Өнгөрсөн хоногт дөрвөн хүн усанд эндлээ
Дорнод аймгийн Хэрлэн суманд гурав, Увс аймгийн Наранбулаг суманд нэг буюу нийт дөрвөн хүн өнгөрсөн хоногт /2024.07.13/ голын усанд эндэж, амь насаа алдлаа. Эдгээр амь насаа алдсан иргэдийн хувьд 34-60 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд усанд сэлэх гэж ороод болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж, амь насаа алдсан байна.
2024-07-14
Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт бороотой
14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-14
Монгол Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар даага түрүүллээ
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Х.Гарьмагнайн халтар, аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, айргийн гуравт Тод манлай уяач Б.Оргилын хар бор орлоо.
2024-07-13
Сонгомол дунд насны уралдаанд Я.Содбаатарын халтар түрүүллээ
Ингээд бариа ойртоход түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шадар сайд Я.Содбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын хүрэн орлоо.
2024-07-13
Хөлийн цэцийн шийдвэрээр Н.Батсуурь түрүүлж, дархан аварга боллоо
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглолоо. Тодорхой хэлбэл, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглосон билээ.
2024-07-12
Тоглолт болон спортын зориулалттай 26 мянган өвсний нягтаршилтай зүлэг тавьсан гэв
Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёр дахь үргэлжилж байна. Яг энэ үеэр шинэчилж засварласан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг наадамчин олон шүүмжилж байна. Учир нь борооны хэд хэдэн бөх халтирч, зарим нь өвдөг шороодож, бас гэмтэл авсан юм.
2024-07-12
Долоон чиглэлд автобусаар үнэгүй үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, 07:00-21:00 цагийн хооронд дараах чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх юм.
2024-07-11
Хөвсгөл, Архангайд их хэмжээний бороо орно
Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-11