгалийн ухааны гүйцэтгэлээр 9 сургууль топ амжилт үзүүлжээ

Нийт үзүүлэлтээр олон улсын дунджаас доогуур боловч топ гүйцэтгэлтэй сургууль, сурагчид бий. "Pisa 2022" үнэлгээ нь сурагчдын сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлдог.
2023-12-06

Тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдаан зарлав

Хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдааныг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжээс зарлажээ. Энэ нь Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Дээрх уралдааныг оюутан залуусын дунд зарласан бөгөөд оролцогчдыг энэ сарын 22-ныг дуустал бүртгэх нь. Улмаар уралдааныг энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулах гэнэ. Оюутан залуусын зураг төслөөр дамжуулан эко хороолол, ногоон орон сууцын стандарт болон тэдгээрт тоглоомын талбай ямар байх ёстойг сурталчлах зорилго тавьснаа уралдаан зохион байгуулагчид онцлов. 
2023-12-06

PISA: Монгол сурагчид олон улсын дунджаас 3, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ

Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ
2023-12-06

БНХАУ-ын Засгийн газрын 2024-2025 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Ажлын төлөвлөгөөний дагуу 2024/2025 оны хичээлийн жилд Монгол улсад  бакалавр, магистр, докторын 3 түвшинд  БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлгийг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.
2023-12-05