Улаанбаатарын утааг салхи л “намжааж” байна
Улаанбаатарын утаа өнгөрсөн оны өвөл Засгийн газрын анхаарлын төвд байсан. Үүнд иргэдийн дуу хоолой чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо Засгийн газар агаарын бохирдолд анхаарах манатай бужигнаантай, “савлагаатай” байна. Иргэд ч нүүрсний хулгайн хэргийн хойноос хөөцөлдөөд, амьсгалах эрхийнхээ төлөө дуугарах чсөхөөгүйявна. Энэ хооронд нийслэлийн агаарын чанар улам муудсаар, иргэд хордсоор. Улаанбаатарын утааг салхи л “намжааж” байна.
2022-12-20
"Даваагийн Мөнх-Эрдэнэд даруулга хэрэгтэй"
Д.Мөнх-Эрдэнэ ӨМӨЗО-ы ерөнхий консулаар ажиллаж байхдаа дипломат дугаартай албаны машинаа хятад иргэнд зарсан гэдэг. Түүний эл үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж буй. Харин тэрбээр даарин дээрээ давс нэмэх гэгчээр өмнөх эрүүгийн хэргийг нь шалгаж дуусаагүй байхад эрх зүйн байдлаа улам дордуулчих болов. Тодорхой хэлбэл, тэр дахин хэрэг төвөгт холбогдсон юм.
2022-12-20
Албан тушаалтнууд өөрсдийн байгуулсан компанидаа давуу эрх олгожээ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт түр орлон гурван мэргэжилтэн албан тушаалын байдлаа ашиглажээ. Тодорхой хэлбэл, өөрсдийн байгуулсан компанидаа давуу эрх олгосон, шалтгаанаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Эл хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
2022-12-19
ОХУ-ын иргэн С татвараас зайлсхийж, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн 28181, мөрдөн байцаалтын 2256 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 262 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 41 мэдэгдэл хүргүүллээ.
2022-12-19
Гурван сургууль тутмын нэг нь сэтгэлзүйчтэй болжээ
Сургууль бүрийг мэргэшсэн сэтгэлзүйчтэй болгох ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлээд буй. Сэтгэлзүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх дөрөв дэх ээлжийн сургалт өнгөрсөн баасан гарагт дуусав.
2022-12-19
Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирдэг
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд энэ үеэр шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа гэх мэдээлэл өглөө
2022-12-19
Б.Оюутболд: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан
14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 2657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн. Бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна.
2022-12-19