Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн “Шарга” гэдэг газарт өнөөдөр 06.00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
2022-12-27
Улсын комисс хүлээн аваагүй “UG arena”-д томоохон тэмцээн зохион байгуулж болох уу
Сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын баяр талархлыг хүлээсэн, олон улсын стандартад нийцсэн гэх спортын ордон саяхан нээгдэж, одоогоос сар гаруйн өмнө томоохонтэмцээн зохион байгуулсан билээ. Баянгол дүүргийн III хорооны нутагт “Уран ган” төвийн хашаанд барьсан “UG arenа”-д арваннэгдүгээр сарын 10-14-нд сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолт болсныг уншигчид санаж буй.
2022-12-27
Хашаандаа сайхан амьдарч буй иргэдийг шагнажээ
Амьдрах орчноо сайжруулан, агаар, хөрс, орчны бохирдолгүй, байгаль орчинд ээлтэйгээр халаалт, дулаалга, бохироо шийдэж, өөрийн эзэмшил газартаа мод бут тарьж, аж ахуй эрхлэн нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлж буй айл өрхийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдэнтэй санал солилцохын зэрэгцээ БОАЖ-ын сайд болон “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын дээд шагнал болох “Ногоон гэрэгэ”-г өнөөдөр гардууллаа.
2022-12-27
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төслийг хэлэлцлээ
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав.
2022-12-27
2017 онд хулгайд алдсан түүхэн дурсгалт тогоог олжээ
Алтан овооны энгэрт байсан үүх, соёлын үнэт дурсгал болох хүрэл тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 26-нд дуусах байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид энэ сарын 21-нд тус тогоог олсон талаар албаныхан мэдээллээ.
2022-12-27
Нийслэлд өдөртөө 16-18 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.
2022-12-27
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төслийг хэлэлцэв
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
2022-12-26
ТАНИЛЦ: Мэргэжилийн хяналтын газрын ажлыг дараах яам, байгууллага хариуцна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандаарай.
2022-12-26