
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, хэрэв сонгогчдын коллегийн гишүүд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байденд саналаа өгвөл Цагаан ордноос явах болно гэжээ. Энэхүү мэдэгдлийг Америкийн тэргүүлэх телевизийн сувгууд дамжуулсан байна. "Бууж өгөхөд маш хэцүү байна. Учир нь асар их луйвар явсныг бид мэднэ. Цаг хугацаа бидний талд, бүх зүйл бидний талд байна, бас баримтууд. Их хэмжээний луйвар гарсан. Манай оронд ийм зүйл болох ёсгүй байсан. Бид гуравдагч ертөнцийн улс шиг л байна. Бидэнд машинууд (саналын хуудас боловсруулдаг) байдаг авч хэрхэн тоолдоггийг нь хэн ч мэдэхгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Трампын үзэж байгаагаар тэрээр Аризона, Пеннсильван мужуудад яагаад ч ялагдах учиргүй байжээ. "Хэрэв сонгогчдын коллегийн гишүүд Байденыг сонговол тэд алдана. Учир нь энэ сонгууль бол луйвар. <...> Тийм ээ,ийм тохиолдолд би явна. Та үүнийг мэдэж байгаа. Гэхдээ асар их хэмжээний залилан мэхлэх гэмт хэрэг илэ:рсэн тул 1 -р сарын 20 болтол их зүйл тохиолдож болзошгүй” Трамп нэмж хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон боловч эцсийн дүн хараахан албан ёсоор гараагүй байгаа юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден сонгуульд ялахад шаардлагатай саналыг авсан байна. Трамп өрсөлдөгчөө “сонгуулийг луйвардахыг оролдсон” гэж буруутгаж байгаа бөгөөд санал хураалтын үеэр гарсан зөрчил системчилсэн шинжтэй байсан гэж түүний өмгөөлөгч Руди Жулиани мэдэгджээ. Гэсэн хэдий ч Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэх үйл явцыг эхлүүлэхийг тушаасан. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.