Мөнхөрсөн гэмээр осол
Далайн аварга хөлөг “Титаник”-ийг Ирландын “Harland and wolff” үйлдвэрт “White star line” компанийн захиалгаар бүтээжээ. “Олимпик”-аас арай урт учраас түүнийг дэлхийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоц гэдэг, живэхгүй гэж ч сурталчилдаг байв. Гэвч энэ онгоц далайд анхны аялалдаа гараад л живсэн юм.
2025-09-09
Азийн үнэт цаасны форумд 20 улсын 100 орчим мэргэжилтэн оролцоно
Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ сорилт, боломжууд, хууль, эрх зүйн орчноос эхлээд тулгамдсан, шийдвэрлэх, олон нийтэд таниулах шаардлагатай асуудлуудыг ул суурьтай хөнддөг бөгөөд бүс нутгийн улсууд ээлжлэн зохион байгуулдгаараа онцлог.
2025-09-09
Автомашингүй өдрөөр иргэдэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлд уламжлал болсон автомашингүй өдөр энэ бямба гарагт тохиох юм. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг энэ жил “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ болох аж. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан амны хөндийн үзлэг, чихрийн шижин, сүрьеэгийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх зөвлөгөө, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл хүргэх юм байна.
2025-09-09
Чингис хаан музейд Австралийн амбан захирагч зочлов
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостин нөхөр Симеон Бэкэттийн хамт өчигдөр /2025.09.08 / Чингис хаан үндэсний музейн танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
2025-09-09
Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиол¬дол батлагдсантай холбогдуулан Цагаан-Уул болон Мөрөн сум уржигдраас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй юм. Улмаар дээрх хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалт, хичээлээс гадуурх дугуйлан, РС тоглоомын газар болон соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоох юм байна. Тарваган тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө.
2025-09-09
Бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн гэв
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд 58 мянган ажлын байр бий болоод байгаа аж. Хөдөө аж ахуйн салбар тэлж буйн хэрээр малын тоо толгой ч дагаад нэмэгджээ.
2025-09-09
Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.
2025-09-09
Дипломат харилцаатай улсын тоо дөрвөөр нэмэгдлээ
Монгол Улс дэлхийн дөрвөн улстай шинээр дипломат харилцаа тогтоогоод байна. УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө Засгийн газраас Барбадос, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго болон Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслүүдийг өргөн барьж, улмаар парламентаар баталсан юм.
2025-09-09
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан хэмээн буруутгагдсан хүмүүсийн хэргийг дахин шүүхэд шилжүүллээ
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр гурав дахь удаагаа шүүхэд шилжүүллээ. Тэд хамтарч “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор МЭЕГ-аас тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ.
2025-09-09
Нийслэлд 16 хэм дулаан байна
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2025-09-09
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 87 дугаар цэцэрлэгийг засварлах нь
Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийг бүрэн засварлаж, шинэчлэхээр болсныг тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
2025-09-08