НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ
НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийг өмнөх хөтөлбөрийн амжилт дээр суурилан, Монгол Улсын Засгийн Газрын Алсын Хараа 2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг, ОУ-ын Хүн Ам ба Хөгжлийн Бага Хурлын (ОУХХБХ) Мөрийн хөтөлбөр, 25 дахь удаагийн ОУХХБХ-д илтгэсэн Засгийн Газрын үүрэг амлалт, НҮБ-ын Хүн амын сангийн стратегийн төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан аж.
2022-12-16
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/372 дугаар тушаалаар ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан “Худалдааг хөнгөвчлөх замаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем”-д тэдгээр байгууллагуудыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг экспортлогч аж ахуйн нэгж 1 удаа оруулах боломжийг бий болгож, улмаар төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
2022-12-16
У.Цогтбаяр нар Засгийн газрын төлөөлөлтэй уулзжээ
Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Г.Ирээдүй, Б.Бат-Очир, У. Цогтбаяр, Н.Намнансүрэн, Б.Алтан-Өлзий зэрэг залуучуудтай цахимаар уулзаж, өгсөн шаардлагын хариуг албан бичгээр даруй өгөхөө илэрхийжээ.
2022-12-16