Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Азийн наадмын тэмцээний салхийг багийн спортынхон хагалах нь

Японд ирэх сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах “Айчи Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд галт бамбар асаах ёслол уржигдар боллоо. Бамбарыг тус улсын алдарт тамирчин, ойрын зайн гүйгч Кирю Ёшихидэ цэнгэлдэх хүрээлэнд байрлах, тэртээ 1958 оны Токиогийн Азийн наадамд ашигласан түүхт зуухнаас асааж, олимпын аварга, нэрт дүүгүүр шидэгч Мурофуши Кожид дамжуулан дэнлүүнд шилжүүлсэн бөгөөд тус хотын за хи рагч Коикэ Юрико, Айчи мужийн захирагч Охмура Хидэакид албан ёсоор хүлээлгэн өгөв.
2026-08-20

Монголын баг тулаанаа ялалтаар үргэлжлүүлж байна

Холимог тулааны өсвөр үеийнхний ДАШТ АНЭУын Абу Дабигийн “Мубадала арена”д ид өрнөж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим тамирчинтай өрсөлдөхөөр Монголын 19 тулаанч тус хотод хөл тавьсан. Дөрвөн насны ангилалд зохион байгуулж буй эл тэмцээнд Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн ОХУын баг өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа онцлог.
2026-08-20

Б.Оюун-Эрдэнэ, Б.Отгонболд нар Азийн наадамд оролцоно 

Гадаах талбайн байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар, тэсвэрийн талбар 360” талбайд болж өндөрлөв. Эрэгтэйчүүдээс компаунд хар­вааныганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө “Алдар” спортын хорооны хоёр тамирчин цэц сорьсон. Залуу хар­ваачдаас Т.Бат Л.Мөнхбаатарыг нэг оноогоор илүүрхэж (137:136) улсын аваргаар хоёр дахь удаагаа тодров.
2026-08-13

Монголын тулаанчид багийн дүнгээр тивийн тэмцээнд II байрт шалгарав

Улаанбаатар хотод болсон Олон улсын таеквондогийн 11 дэх удаа­гийнАзийн АШТ-д Монголын баг 32 орны 1283 тамирчинтай өрсөлдөж, ур чадвар, өндөр мэдрэмж, тэсвэр хатуужлын гайхамшгийг харууллаа. “Буянт-Ухаа” ордонд таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манайхаас хот, дүүрэг, орон нутгаас шалгарсан тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер ангилалд тив, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн тулалдав. Орон нутгаас Завхан аймгийн “Цэцэн шонхор” клубийнхэн Гавьяат дасгалжуулагч С.Будхүүгийн удирдлагад оролцож, есөн алт, тус бүр 11 мөнгө, хүрэл нийт 31 медаль хүртжээ.
2026-08-13

Супер цомын эзнээр аль баг тодрох вэ

УЕФА-гийн “Аваргуудын лиг”-ийн аварга ПСЖ, Европа лигийн аварга “Астон вилла” багууд өнөөдөр супер цомын төлөө өрсөлдөнө. Тоглолт Австрийн Зальцбург хотын “Ред булл арена”-д болох бөгөөд Сомалийн О.Артан талбайн шүүгчээр ажиллах юм. Ингээд Европын хөл бөмбөгийн шинэ улирлыг албан бусаар нээдэг тус нэр хүндтэй цомын төлөө тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
2026-08-12

Хамгийн намхан, хамгийн өндөр тоглогчид нэг багт

NBA-ийн “Лос-анжелес клипперс” баг япон холбон тоглогч Ю.Кавамура, төвийн тоглогч Ж.Шарптай гэрээ байгуулснаа зарлалаа. Сонирхолтой нь, эдгээр тоглогч яг одоогийн байдлаар NBA-ийн хамгийн намхан болон хамгийн өндөр тоглогчид юм.
2026-08-12

Монголын баг түүхэн амжилт гаргаж, хүрэл медальтай өндөрлүүллээ

Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн шигшээ баг оролцож, техник, тактик, ур чадвар, авьяасаа харууллаа.
2026-08-11

Эмэгтэйчүүд Бээжин, эрэгтэйчүүд Японд бэлтгэл базаахаар хилийн дээс алхлаа

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Японд ирэх сард эхлэх “АйчиНагоя 2026” Азийн наадамд оролцоно. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадмын өмнө эмэгтэйчүүд БНХАУ болон эзэн орон, Шинэ Зеландын шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжин хотыг өчигдөр зорив.
2026-08-07

Монголын шигшээ Хонконгийн багийг ялж, эхний хожлоо авлаа

Монголын шигшээ Хонконгийн багийг ялж, эхний хожлоо авлаа
2026-08-07

Х.Улам-Өрнөх байр урагшилж, долоод жагсжээ

Х.Улам-Өрнөх байр урагшилж, долоод жагсжээ
2026-08-06

Ж.Лхагвабат өсвөр үеийнхний ДАШТ-ийг дэнсэлнэ

Абу-Дабигийн дэвжээнд тулалдахаар манайхаас 19 тамирчин гурван дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байна.
2026-08-06

Монголын баг Абу Дабид медалийн хур буулгаж байна

Монголын баг Абу Дабид медалийн хур буулгаж байна
2026-08-06

Б.Учрал, Ё.Пүрэвдаш нар Азийн АШТ-д мөнгө, хүрэл медаль хүртэв

Б.Учрал, Ё.Пүрэвдаш нар Азийн АШТ-д мөнгө, хүрэл медаль хүртэв
2026-08-06

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа. Улмаар энэ өдрүүдэд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг энэ жил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
2026-08-05

К.Роналдугийн хуримд хэн уригдав

Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэгд гарцаагүй орох нэрт хөлбөмбөгчин К.Роналду, загвар өмсөгч Ж.Родригес нарын хурим энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Португал тоглогч өнгөрсөн оны намар П.Морганы шоунд оролцохдоо ДАШТ-ий дараа гэрлэнэ гэж мэдээлсэн бөгөөд “Хуримаа дэлхийн аваргын цомтой хамт тэмдэглэнэ гэж найдаж байна” гэсэн юм. Хосуудын хурим наймдугаар сарын 8-ны бямба гарагт К.Роналдугийн төрсөн Мадерай аралд болно. Зочдыг Мадера арлын гол хот Фуншалийн “Savoy palace” таван одтой зочид буудалд байрлуулах аж.
2026-08-05

Спорт ба энтертайнментын хослол “Триатлон-2026”

Нээлтэд Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурве, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Анар болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд оролцлоо.
2026-08-05

Б.Ариунзул дэлхийн аварга боллоо

Аваргын төлөөх барилдаанд Казахстаны Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч түрүүллээ.
2026-08-03

О.Баасанцэрэн, Г.Одонбаатар нар олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Монголын дартсын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчон хотод болсон “K darts festival 2026” олон улсын тэмцээнд 32 улсын 3500 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд О.Баасанцэрэн (“Net-com darts”), Г.Одонбаатар (Neighbourhood сafe in UB) нар аваргын төлөө тоглож мөнгөн медаль хүртжээ.
2026-07-30