А.Рембо, Ж.Байрон, А.Пушкин, В.Маяковский тэргүүтэй яруу найрагчид 37 настайдаа цаг бусаар хорвоог орхисон. 37-тойдоо нас барсан хүн зөндөө л байдаг, зүгээр л тохиолдол гэж хэлдэг хүн ч бишгүй. Тэдэн шиг хэчнээн удаан үргэлжлэх нь тодорхойгүй саарал өдр үүдийн тойргийг 27 насандаа дуусгаж, үл мэдэгдэх, хожмоо ч тийм л хэвээр үлдэх нөхцөл байдалд хорвоог орхисон дуучид, хөгжимчид бий. Жими Хенд рикс, Жим Моррисон, Женис Жоплин, Брайан Жонс бас Курт Кобейн, Алек сандр Башлачев, В.Цой нарыг дурдаж болно.
Ганцаардсан, мухардсан, бодит ертөнцөөс (Бодит гэж бидний хүлээж авдаг энэ ертөнц тэдний хувьд зүгээр нэг зогсоол төдий ч юм уу, хэн мэдлээ) тасарсан тийм төгсгөлөөс гарах гарц нь гагцхүү үхэл ч байж мэднэ. Бусдынхаас эрт эхэлж, бусдынхаас илүү хурдан, илүү гал цогтой, түймэр мэт дүрэлзсэн тэдний амьдралд хаа холын дуртгалаа төнхөн, нам гүмийг чагнах өтөл насны зай байгаагүй нь зөв ч байх. Бөмбөрцгийн хаа сайгүй байх гудамжинд амьдрал өрнөж, хэн нэгэн өглөөний цайгаа уун, хэн нэгэн өчигдрийн дурсамжаа тэврээд нойрсох үед Эми Уайнхаус буцчихав. Тэр ч бас 27-той байсан
. Тэр ч бас... “Клуб 27”-гийн гишүүн болов. “...Өөрсдийн шүтэн бишрэгчдийн өмнө дэндүү их хариуцлага хүлээж, түүндээ барьцаалагдан амьдарч буй дуучид, хөгжимчид 27 насандаа сэтгэл санааны хямралд ордог. Хямралыг давж гарах тэнхээ харамсалтай нь бүгдэд заяадаггүй...” сэтгэл судлаачийн нэг иймэрхүү үгээр тэд ний үхлийг тодорхойлчихож болно. Бас “Рок дуучид чөтгөртэй гэрээ байгуулдаг.
Рок хөгжим чинь ерөөс Сатаны аялгуу юм шүү дээ. Тэгээд л тэд залуугаараа хорвоогоос буцаж, хар тамхи, согтууруулах ундаа гээд болохгүй бүхэн рүү тэмүүлдэг” гэсэн санваартны үг.
Пит Доэрти, Жорж Майкл, Дэмиан Марли нартай хамтарч дуулах их төлөвлөгөө нь ч Эмиг зогсоож чадаагүй. Цаг бусын үхлээ урьдчилан мэдэрсэн В.Цой, Ж. Жоплиныг ч бас ихийг хийж бүтээх мөрөөдөл нь зогсоогоогүй. Тэд өөрөө өөрсдийгөө чимээгүйхэн хөнөөж, өөр хаа нэгтээ орших ертөнц рүү “сайн дураараа” тэмүүлсэн.

...I AINT GOT SEVENTEEN DAYS...
“Клуб 27”-гийн гишүүдэд цаг хугацаа байгаагүй. Тэд бүгд л хаа нэг тийшээ яарсан мэт амьдарсан. Тиймдээ ч үзэж туулах ёстой бүхнээс нэг их хоцроогүй. Бүр хэн нэгнийх нь хувьд алдарт хүрнэ гэдэг боломжгүй мэт байсан ч гэсэн. Сиэтлийн ядуусын хороололд хүүхэд насаа өнгөрүүлэхдээ арьс өнгөөр ялга варлан гадуурхах үзлийн золиос болж байсан, хар нялхдаа ээжийгээ алдсан Жими Хендрикс бүх цаг үеийн хамгийн агуу гитарчдын тоонд зүй ёсоор орох хүртлээ үргэлж яарсаар байсан гэдэг.
Ямар нэгэн далд хүч, ид шид, вудуд итгэдэг байсан тэрбээр үхэлд ч бас яарсан. “Царай муут аа, чи харин дажгүй дуулчихдаг юм байна” гэдэг үг ихэвчлэн сонсдог, өөрийгөө хайрлуулах заяагүй гэж боддог асан Женис Жоплин ч мөн адил. Бөө мөргөл, кельтийн соёл судалж, өөрийгөө “яст мэлхийн хаан” гэж өргөмжилсөн Жим Моррисон ч гэсэн. Олон нийтийн дунд түгсэн нийтлэг ойлголтыг өөртөө хамаатай эд биш гэж үздэг, тайзан дээр ч, гудамжинд ч өө- рийнхөө хүссэнээр байж чаддаг, тиймдээ ч хуучинсаг үзэлтэй нэгэнд зэмлүүлдэг тийм хүмүүсийн цаг хуга цааны тухай ойлголт бусдынхаас тэс өөр байсан байх.
Магадгүй тэд зөн совин, хаанаас ч юм шивнэх хэний ч юм үгийг дагасан, харин тэр үг бурхных, эсвэл чөтгөрийнх байна уу гэдэг нь чухал биш. Хар тамхи, согтууруулах ундаа тэд ний хувьд таашаал төдий биш, адга сан, яарсан, бие биенээсээ бүхнийг шаардсан, булаасан нийгмээс хоргодох нуувч болдог байсан гэдэгт би итгэдэг. Хайраас, хариуцлагаас зугтах галт тэрэг, үзэг цаас, гитар, зөвхөн өөртэйгээ үлдэх ганц боломж нь байсан юм бил үү. “Хар тамхины эмчилгээнд зориулах 17 өдөр надад байхгүй” гэж Эми дуулсан.
“Өөр хуулиар амьдардаг, залуугаараа хорвоог орхих тавилантай хүмүүсийг хувь заяа хайрладаг” гэж В.Цой хэлсэн (Оросын рок хөгжмийн хамгийн тод, содон төлөөлөгчдийн нэг В.Цой нас барахаасаа хоёр сар гаруйн өмнө 28 нас хүрээд байсан юм). Тэд дахин давтагдашгүй, бас мартагдашгүй. Нөгөө талаас, өөрсдийнхөө зохиосон дүрд итгэсэн, хүмүүсийн төсөөлөл, өөрийнхөө “фантааз” хоёроос бүтсэн хий хоосон ертөнцөөс гарч чадахгүй болчихсон хүмүүс гэж “Клуб 27”-г харж болно. Жинхэнэ хайрыг мэдрээгүй, ганцаард сан, зовлонт зүрхний дууллыг мартагдуу ла - хын тулд цэл залуугаараа үхэх ёстой баатрууд. Юутай ч тэд амьдарч, бас амьдралаас татгалзаж чадсан “бурхад”.
ҮЛ ТАСАЛДАХ АЯЛГУУ
“Nirvana”, “Rolling Stones”, “The doors”- ын бичлэгийг “Youtube”-ээс үзэж суухдаа агаараар нэг тархсан нялуун үнэр наранд халсан асфальтных гэдгийг ч анзаардаггүй хүн надаас өөр хэдэн мянга бий. Жинхэнэ бүтээл хэзээ ч хуучирдаггүй, үнэ цэнээ алддаггүй.
Цахилгаан гитарын ая, сөөнгөдүү хоо лой, урт үс, хиппи хэв маяг, бөглүү суурингийн хашаан дээрх ази залуугийн зургийн дэргэдэх “Цой жив” гэсэн бичээс, пянзны чахарсан дуунаас амилах 60, 70-аад оны тухай төсөөлөл, дууг нь сонсоод өдөржин суумаар “танхай” бүсгүйн үсний засалт.... “Клуб-27”-гийн бидэнд үлдээсэн, үүрд үлдэх өмчүүд. Хэзээ ч юм дахиад л нэгэн авьяастнаар клуб хүрээгээ тэлэх эмгэнэлт мөчид ч тэдний аялгуу үл тасалдана.
Х.Одончимэг