1115 иргэнд ипотекийн зээл олгожээ
Энэ оны эхнээс гуравдугаар сарын 10-ны байдлаар 1115 иргэнд 115.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ
2023-03-13
“Хотынх, хөдөөнийх гэж ялгаварлан гадуурхдаг, талцан хуваагддаг хандлагаа өөрчлөхөөс орон нутгийн хөгжил эхэлнэ”
Хөдөөг хөгжүүлж, орон нутагт шилжин суурьшигчдад амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой, Засгийн газар энэ чиглэлээр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, аймаг, сумуудад нүүж очсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаашид хэрхэн дэмжих зэрэг асуултад хариулт өгч, олон нийтэд нэгдсэн мэдээлэл хүргэсэн “Хөдөөний сэргэлт” чуулган өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотод боллоо
2023-03-13
Даац хэтрүүлэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч нарт тооцох хариуцлагыг нэмнэ
023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.
2023-03-13
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Маргааш өдөр Архангай, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө 7 хэмийн хүйтэн байна.
2023-03-13
Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийжээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлж байна.
2023-03-12
Нутгийн зүүн хагаст цас орж, цасаар шуурна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарах боловч 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-03-12
Туркт манай 6 мянга гаруй иргэн амьдардаг ч 3 мянга орчим нь албан ёсны зөвшөөрөлтэй
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд буюу 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Истанбул хотноо оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлж арга хэмжээ, Монгол Туркийн хоёр талын харилцаанд гарч буй ахиц болон айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуултад хариулт өгөв.
2023-03-12
ХХЕГ-аас "Андын илч" ХХК-тай холбоотойгоор МЭДЭГДЭЛ гаргалаа
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнг “Хилчдийн дулааныг хангах ёстой нүүрсний уурхайг Хятадад 980 мянган ам.доллароор зарсан” гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна.
2023-03-11
Ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зарлалаа
Дэлхийн усны өдрийг угтаж БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаанаас хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд илтгэлийн уралдаан зарлалаа.
2023-03-11