“Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардууллаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө. Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэйгээр олгох зорилготой цахим сургуулийн багш нар ийнхүү хичээлийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн болох тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
2022-12-20
Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны санал нэгтгэх хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжид тусгагдсан нэр томьёоны ашиглалтын бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид нэр томьёог оновчтой хэрэглэх зорилгоор эрдэмтэн, судлаач, холбогдох мэргэжилтнүүдийн саналыг “Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2022-12-20
Булганы Боловсрол соёл урлагийн газрын дарга асныг шалгаж байна
Булган аймгийн прокурорын газраас Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Т, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн М нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ял төлөвлөжээ.
2022-12-20
Жагсагчдад зориулж Соёлын төв өргөөг нээлттэй болголоо
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөөний гурван өрөө гаргаж ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ.
2022-12-20