Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалж, өдгөө дэлхий даяар 130 гаруй орон уриалгад нэгдэн, тэмдэглэж байна.
2022-11-20
Сураггүй болсон охин Минжийн хангайн хөвчид байгаа гэх нөхцөл байдал тогтоогджээ
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа гэнэ. Улмаар газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
2022-11-20
Хордлогод орсон 19 хүүхдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарна
Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан билээ.
2022-11-19
Цас 02.00 цаг хүртэл бударсаар л байна
Өнөөдөр төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод 12.00 цагийн үеэс цас орж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй.
2022-11-18
Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.
2022-11-18