Халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144.3 тонн давс цацлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.
2022-12-22
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах судалгааны дүн гарчээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт, хандлага, нөхцөл боломж судалгаа”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт гүйцэтгэж, үр дүнг танилцууллаа.
2022-12-22
Дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгов
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг Оксфорд, Харвард, Стэйнфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгов.
2022-12-22
Банкны ажилтан банкаа тоносон уу
Цагдаагийн байгууллагад энэ оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд ноцтой хэрэг гарчээ.
2022-12-22
УГТЭ ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ
УГТЭ-ийн чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Тус эмнэлэг 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн зорилтын хүрээнд өөрийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн, үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах зорилгоор чанарын менежментийн Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2021 оноос эхлэн зорилтот үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласан билээ.
2022-12-22
ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг баривчилж, саатуулаагүй
Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18.30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.
2022-12-22
"Монголд зочлох жил 2023" арга хэмжээний календарь батлагдлаа
"Монголд зочлох жил 2023" аялал жуулчлалын жилийн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс орон нутгийн шинжтэй жилийн туршид зохион байгуулах 69, нийт 91 эвэнт арга хэмжээг тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар танилцуулж календариа эцэслэв.
2022-12-22