
Бразилийн хууль сахиулагчид тус улсын Ерөнхийлөгчид шинээр сонгогдсон Жаира Болсонаругийн албан тушаалдаа орох ёслолын үеэр террорист халдлага гарч магадгүй гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийсэн тухай O Ectado de S.Paulo сонин мэдээлжээ. Сонинд тэмдэглэснээр заналхийлэл "Эртний хараал" байгууллага гэж өөрсдийгөө нэрлэж буй бүлэг хүмүүсээс иржээ. 12-р сарын 25-нд тус улсын нийслэлийн дүүргийн нэгэн сүмд тэсрэх бөмбөг суурилуулсан байхыг цагдаагийн ажилтан нар аюулгүй болгосон бөгөөд бөмбөгийг дээрх бүлгийн гишүүд тавьсан гэж мэдэгдэж байжээ. Мөн өнгөргсөн есдүгээр сард Жаира Болсонаруг Жүз де Фора хотын сонгогчидтой уулзах үеэр Аделе Биспо гэгч этгээд хутгалж шархдуулсан аж.

Гэмт этгээд уг үйдлээ хувийн үзэл бодлын үүднээс хийсэн бөгөөд энэ бүхэн “Бурхны хүслийн дагуу” болж байгаа гэж мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна. Булсонару гурван долоо хоног эмнэлэгт хэвтээд гарсан аж. Харин “Эртний хараал” бүлгийн гол зорилго “хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй тэмцэх” явдал гэнэ. Цагдаагийн байгууллага заналхийллийн дагуу мөрдлөгө явуулаад эхэлсэн аж.