УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар өчигдөр мэдээлэл хийж, “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас зээл авсан ёс зүйгүй үйлдэл гарсан. Энэ талаар хэсэг шуугиад, одоо дарагдаж, бүдгэрэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг орхигдуулж болохгүй, хууль хяналтын байгууллагууд ч шалгах ёстой.
Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шалгах хэрэгтэйг сануулж, УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэн, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж гарын үсэг зурлаа. ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гишүүддээ ч бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахыг уриалж байна” гэв.
А.Амина