Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнг эрүүгийн хэрэгт шалгуулахаар шилжүүлэв

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтаараа илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлжээ. Тэдгээрийн дотор ажлын байр түрээслэх гэрээг зах зээлээс өндөр үнээр байгуулж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон гэх үйлдэл багтсан юм.
2026-05-19

Гурван өрөө орон сууцын түрээсний үнэ 230 мянган төгрөгөөр буурчээ

Улаанбаатар хотын орон сууцын түрээсний үнэ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар бүх сегментэд буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-19

Хүний эрх хамгаалагч 200 хүүхэд дуу хоолойгоо хүргэлээ

Монголын сайн дурынхны төвөөс “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг ХБНГУ-ын “Ханнс Зайделийн сан”-гийнхны дэмжлэгтэйгээр өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
2026-05-18

Музейн салбарынхан өнөөдөр чуулах нь

Олон улсын музейн өдрийг өнөө жил “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн хү­ рээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийгэм, соёл, геополитикийн зөрчлийг арилгах, харилцан ойлголцол, хүртээмжтэй байдлаар энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон таниулах гэнэ.
2026-05-18

“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэв

“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүллээ. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тус арга хэмжээг нээж, Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлээд байна” гэв. 
2026-05-18

Ногоон хаш олборлохоор явж байсан хятадуудыг саатуулав

Хөвсгөл аймгийн дахь хилийн болон улсын тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан монгол, хятад нийлсэн есөн хүнийг хилчид тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу саатуулжээ.
2026-05-18

Улсын ерөнхий прокурор Азербайжанд айлчлав

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
2026-05-18

Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав

Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүллээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.
2026-05-18

Ши дарга Трампыг үдчихээд, Путинийг угтахаар бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчиллаа. Тэрбээр Хятадад айлчлалгүй арван жил болсон байв. Энэ айлчлал дэлхий дахины анхаарал татаж байсан болохоор Америк, Хятадын удирдагчид уулзаад юу ярих, ямар шийдвэр гаргах, тэр нь олон улсын амьдралд хэрхэн нөлөө­лөх, өөрчлөлт үзүүлэх бол хэмээн хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, судаач шинжээчид янз бүрийн таамаглал дэвшүүлж байсны дотор технологи, тариф, Тайвань, Иран, Ормузын хоолой, Украин гэсэн үгс олон давтагдаж байлаа.
2026-05-18

Дэлхийн II дайны ялалт өнгөрсөн түүх биш, Монгол Улс тусгаар тогтнох хувь заяаны сонголт байлаа

Дэлхийн II дайны ялалт нь монголчуудын хувьд зүгээр нэг өнгөрсөн түүх биш, харин өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнох үндэс суурь болсон хувь заяаны сонголт байлаа.
2026-05-18

Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1157, улсын хэмжээнд 2321 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны тавдугаар сарын 18–21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөх юм.
2026-05-18

Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өсжээ

Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөнийг прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил энэ оны тавдугаар сарын 14ний байдлаар улсын хэмжээнд 6333 бүртгэгдсэн байна.
2026-05-18

“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа

Олон улсын олимпын хороо (ОУОХ) АНУын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах олимпын наадмын боксын эрх олгох системийг баталж, эрэгтэй, эмэгтэй тамирч­ дын квот ижил буюу тус бүр 124 байхаар шийдвэрлэжээ.
2026-05-18

Замын цагдаагийн алба хаагчийг хутгалсан эрийг цагдан хорьжээ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Богд уулын арын замд энэ сарын 16-ны шөнө хяналт, шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хутгалж, хүнд гэмтээжээ.
2026-05-18

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн юм.
2026-05-18

Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Ерөнхий сайд Н.Учралын хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Яармаг дахь Хангарди ордон буюу Нийслэлийн засаг захиргааны төв байранд өнөөдөр танилцууллаа.
2026-05-18

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

авдугаар сарын 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
2026-05-18

АН-ын “Морьтон” фракцын тэргүүнээр Ө.Шижирийг сонголоо

Олон фракцын нэгдлээс бүрддэг нь АН-ын онцлог гэж үздэг. Тэдний нэг болох “Морьтон” фракцынхан баасан гарагт хуралдаж, тэргүү­ нээрээ УИХ-ын гишүүн Ө.Шижирийг сонгожээ.
2026-05-18