Иргэдэд 19 стандартыг түүвэрлэн танилцууллаа
Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
2022-11-18
Хүүхдүүд уналт, таталт өгсөн хэргийн мөрөөр мөрдөх ажиллагаа эхлүүлэв
Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.
2022-11-18
Н.ЛХАГВАДОРЖ: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтарна
-Зоориныхоо багтаамжийг нэмбэл хүнсний ногоо, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой-
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад буй. Нийслэлийн хүнсний ногоо, үр тарианы томоохон нийлүүлэгчийн хувиар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
2022-11-18