
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтын цахим гэрчилгээ олгохыг дэмжжээ. Гэхдээ гэрчилгээг хэрхэн ашиглах асуудал нэн чухлыг тус байгууллагын Дархлаажуулалтын газрын дарга Кейт О'Брайен Даваа гарагт хийсэн товч мэдээлэлдээ дурджээ. "Цахим гэрчилгээнүүдийг дэмжих хэд хэдэн шалтгаан бидэнд байна. Гэрчилгээнд ямар вакцин хийсэн талаарх мэдээллийг тусгаж, вакцинуудын аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээний хөтөлбөрт нийцэж, вакцинжуулалт хийх үед эмч нарт шаардлагатай мэдээллийг агуулсан байж болох юм. Өөрөөр хэлбэл вакцинжуулалтын цахим гэрчилгээ нь олон давуу талтай. Харин энэ тохиолдолд эдгээр баримт бичгүүдийг хэрхэн, ямар зорилгоор ашиглах вэ гэдгийг сайтар ялгаж салгах ёстой" хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр вакцинжуулалтын гэрчилгээ үйлдэхдээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал юм. Түүнчлэн ийм гэрчилгээг хүмүүсийн аялах боломжийг хязгаарлах зорилгоор ашиглах ёсгүй гэдгийг О'Брайен онцолжээ